| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2025/00183/И |
| Дугаар | 154/ШШ2025/00171 |
| Огноо | 2025-10-31 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 154/ШШ2025/00171
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган ******* дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* *******ын ******* ******* баг Сутайн ******* тоотод оршин суух, оны сарын -нд төрсөн, настай, ******* овогт *******ын ******* /РД:/-ын, хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Эрдэнэцэцэг, хүсэлт гаргагч Р.******* /цахимаар/ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Р.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1987 онд цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн ******* *******анд байгаль хамгаалагчаар ажилд орсон. Байгаль хамгаалагч нь аймгийн Ойн ангийн харьяа боловч *******ын байгаль хамгаалагчаар ажиллаж байсан.Ажиллаж байсан талаарх архивын лавлагаа гарахгүй ой ангийн архивын бичиг баримт устсан байдаг юм байна.
Анх ажилд орохдоо байгаль хамгаалагч Түдэв гэдэг хүнээс 1 дуран 1 буу, 2 морь хүлээн авч ажиллаж эхэлсэн. Байгаль хамгаалагч нь ан амьтан хамгаалах ажил хийдэг сард 120 төгрөгийн цалин хөлс авч байсан.
Иймд намайг 1987 оны 07 сарын 01-ны өдрөөс 1990 оны 09 сарын 20-ны өдрийг дуустал Ховд аймаг дахь Ой ангийн харьяа ******* *******ын байгаль хамгаалагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Р.******* нь Ховд аймгийн Ой ангийн харьяа ******* *******ын байгаль хамгаалагчаар 1987 оны 07 сарын 01-ны өдрөөс 1990 оны 09 сарын 20-ны өдрийг дуустал Ховд аймаг Ой ангийн аж ахуйн харьяа ******* *******ын байгаль хамгаалагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хүсэлт гаргагч Р.******* нь Ховд аймгийн Ой ангийн харьяа ******* *******ын байгаль хамгаалагчаар ажиллаж байсан болох нь:
Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт,
Батлан хамгаалах яам батлан хамгаалахын төв архивын 2025 оны сарын 24-ны өдрийн 08/1240 дугаартай архивын лавлагаа,
1987 оны 07 сарын 01-ны өдөр Р.*******д олгосон №183966 дугаартай... ажиллаж байсан байдлын талаарх бичвэр бүхий хөдөлмөрийн дэвтэр,
Гэрч ай овогт ын ын шүүхэд гэрчээр мэдүүлсэн...Би 1971 оноос эхлэн Ховд аймгийн ******* *******ын *******лэх нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. Тэрнээс хойш цэргийн алба хааж ирээд, 1976 оноос ******* *******ын Хажинга бригадын дарга, нэгдлийн боловсон хүчин, Сумын Ардын Депутатын хурлын орлогч дарга, *******ын ангийн отгийн эрхлэгч, *******ын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга зэрэг ажлын тус тус хашиж байсан.
Р.******* нь Ховд аймгийн Ойн ангийн харьяа ******* *******ын байгаль хамгаалагчаар ажиллаж байсан. Байгаль хамгаалагч нь орлогч даргын удирдлагад ажилладаг байсан тул би сайн мэднэ. Р.******* нь ажилдаа сайн, ажлаа хариуцлагатай хийж гүйцэтгэдэг, үнэнч шударга ажиллаж байсныг сайн мэднэ. Тухайн үед шагнал урамшуулал авч байсан талаар сайн мэдэхгүй байна. Шагналыг их ховор өгдөг сайшаалын үнэмлэх, баярын бичиг зэрэг шагнал урамшуулал авч байсан байх.Цалин хөлсний хувьд сайн мэдэхгүй эцэг эх нь нэгдэл, захиргаанд ажиллаж байсан хүмүүс байсан гэх мэдүүлэг
Гэрч гэрч овогт ийн гийн шүүхэд мэдүүлсэн....Р.*******ын талаар мэдэх зүйлээ ярихад татгалзах зүйл алга. Үнэн зөв мэдүүлэг өгнө. Р.******* нь Ховд аймгийн Ойн ангийн харьяа ******* *******ын байгаль хамгаалагчаар ажиллаж байсан. Манай ******* тухайн үед ангийн отогтой учир байгаль хамгаалагч ажилладаг байсан. Ховд аймгийн ойн ангийн дарга нь Ө.Бадрах, боловсон хүчин нь Д.Лхамжав нар ажиллаж байсан.
Р.******* хэдэн төгрөгийн цалин хөлс авч байсныг сайн мэдэхгүй. 1980-1990-ээд оны үед ******* нэгдэл, захиргаа нь хамтдаа ажиллаж байсан гэх мэдүүлэг
Ховд аймаг Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны сарын 24-ны өдрийн 221 тоот архивын лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд, гэрчийн мэдүүлгүүд нь хоорондоо харилцан хамааралтай, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох, нэг нь нөгөөгөө тодотгосон шинжтэй баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ын *******ыг 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал Ховд аймгийн Ойн ангийн харьяа Ховд аймгийн ******* *******ын байгаль хамгаалагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Р.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