2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 191/ШШ2025/09253

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 10 29 191/ШШ2025/09253

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:  тоотод оршин суух, ******* ******* овогт *******гийн ******* /РД:*******/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч1:  тоотод оршин суух, Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч, ******* овогт *******ийн ******* /РД:*******/,

 

Хариуцагч 2: тоотод оршин суух, овогт ын /РД:/

 

Хариуцагч 3: ХК / оршин байх, РД: / нарт холбогдох,

 

-2013 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн итгэмжлэлийг 3 жилийн хугацаатай болгон засварласныг баталсан нотариатчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох,

-2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хийгдсэн Худалдах худалдан авах гэрээ-г гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцуулах,

-2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хийгдсэн Худалдах худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох,

- тоот хаягт байрлах, 80 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох,

- ХК болон Б. нарын хооронд 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан Барьцааны гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагуудтай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.,

Хариуцагч Б.,

Хариуцагч Б.ын өмгөөлөгч Б.,

Хариуцагч П.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.,

Хариуцагч ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., Х.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Айгерим нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

1.1 Б.******* нь 2013 онд  тоот хаягт байрлах 80 м.кв хэмжээтэй 2 өрөө орон сууцыг худалдан авч хууль ёсны өмчлөгч нь болж, уг үл хөдлөх эд хөрөнгөө эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгүүлж,  дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг авсан.

Улмаар ажил хэргийн шугамаар танил болсон ны ажилтан Б. нь Б.*******гийн байрыг бусдад ашигтайгаар худалдан борлуулах тухай санал тавьсны дагуу түүнд итгэж өөрийн өмчлөлийн орон сууцыг худалдах, зээлийн барьцаанд тавих, холбогдох гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, ЭХЭУБГ-аас лавлагаа авах эрхийг олгосон итгэмжлэлийг Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч П.*******гаар гэрчлүүлэн 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 3 сарын хугацаатай олгосон. Уг итгэмжлэлийн хугацаа 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр дууссан бөгөөд энэ хугацаанд Б. орон сууцыг бусдад худалдаагүй ба Б.******* ч тухайн орон сууцаа худалдахаа больж бусдад хөлслүүлэх болсон. Энэ тухайгаа Б.т хэлж, дахин итгэмжлэл олгоогүй байдаг. ​Гэтэл иргэн Б. гэгч Б.*******д холбогдуулж тус байрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд эндээс Б. нь 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Б.*******гийн байрыг түүнд худалдсан гэрээг байгуулж, уг гэрээгээ 138 дугаартай нотариатчийн тамгатай нотариатч П.*******гаар гэрчлүүлж, Б.*******гийн өмчлөлийн байрыг хууль бусаар авсан болохыг мэдсэн.

Үүнийг тодруулахад нотариатч П.******* нь 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Б.*******гийн өмчлөлийн орон сууцыг Б.аас Б.т худалдсан тухай орон сууц худалдах, худалдан авах гэрээг гэрчлэхдээ Б.*******гаас Б.т 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 3 сарын хугацаатай итгэмжлэлийн хугацааг засварлаж 3 жил болгосон хуурамч итгэмжлэлийг үндэслэсэн байх бөгөөд үүнийг мөн П.******* нотариатч гэрчилсэн байдаг.

Б.*******гийн тухайд Б.т 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 3 сарын хугацаатай итгэмжлэл олгосноо П.******* нотариатчаар гэрчлүүлж байсан, үүнээс өөр буюу 3 жилийн хугацаатай итгэмжлэлийг Б.т олгоогүй. Иймд Б.******* (РД:-аас Б. (РД:)-т 3 сарын хугацаатай олгосон 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн итгэмжлэлийг 3 жилийн хугацаатай болгон засварласныг баталсан Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч П.*******гийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Б., Б. нарын хооронд 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хийгдсэн Б.*******гийн өмчлөлийн тоот хаягт байрлах 80 м.кв хэмжээтэй 2 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатч П.*******гийн үйлдлийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

 

1.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. нь нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.******* нь өнөөдрийн байдлаар дараахь нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна. Үүнд:

1. Б.*******гаас Б.т 3 сарын хугацаатай олгосон 2013 оны 08 дугаар сарын 13 өдрийн итгэмжлэлийг 3 жилийн хугацаатай болгон засварласныг баталсан СБД ийн тойргийн нотариатч П.*******гийн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох;

2. Б., Б. нарын хооронд 2013 оны 12 сарын 25-ны өдөр хийгдсэн Б.*******гийн өмчлөлийн  тоот хаягт байрлах 80 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн СБД-ийн тойргийн нотариатч П.*******гийн үйлдлийг хүчингүйд тооцуулах;

3. Б., Б. нарын хооронд 2013 оны 12 сарын 25 өдөр байгуулагдсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох;

4. Б.*******г УБ,  талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох гэсэн 4 шаардлагыг гаргасан.

