| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гантуяа |
| Хэргийн индекс | 181/2024/05107/И |
| Дугаар | 191/ШШ2025/09233 |
| Огноо | 2025-10-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 191/ШШ2025/09233
2025 10 29 191/ШШ2025/09233
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух,******* овогт *******гийн ******* /РД:*******/-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч 1: тоот хаягт байрлах, ******* ******* ХХК /Гүйцэтгэх захирал Г.*******, РД:*******/,
Хариуцагч 2: тоот хаягт оршин суух, ******* овогт ын ******* /РД:/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 39,660,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч хариуцагч бөгөөд хариуцагчийн төлөөлөгч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Айгерим нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1 Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.******* нь ******* Цамхаг ХХК-ийн захирал *******г 2021 оны 4 сараас эхэлж таньдаг болсон. Танилцсаны дараа бизнес нэгдэл байгуулая хамтарч ажиллая гэж хэлдэг байсан. Ингээд 2021.10.29-ний өдөр надтай холбогдоод найзад нь 150 сая төгрөг хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би 150,000,000 төгрөгийг *******д зээлсэн. Ингэхдээ миний бие 90 сая төгрөгийг өөрийн хаан ны данснаас *******гийн хаан ны дугаарын данс руу 150 сая төгрөг зээл өгөв гэсэн утгатайгаар шилжүүлсэн. Үлдэгдэл 60,000,000 төгрөгийг Батдэлгэрийн данснаас *******гийн данс руу шилжүүлсэн. Тухайн үед 75,000,000 төгрөг дээр нь *******гийн ******* Цамхаг ХХК-ийн нэр дээр зээлийн гэрээ байгуулж гарын үсэг зурсан. Үлдэгдэл 75 сая төгрөг дээр зээлийн гэрээ байгуулаагүй юм.
Мөнгөн зээлийн гэрээнийн 1.1-д зааснаар Зээлдүүлэгч ******* миний бие 75 сая төгрөгийг 12 сарын хугацаатай нэг сарын 3 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн байдаг. 75,000,000 төгрөгийн 3 хувь нь 2,250,000 төгрөг юм. Миний бие гэрээнд зааснаар мөнгийг Зээлдэгч ******* Цамхаг ХХК-ийн захирал *******гийн хаан ны данс руу шилжүүлсэн байдаг. Ингээд зээлийн гэрээнд заасны дагуу надаас зээлсэн 75,000,000 төгрөгийг төлөх хугацаа буюу 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр болоход Үндсэн зээл 75,000,000 төгрөг түүний 3 хувийн хүү болох 1 сарын хүү 2,250,000x12cap=27,000,000 төгрөгний хүү нийт 102,000,000 төгрөг төлөх байсныг хугацаандаа надад төлөөгүй. Сүүлд 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр миний хаан ны данс руу 96,000,000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс 6,000,000 төгрөгийг дутуу шилжүүлсэн. Мөн Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.6-д зааснаар "Хэрэв Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд Зээлдүүлэгчийн зээлийг эргүүж төлөөгүй бол хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож авна" гэж заасан.
Зээлдэгч нь Зээлийн гэрээний үүргийг 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр биелүүлэх ёстой байсан боловч уг үүргээ биелүүлэхгүй 75 хоногоор хугацаа хэтэрч 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 96,000,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Иймд зээлийн гэрээнд заасан хугацаанд Зээлээ төлөөгүй хэтрүүлсэн 75 хоногийн алданги 175,000,000 төгрөгийн 1 хоногийн 0.5 хувийн алданги 375,000 төгрөг болно/ 28,125,000 төгрөг, төлөөгүй үлдсэн зээлийн хүү 6,000,000 төгрөг нийт 34,125,000 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилж байна гэжээ.
1.2 Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, хариуцагч нараас гаргасан хариу тайлбар, холбогдох дансны хуулга зэрэгт үндэслэн миний бие, тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах үндэслэлээр нэмэгдүүлж байна.
Миний бие, анх "******* *******" ХХК-ийн захирал Г.*******тэй хамтран бизнес эрхэлхээр хамтран ажилласан байдаг. бизнесийн хамтын ажиллагааны хүрээнд (1-рт) Турк улсын SANICA үйлдвэрийн ENERGY брэндийн сантехникийн материалыг Монгол улсын оруулж ирэх, (2-рт) Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод баригдах үйлчилгээний орон сууцны барилгад хөрөнгө оруулахаар 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр дүгээр Хамтран ажиллах гэрээг байгуулсан.
