Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 154/ШШ2025/00004

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 154/ШШ2025/00004

Булган сум

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

******* аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал би

Нэхэмжлэгч: ******* ******* ХХК-ны захирал *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* ХХК-ны захирал ******* овогтой *******д холбогдох зээлээр өгсөн шатахууны үнэ 55.824.000 /тавин таван сая найман зуун хорин дөрвөн мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ******* ХХК нь 2022 оны 6 дугаар сард хуурай замаар хийгдэх ачаа тээвэр, том машин техникийн сэлбэг, дагалдах материал худалдаалах чиглэлээр үүсгэн байгуулсан, 1 гишүүнтэй, Монгол улсын иргэн ******* овогтой Баттуяа 100 хувийн хөрөнгө оруулалттай, 1.300.000 төгрөгийн дүрмийн сантай, Голомт банк-д 5605124184 тоот харилцах данстай, ******* аймаг , 6-р баг, их монгол 2-43 айл 15 тоотод байршилтай.Манай ******* ******* ХХК нь ******* ХХК-ний захирал У.*******тэй 2024оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан. Тус гэрээний 1.Гэрээний агуулга: 1.2.Барааны нэр, төрөл: Дизель түлш, 1.3.Барааны тоо хэмжээ: 50.000 /тавин мянган/ литр, 1.4. Худалдагч бараанд холбогдох аливаа баримт бичгийг худалдан авагчид барааг ачуулсанаар шилжүүлнэ. 2.Чанар, 3.нийлүүлэх хугацаа, нөхцөл: 3.1.Худалдагч нь гэрээнд заасан барааг худалдан авагчид дараа төлбөр нөхцөлтэйгээр сар бүрийн 05-ны өдөр нийлүүлнэ. 4.Үнэ төлбөр: 4.3. Худалдан авагч нь сар бүрийн 20-25-ны дотор төлбөрийг бүрэн төлнө. 5. Барааг хүлээн авах, б.Гэрээний хүчин төгөлдөр байдал, 7.Давагдашгүй хүчин зүйл, 8.Маргаан шийдвэрлэх, 9.Гэрээнд нэмэлт өөрчлөлт хийх, 10.Бусад нөхцөлийг харилцан тохиролцсон. Манай ******* ******* ХХК нь ******* ХХК-д түлш нийлүүлэхдээ ******* ХХК-ний 9061А ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй Барлагийн голын алт-ны н лицензийг барьцаалан түлш нийлүүлсэн. Улмаар нь нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-т дараахь байдлаар түлш нийлүүлсэн байна.

2024-09-07 өдөр ******* сумын ийн н колонкоос 3050 төгрөгөөр тооцож 1700л түлш - 5.185.000 төгрөг,

2024-09-13 өдөр ******* сумын ийн н колонкоос 3050 төгрөгөөр тооцож 5000л түлш - 15.250.000 төгрөг,

2024-09-13 өдөр ******* сумын ийн н колонкоос 3050 төгрөгөөр тооцож 2000л түлш - 6.100.000 төгрөг,

2024-09-20 өдөр ******* сумын ийн н " колонкоос 3050 төгрөгөөр тооцож 5000л түлш - 15.250.000 төгрөг,

2024-09-23 өдөр ******* сумын ийн н колонкоос 3050 төгрөгөөр тооцож 1000л түлш - 3.050.000 төгрөг,

2024-09-25 өдөр ******* сумын Хажиг багт оршдог колонкоос 3450 төгрөгөөр тооцож 1700л түлш - 5.865.000 төгрөг,

2024-10-05 өдөр ******* сумын ийн н колонкоос 3050 төгрөгөөр тооцож 1780л түлш- 5.124.000 төгрөг, нийт 18080 литр түлш буюу 55.824.000 төгрөгний түлш нийлүүлсэн.

Хариуцагч ******* ХХК-ний захирал У.******* нь тус гэрээгээр авсан 18080 литр түлшээ ******* аймгийн сумын ийн хавцалд багт байршилтай говь ХХК-ний Гэнт болд ордны н үйлдвэртээ авч ашигласан атлаа нэг ч төгрөг өгөөгүй. ******* ХХК-ний захирал У.******* нь 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 18080 литр түлшний төлбөрөө 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өгнө гэсэн бичиг хийж өгсөн боловч өнөөдрийг хүртэл өгөхгүй байх тул шатахууны үнэ гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* ХХК-ны захирал У.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:******* ******* ХХК нь ******* ХХК-д холбогдуулан тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Манай компани нь ******* ******* ХХК-тай 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 50.000 /тавин мянган/ литр дизель түлш худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд үүнээс 18080 /арван найман мянга наян / литр дизель түлшийг н хэрэгцээнд авч хэрэглэсэн бөгөөд н үйл ажиллагааг эхлүүлэхээр бэлтгэл ажил хийж байх хугацаанд байгалийн үзэгдэл болох цас орж, цасан шуурга шуурч, н үйл ажиллагаа явуулах боломжгүй болсоны улмаас н үйл ажиллагаа түр зогссон байдалтай байна. Иймд манай компани ******* ******* ХХК-д төлөх 18080 / арван найман мянга наян/ литр дизель түлшний үнэ болох 55.824.000 / тавин таван сая найман зуун хорин дөрвөн мянган/ төгрөгийг хавар цас хайлж н үйл ажиллагаа эхлэсний дараа буюу 2025 оны 04дүгээр сарын 15-ны өдрөөс 05 дугаар сарын 20-ны дотор дээрх төлбөрийг бүрэн төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ны захирал *******гийн нэхэмжлэлтэй ******* ХХК-ны захирал У.*******д холбогдох зээлээр өгсөн шатахуун үнэ 55.824.000 /тавин таван сая найман зуун хорин дөрвөн мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч У.******* төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1- д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ны нэхэмжлэлийн шаардлага зээлээр өгсөн шатахуун үнэ 55.824.000 /тавин таван сая найман зуун хорин дөрвөн мянган/ төгрөгийг хариуцагч ******* ХХК-ны захирал У.******* төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 437070 төгрөгийн 218535 төгрөгийг 100161900941 тоот данснаас, 218535 төгрөгийг хариуцагч ******* ХХК-ны захирал У.*******гээс гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ

2025 01 23 154/ШШ2025/00004