Нэхэмжлэгч нь Б.т өөрийн өмчлөлийн буюу маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг худалдах, барьцаалах, гэрээнд гарын үсэг зурах эрх, үүргийг 2013 оны 08 дугаар сарын 13 өдөр 3 сарын хугацаатай итгэмжлэл өгсөн. Итгэмжлэлийг СБД-ийн тойргийн нотариатч П.******* нь боловсруулж, баталсан. Гэтэл төлөөлөгч Б. нь итгэмжлэлд заасан хугацааг 3 жил болгон засварлаж, тус итгэмжлэлд тулгуурлан маргаан бүхий орон сууцыг Б.т худалдсан байдаг.

Энэхүү гэрээг боловсруулж, баталсан этгээд нь хариуцагч, нотариатч П.******* байсан. Орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг батлахдаа итгэмжлэлийг үндэслэсэн. Энэхүү итгэмжлэл дээрх хугацааг засварласан болохыг шалгах, нягтлах үүрэг нь нотариатчийн үүрэг юм. Нотариатын тухай хуулийн 27 дугар зүйлийн 27.1-д Нотариат хувийн байдлыг шалгах талаар заасан. Нотариатч үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоохдоо түүний иргэний баримт бичиг, хурууны хээ, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийг үндэслэх бөгөөд итгэмжлэл төлөөлөл нь зохих ёсоор бүрдсэн эрх зүйн чадамжтай эсэхийг шалгаж, шаардлагатай бол эрх бүхий байгууллагын тодорхойлолт, цахим мэдээллийн сангийн мэдээлэл, эсхүл тухайн хүнийг таних хоёр гэрчээр тодорхойлуулан тогтоож болно.

Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4-т Төлөөлөх эрхгүй этгээд байвал нотариатын үйлдэл хийхээс татгалзана. Нотариатын тухай хуулийн 46 дугаар 46.4-д Гэрээ, хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж байгаа бол төлөөлөгчийн бүрэн эрх, итгэмжлэл хуульд заасан шаардлага хангасан эсэхийг нягтална. Нотариатч П.******* нь дээрх хуулийн заалтыг зөрчиж, үйлдэл хийсэн. Нотариатч нь үйлдэл хийхдээ Нотариатын тухай хуулийн 27.2.7 заасныг зөрчиж, нотариатын тамга, тэмдэгээ бусдад шилжүүлсэн, үйлдэл хийх үедээ итгэмжлэлийг шалгаагүй байдаг.

Б.*******гийн олгосон итгэмжлэлийн /3/ сарын хугацаа дууссанаар итгэмжлэлээр олгосон бүрэн эрх дуусгавар болсон гэж үзнэ. Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.2.6-д "Бүрэн эрх хэрэгжүүлэх хугацаа дууссан" бол төлөөлөл дуусгавар болно гэж заасан. Нэгэнт төлөөлөл нь дуусгавар болсон учир дуусгавар болсон итгэмжлэлийг ашиглан хэлцэл хийсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг зөрчинө. Иймээс Б., Б. нарын хооронд 2013 оны 12 сарын 25 өдөр хийгдсэн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл юм.