Уг хамтран ажиллах гэрээгээр, талууд тус бүр тэнцүү хэмжээгээр хөрөнгө оруулалтыг хариуцах үүргийг хүлээсэн боловч, тухай үед Г.*******д мөнгө байхгүй байсан тул Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод баригдах үйлчилгээний орон сууцны барилгад гэрээнд заасны дагуу өөрийн зүгээс 75,0 сая төгрөгийн, Г.*******гийн өмнөөс 75,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн байдаг. Энэхүү, Г.*******гийн өмнөөс 75,0 сая төгрөгийг миний бие, тухайн үед Г.*******д зээлүүлсэн бөгөөд Г.******* ч үүнийг зөвшөөрч өөрийн "******* *******" ХХК-аар 2021 оны 10 дугаар сарын 29-нд Мөнгөн зээлийн гэрээг байгуулсан юм.
Энэхүү мөнгөн зээлийн гэрээгээр "******* *******" ХХК нь 75,0 сая төгрөгийг 12 сарын хугацаатай, нэг сарын 3 хувийн хүүтэй зээлэх, зээлийн гэрээний хугацаа дууссанаар буюу 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр үндсэн зээл 75,0 сая төгрөг, түүний 12 сарын хүү 27,0 сая төгрөг нийт 102,0 сая төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн юм. Гэтэл, "******* *******" ХХК нь гэрээнд заасан үүргээ хугацаандаа биелүүлээгүй бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 02-нд 96,0 сая төгрөгийг "" ХХК-ийн данснаас надруу шилжүүлж, гэрээний төлбөрийг бүрэн төлсөн гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Мөнгөн зээлийн гэрээгээр, үндсэн төлбөр 75,000,000 төгрөг, түүний нэг сарын хүү 2,250,000 төгрөг буюу 12 сарын хүү 27,000,000 төгрөг нийт 102,000,000 төгрөг бөгөөд уг мөнгийг 2022 оны 10 дугаар сарын 29-нд төлөх ёстой байсан. Гэтэл, хариуцагч нараас 2023 оны 01 дүгээр сарын 02-нд 96,000,000 төгрөг хугацаа хэтрүүлж төлсөн. Хугацаа хэтрүүлснээс үүссэн алданги 2022 оны 10 дугаар сарын 29-ий өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх нийт 66 хоногийн алданги 33,660,000 төгрөг /66хоногх510,000 төгрөг(102,000,0000.5%)=33,660,000/ болсон.
Хариуцагчаас төлсөн 96,000,000 төгрөгийг эхлээд үндсэн зээл 75,000,000 төгрөг, түүний хүү 27,000,000 төгрөг нийт 102,000,000 төгрөгөөс хасч тооцон, үлдэх 6,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд, хариуцагч нараас Мөнгөн зээлийн гэрээний үлдэх төлбөр 6,000,000 төгрөг, алданги 33,660,000 төгрөг нийт 39,660,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү гэжээ.
2. Зохигч шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээ, тайлбартаа: Нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 39,660,000 төгрөгөөс 24,660,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 15,000,000 төгрөгийг хариуцагч нар нь 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор тэнцүү хэмжээгээр нэхэмжлэгч Б.*******гийн ХК-ийн дугаар дансанд төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ******* ******* ХХК, Г.******* нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 39,660,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага нийт 39,660,000 төгрөгийн 24,660,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 15,000,000 төгрөгийг хариуцагч нар нь 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор тэнцүү хэмжээгээр нэхэмжлэгчид төлөхөөр тус тус зохигч талууд эвлэрсэн байна.
Хариуцагч ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал нь Г.******* мөн болох нь хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байх ба шүүх хуралдааны мөн өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд өөрчлөлт ороогүй талаар тайлбарлаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна, 106.6. дахь хэсэгт Шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч, зохигч эвлэрсэн бол нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана гэж тус тус заасан.
Иймд зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүх хуралдааны явцад буюу хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарч хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан товлогдсоны дараа зохигч шүүхэд эвлэрлийн гэрээ ирүүлж, эвлэрсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 106 дугаар зүйлийн 106.5-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага нийт 39,660,000 төгрөгийн 24,660,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 15,000,000 төгрөгийг хариуцагч нар нь төлөхийг хүлээн зөвшөөрч, ******* ******* ХХК/гүйцэтгэх захирал Г.*******/ нь 7,500,000 төгрөгийг, хариуцагч Г.******* нь 7,500,000 төгрөгийг тус тус 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор нэхэмжлэгч Б.*******гийн ны тоот дансанд төлж барагдуулахаар эвлэрсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328,575 төгрөг, 103,510 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 216,042 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА