Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 154/ШШ2025/00152

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 154/ШШ2025/00152

Булган сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* ******* дугаар баг ******* ******* хэсэг, гудамж 2 тоотод оршин суух,******* оны 12 дугаар сарын *******0-ны өдөр төрсөн, *******  настай,      РД:ПБ6112*******072, ******* овогт ******* ын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга , хүсэлт гаргагч Н.  нар оролцов.

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч Ш. нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би онд Ховд аймгийн Булган суманд Булган хоршоололд жолоочоор ажилд ороод ******* сар ажиллаж байгаад цэргийн албанд явсан.198******* онд цэргээс халагдаж ирээд Булган хоршоололд  засварчин, комбайн,  тракторийн жолоочоор оны 0******* сар хүртэл тасралтгүй ажиллаж байсан.

         1991 оны ******* сараас 1994 он дуустал “Минж” хоршоололд газар тариалан эрхлэх ажил хийж байсан эдгээр жилүүдэд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор танай шүүхэд хандсан. Миний тушаал засвартай гэдэг шалтгаанаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлага гарсан гэв.

        Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

         Хүсэлт гаргагч Ш. нь Ховд аймгийн Булган хоршоололд оны ******* дугаар сарын 01-ээс ******* дугаар сарын *******0-ны өдөр хүртэл, 5 дугаар сарын 01-ны өдрөөс 5 дугаар сарын *******0-ны өдөр хүртэл, 6 дугаар сарын 01-ны өдрөөс 6 дугаар сарын 14-ны өдөр хүртэл  засварчнаар, 198******* оны 08 сарын 01-ны өдрөөс оны 0******* сарын 01-ны өдөр хүртэл Ховд аймгийн “ Булган” хоршоололд тракторын  жолоочоор, 1991 оны 05 сарын 01-ны өдрөөс 1994 он дуустал “Минж хоршоонд” газар тариалангийн салбарт тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хүсэлт гаргагч Ш. нь Ховд аймгийн “ Булган”  хоршоололд ажиллаж байсан байдал нь:

Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт,шүүх хуралдаанд тайлбарлаж байгаа тайлбар,

Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын лавлагаа,

Ховд аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 0*******-ны өдрийн 1070 тоот Ховд аймгийн Булган сумын “ Булган” хоршооллын даргын 198******* оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 1************** дугаар, 1988 оны 0******* дугаар сарын 16-ны өдрийн 17 дугаар тушаалыг эх баримтаас хуулбарлан хавсралтаар хүргүүлэв” гэх архивын лавлагаа,

2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1072 дугаартай .....Ш.ын Булган хоршоололд оны *******, 5, 6 дугаар саруудад ажиллаж байсан талаарх цалингийн цэсээс түүвэрлэсэн архивын лавлагаа,

Ховд аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын 1-р сургуулийн тодорхойлолт,

Ховд аймгийн Булган сумын “ Булган” хоршооллын даргын 198******* оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 1************** тоот ургац хураалтын үед слесарийн  засварчин ажиллуулах тухай тушаал,

Ховд аймгийн Булган сумын “ Булган” хоршооллын даргын 1988 оны 0******* дугаар сарын 16-ны өдрийн 17 тоот нөхөн тушаал гаргаж хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийлгэх тухай тушаал,

Гэрч ын шүүхэд гэрчээр мэдүүүлсэн: “...Ш. Ховд аймгийн Булган сумын Булган хоршоололд 1984- онуудад 75 гинжит трактороор бороожуулагч,   комбайны жолоочоор ажиллаж байсан. Тухайн үед ажилчид хийснээрээ цалин авдаг байсан. Ховд аймгийн Булган сумын Булган хоршоолол олон ажилчинтай байсан. Ш. нь цэргийн алба хааж  ирээд хоршоололд тракторын жолоочоор ажиллаж байсан гэх мэдүүлэг.

Гэрч шүүхэд гэрчээр мэдүүлсэн:  “...Ш. Ховд аймгийн Булган сумын Булган хоршоололд бороожуулагчаар 1984- он хүртэл ажиллаж байсан. Бид нар нэг байгууллагад олон жил хамт ажиллаж байсан. Зуны улиралд 75 гинжит трактороор бороожуулагч хийж тариа ногоо усалдаг. Хаварт 75 гинжит трактороор газар хагалах зэрэг ажлыг бид нар хамт хийж байсан. Тухайн ажилчид хийснээрээ цалин авдаг байсан. *******00-400 орчим төгрөгийн цалин хөлс авдаг байсан. Ховд аймгийн Булган хоршоолол 500 орчим ажилчидтай байсан. Барилга, автын хэсэг,, жимс, тэжээлийн үйлдвэр гэх мэт олон бригадтай байсан.Бид нар автын хэсэгт нь хамт ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд, гэрчийн мэдүүлгүүд нь хоорондоо харилцан хамааралтай, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох, нэг нь нөгөөгөө тодотгосон шинжтэй баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

         Ш. нь гинжит тракторын /ДТ 75 гинжит трактор/ жолоочоор ажиллаж байсан болох нь гэрчийн мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбараар тухайн гинжит тракторыг жолоодон бороожуулагч /услалтын төхөөрөмж/, газар хагалах /анжис төхөөрөмж / чирч ажиллуулж байсан болох нь тогтоогдож байгаа бөгөөд 1988 оны 0******* сарын 16-ны өдрийн 17 дугаар тушаалд дурдсан операторчин гэх бичвэр нь дээрх төхөөрөмжийг трактортоо суурилуулан ажиллуулсан тохиолдолд операторчноор ажилласан гэж үзэх үндэслэлтэй байна.

        Нэхэмжлэлийн шаардлагаас 1991 оны 05 сарын 01-ны өдрөөс 1994 он дуустал “Минж хоршоонд” газар тариалангийн салбарт ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байх тул эдгээр жилүүдэд ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно. 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 1************** дугаар зүйлийн 1**************.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2.6-д зааснаар ******* овогт ******* ыг оны ******* дугаар сарын 01-ээс ******* дугаар сарын *******0-ны өдөр хүртэл, 5 дугаар сарын 01-ны өдрөөс 5 дугаар сарын *******0-ны өдөр хүртэл, 6 дугаар сарын 01-ны өдрөөс 6 дугаар сарын 14-ны өдөр хүртэл  Ховд аймгийн “ Булган хоршоололд засварчнаар, 198******* оны 08 сарын 01-ны өдрөөс оны 0******* сарын 01-ны өдөр хүртэл Ховд аймгийн “ Булган” хоршоололд тракторын  жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
  2. Нэхэмжлэлийн шаардлагаас 1991 оны 05 сараас 1994 он дуустал Ховд аймгийн “ Булган” хоршооллын газар тариалангийн салбарт ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ш.ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Ц.ЭНХЖАРГАЛ