Улсын Дээд шүүхээс 2010 оны 06 сарын 22-ны өдөр №17 тогтоолоор Иргэний хуулийн 5. 6. 7 дугаар бүлгийн зарим зүйл заалтыг тайлбарласан. Тухайлбал: Уг зүйл, хэсэгт заасан "зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл" гэдэгт тухайн хэлцлийг хийхэд тодорхой этгээдийн зөвшөөрлийг авах хуулиар тогтоосон шаардлага зөрчигдсөн байхыг ойлгох бөгөөд уг хэлцэлд хуулийн 50 дугаар зүйлийн зохицуулалт хамаарна гэж тайлбарласан. ИХ-ийн 50 дугаар зүйлийн 50.1-д "Хэлцэл хүчин төгөлдөр байх зайлшгүй нөхцөл болсон зөвшөөрөл олгох эрх, үүрэг бүхий гуравдагч этгээд уг зөвшөөрлийг олгосон буюу олгохоос татгалзсан тухайгаа хэлцлийн талуудад нэгэн адил мэдээлнэ" гэж заасан юм. Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д энэ талаар тодорхой заасан. Нэхэмжлэгч Б.******* нь энэ хэлцлийг хүчин төгөлдөр байх эсэх талаар зөвшөөрөл өгөөгүй, зөвшөөрөхгүй байгаа учир дээрх ХХАГ-г хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй юм.

Дээрх маргаан бүхий ХХАГ-нд тулгуурлан хариуцагч Б. нь 2013 оны 12-р сарын 30-ны өдөр " " ХК-тай Зээлийн гэрээ байгуулсан. Тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Б. болон ХК-ийн хооронд 2013 оны 12 сарын 30-ны өдөр тоот Барьцааны гэрээ байгуулагджээ. Энэ барьцааны гэрээний зүйл нь маргаан бүхий орон сууц байна.

Барьцааны гэрээ хийгдэх үед 1995 онд батлагдсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль хэрэгжиж байсан юм. Тус хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т Зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолтод иргэн, хуулийн этгээд барьцаалж байгаа эд хөрөнгийг зээлдүүлэгч , зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн эрх бүхий хүмүүсээс газар дээр нь очиж, нэг бүрчлэн үзэж өгсөн үнэлэлт, дүнг тусгасан байна" гэж заасан. Энэхүү хуулийн заалтыг " " ХК нь зөрчиж гүйцэтгэсэн. Б. нь 2019 оны 02 дугаар сарын 27 өдөр өгсөн хариу тайлбартаа " ны зээлийн нөхцөлийг хангаж наас хүмүүс очиж, байрыг судалж, надад зээл олгосон" гэх боловч тухайн орон сууцны эзэмшил нь Б.*******гийн ажилтан А. дээр байсан. Иймд шалгасан гэдэг нь худал.

Улсын Дээд шүүхээс 2010 оны 06 сарын 22-ны өдөр тогтоолоор Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим зүйл заалтыг тайлбарласан. Тухайлбал: 56.1.10-т заасан "хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл" гэдэгт хүчин төгөлдөр бус хэлцэлтэй шалтгаант нөхцөл байдлаар салшгүй холбогдсон, энэ хэлцэл хүчин төгөлдөр бус болсноор эрх зүйн үндэслэл нь үгүйсгэгдэх хэлцлийг хамааруулан ойлговол зохино гэж тайлбарласан.

Б., ХК-ийн хооронд 2013 оны 12 сарын 30-ны өдөр байгуулагдсан  тоот Барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэлд хамаарна. Бүрэн эрхийн хугацаа нь дууссан итгэмжлэлд үндэслэн хийгдсэн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус бөгөөд тус гэрээний үндсэн дээр өмчлөгч болсон Б. нь тус орон сууцыг ны барьцаанд тавьсан байна. Энэ үйл баримт нь хоорондоо шалтгаант нөхцөл байдлаар салшгүй холбогдсон гэж үзэхээр байгаа юм.

Нотариатын үйлдэл 2013/08/13- Хууль бус итгэмжлэлийг баталсан. 2013/12/25- Хууль бус итгэмжлэлд үндэслэн хийгдсэн хэлцлийг баталсан. байгуулагдсан ХХАГ нь хууль бус итгэмжлэлд тулгуурлан хийгдсэн. Барьцааны гэрээ 2013/12/30- Хүчин төгөлдөр бус итгэмжлэл болон ХХАГ-нд үндэслэн хийгдсэн хэлцэл. Иймд ХК-г хариуцагчаар татан оролцуулж, ХК болон Б. нарын хооронд 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан Барьцааны гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай шаардлагыг нэмэгдүүлж байна гэв.

 

2.1 Хариуцагч П.*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.******* нь 2013 оны 8-р сарын 13-ны өдөр Б.т өөрийн өмчлөлийн  тоот хаягт орших байрыг худалдах, зээлийн барьцаанд тавих, холбогдох гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, ЭХЭУБГ-т лавлагаа авах итгэмжлэлийг 3 сараар олгосон нь итгэмжлэлийн бүртгэлийн дэвтрийн 550 дугаарт авагдсан байна.

2013 оны 12-р сарын 15-ны өдөр дээрх орон сууцыг Б.*******гийн итгэмжлэлийн дагуу Б. нь иргэн Б.т худалдахаар орон сууц худалдах, худалдан авах гэрээг гэрчлүүлсэн байна. Орон сууц худалдах, худалдан авах гэрээг гэрчлэхдээ тухайн эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг эх хувиар нь, талуудын иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах бичиг баримт, хэрэв бусдыг төлөөлөх бол итгэмжлэл зэргийг үндэслэн гэрээг гэрчилдэг. Эдгээр баримтууд бүрдсэн байсан учир гэрээг гэрчилсэн байна.

Нотариатчийн хувьд Б.*******гаас Б.т 2013 оны 08 сарын 13-ны өдөр 3 сарын хугацаатай олгосон  тоот хаягт баримтлах 2 өрөө байрыг худалдах, зээлийн барьцаанд тавих, холбогдох гэрээнд төлж гарын үсэг зурах, эрх бүхий байгууллагаас лавлагаа авах зэрэг 3 сарын хугацаатай итгэмжлэл гэрчлүүлсэн. Тус 3 сарын хугацаатай итгэмжлэл олгосноор 2013 оны бүртгэлийн дэвтэр дээр 550 дугаар дээр бүртгэгдсэн байна. 2013 оны 12 сарын 25-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээг гэрчлүүлсэн. Иргэхэд итгэмжлэлийг 3 жилийн хугацаатай олгосон итгэмжлэл байсан учраас нотариатчаас тус хэлцлийг гэрчилж өгсөн. Үүний дараа өмнө баталсан 3 сарын итгэмжлэлийг 3 жил болгож хуурамчаар өөрчилсөн ын үйлдлийг мэдээд, цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулсан.

Хариуцагч П.*******гийн хувьд тайлбарлахдаа Б.*******, Б.т олгосон итгэмжлэлийг анх нотариат дээр авч ирэхдээ энэ хүмүүс хоорондоо бие биеэ маш сайн таньдаг найз нөхөд гэж хэлдэг. 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч өөрөө яагаад шүүх хуралдаанд ирдэггүй юм бэ, Б. нэхэмжлэгч хоёр зохион байгуулалттай ийм үйлдэл гаргаж байгаа. Тухайн үед зээл олгохдоо судалсан байдаг. Банкнаас хүмүүс очиж байрыг үзсэн байдаг. Яагаад тухайн үед нь мэдээд зарах эрхгүй шүү гэж анхааруулахгүй байсан юм бэ?

Гомдол гаргаж мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдсэн. Тус мөрдөн шалгах ажиллагаагаар П.******* гэдэг нотариатын үйлдлийг Б. засварласан байна гэдэг нь тогтоогдсон. Бусдыг төөрөгдөлд оруулж залилсан үйлдэл тогтоогдож байна. Эрүүгийн хэргийг шалгах явцад эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас хэргийг хэрэгсэхгүй болгосон. Цахим бүртгэл, нотариатын мэдээллийн нэгдсэн систем гэдэг нь 2019 оноос хойш яригдаж байгаад 2022 оны 07 сард цахим шилжилт 3 гэсэн бодлогын хүрээнд нотариатын цахим системийг ашиглалтад оруулж, 2023-2024 онд бүрэн цахимжиж эхэлсэн юм. 2013 онд нотариатын үйлдэл цахим байгаагүй. Нэхэмжлэгч талын яриад байгаа шиг хурууны хээ уншуулах гэдэг зүйл байгаагүй. Бүх зүйл гараар үйлдэгддэг. Шүүх шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн дүгнэлт гарчихсан байгаа. Дүгнэлтэд сар гэдгийг нь засварлачихсан байна, сар гэдгийг нь жил болгочихсон байна. Тэгэхээр нотариат төөрөгдсөн байна гэж мөрдөн байцаагч хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол дээр бичээд байгаа нь үнэн байгаа юм. Итгэмжлэлээ харахаар засварлачихсан байгааг нь нотариатч мэдэх боломжгүй байдлаар завсарласан байсан.

Б. нь Б.*******г залилсан болохоос биш, Б. ч гэдэг юм уу, Б.******* ч гэдэг юм уу эдгээр хүмүүс залилаагүй, хуураагүй, мэхлээгүй байхад яагаад өнөөдөр нь хохирох ёсгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.1 Хариуцагч Б., түүний өмгөөлөгч Б. нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б. нь Б.*******гаас Б.т 3 жилийн хугацаатай хийж өгсөн итгэмжлэлийн үндсэн дээр нотариатаар орж, " ны ипотекийн зээлийн нөхцлийг хангаж, тоот, 80 м.кв байрыг зээлээр худалдан авсан. Улсын бүртгэлийн  дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй, Б. миний өмчлөлд байдаг бөгөөд энэ байр нь "ны барьцаанд байгаа.

"ны зээлийн нөхцөлийг хангаж, наас хүмүүс очиж, байрыг судалж, надад зээл олгосон. Худалдан авсан байрандаа хэд хэдэн удаа очсон. Ипотекийн зээлийг Б. миний дансанд орсны дараа Б.т олгох итгэмжлэл өгөөд байрны түлхүүр авахаар худалдан авсан байрандаа Б.тай хамт очиход А. гэх эмэгтэй байсан ба Б. энэ эмэгтэй түрээсээр амьдарч байгаа юм. нэг сарын дараа байрыг чөлөөлж өгнө гэсэн бөгөөд нэг сарын дараа худалдан авсан байрандаа орохоор очтол Б.*******, А. нар итгэмжлэл хуурамчаар хийж, бидний хөрөнгийг залилж авсан гэж маргаад байрыг суллаж өгөөгүй юм.

2014 онд анх Б.*******г хариуцагчаар татаж, байрнаас албадан гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн бүрдүүлбэр дутуу, хариуцагч А.Уянгын мэдээлэл дутуу, хариуцагч Б.******* хаягтаа байхгүй, олдохгүй шалтгаанаар 2018 оныг хүрсэн. Б.******* нь 2015 онд итгэмжлэл, нотариатчийн үйлдэл хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаад энэ нэхэмжлэлийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016-04-05 ны өдрийн  дугаартай захирамжаар энэ хэргийн талаар П.*******гийн гомдлоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй нь тогтоогдож байна. Энэ эрүүгийн хэргийг шийдвэрлэсний дараа нотариатчийг хуурч залилсан эсэхийг шалгасны дараа иргэний хэргийг шийдвэрлэх шаардлагатай гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ захирамжинд Б.******* гомдол гаргасан боловч мөн шүүхийн 2016-04-28 ны өдрийн 569 дугаартай тогтоолоор дээрх захирамжийг хэвээр үлдээсэн.

Энэ үеэс хойш Б. *******гийн хаяг олдохгүй даруй З жил хайлган байж олдсон бөгөөд байрандаа амьдрахгүй бусдад түрээсэлдэг. Харин Б. би байрандаа амьдарч чадахгүй, "ны зээл төлнө. Б.******* нь байрыг суллаж өгөхгүй байсаар өдийг хүрлээ.

Энэ маргааны гол зангилаа нь Б.*******гаас итгэмжлэл авч надад худалдсан Б. юм. Энэ хүн ******* улсад байхгүй гадагшаа гарсан байх магадлалтай. Б.******* Б.аас байрныхаа мөнгийг авсан эсэхийг бид мэдэхгүй. Б.ыг олдохгүйг сайн мэдсээр байж, нотариатчаас гадна намайг хамтран хариуцагчаар татах санааг агуулж байгаа нь шударга бус байна. Дээрх шаардлага бүхий 2016 онд шийдвэрлэсэн иргэний хэрэгт Б. би "ны төлөөлөгчтэй хамт гуравдагч этгээдээр татагдаж байсан. Гэтэл Б.*******гийн санаачилгаар хамтран хариуцагч болж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Орон сууц худалдах худалдан авах гэрээг баталж байгаа нотариатч П.******* итгэмжлэлийг засварласан гэдгийг мэдэхгүй байхад 3 жилээр хийсэн итгэмжлэлийг би хараад мэдэхгүй шүү дээ. Б.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар намайг байрандаа ороогүй, байрыг үзээгүй гэж буруутгадаг. Би байраа үзсэн. " судалсан. Б. "1 сарын дараа суллаад өгье." гэсэнд итгэсэн нь миний буруу болоод байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т" Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ..." гэжээ. Тэгвэл Б. миний хувьд орон сууц худалдах худалдан авах гэрээтэй холбоотой Б.*******гийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан зүйлгүй бөгөөд түүний хийж өгсөн итгэмжлэлийн дагуу нотариатаар гэрчлүүлэн үл хөдлөх эрхийн бүртгэлд бүртгүүлэн Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо 7 хороолол, 12-6 тоот, 80 м.кв байрны хууль ёсны өмчлөгч болсон. Буруутан нь Б. гэж үздэг.

Б.*******гийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага нь хууль ёсны өмчлөгч Б. миний эрхийг бүдүүлгээр зөрчиж байгаа, сөргөөр нөлөөлөх учраас Б. би энэ хэрэгт гуравдагч этгээдээр оролцох болохоос хамтран хариуцагч болох хууль зүйн үндэслэлгүй юм. Надад хариуцуулж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Б. би энэ маргаанд хамтран хариуцагчаар татагдах хууль зүйн үндэслэлгүй болно гэв.

 

4.1 Хариуцагч ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., Х. нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.*******гийн Банк ХК, Б. нарт холбогдуулан гаргасан 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн  дугаартай Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрхийн хүрээнд дараах тайлбарыг гаргаж байна.

Банк ХК маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хувьд хүчин төгөлдөр барьцааны эрхтэй тухайд: Банк ХК нь 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дугаартай Зээлийн гэрээг хариуцагч Б., Б. нартай байгуулан нийтийн орон сууц худалдан авах зориулалтаар 80,000,000 /наян сая/ төгрөгийн зээлийг 240 сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр 1090015049 дугаартай Барьцааны гэрээг барьцаалуулагч Б.тай байгуулан  тоот хаягт байршилтай, 80 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө  барьцаалж эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар  дугаартай Барьцааны гэрээг байгуулах өдрийн байдлаар эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд барьцаа хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Б. бүртгэлтэй байсан бөгөөд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа гэж аливаа этгээд шаардлага гаргаагүй, маргаагүй байсан тул Банк нь улсын бүртгэлийг үнэн зөв гэж үзэж  дугаартай Барьцааны гэрээг байгуулж эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн болно. Тодруулбал, Банк ХК нь барьцаалуулагчтай  дугаартай Барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан хэлбэрээр байгуулж мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлснээр барьцааны эрх үүсч хүчин төгөлдөр болсон болно.

Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа явагдаж байгаа тухайд: Дээр дурдсан зээлийн гэрээний дагуу зээлийг эргэн төлөх үүргээ зөрчсөнтэй холбоотойгоор Банк нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд зээлийн төлбөрт 88,248,090 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг Б., Б. нарт холбогдуулан гаргасан. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай захирамжаар хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Улмаар мөн шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн  дугаартай захирамжаар  дугаартай гүйцэтгэх хуудас олгож Б., Б. нараас төлбөр гаргуулах ажиллагаа явагдаж байна.

Барьцааны эрхийг хамгаалах зохицуулалт: Тайлбар бичгээр гаргах өдрийн байдлаар хариуцагч Б., Б. нарын Банкинд төлөх төлбөр 69,330,855 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Өөрөөр хэлбэл, барьцаагаар хангагдах үүрэг дуусгавар болоогүй байгаа юм. Ипотек нь үл хөдлөх эд хөрөнгөд хамааралтай, хөрөнгө дагалддаг эрх тул нэхэмжлэгчийг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоох нь тухайн үл хөдлөх эд хөрөнгөд бүртгэгдсэн хүчин төгөлдөр барьцааны эрх дуусгавар болох үндэслэл болохгүй юм. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.4, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгө нь барьцаагаар хангагдах үүргийн хамт өмчлөгчид шилждэг. Өөрөөр хэлбэл, өмчлөгч өөрчлөгдсөн нь барьцааны эрхийг хөндөхгүй, тухайн хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаанд ямарваа саад учруулахгүйг дурдах нь зүйтэй юм.

Иймд Б.*******гийн Банк ХК, Б. нарт холбогдуулан гаргасан 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

5. Хэргийн оролцогчдоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:

 

5.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримтын тухайд: Улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 70,200 төгрөг, 70,200 төгрөг нийт 140,400 төгрөг төлсөн баримт, Э.д олгосон итгэмжлэл, нэхэмжлэлийн шаардлага ихэсгэж 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 732,950 төгрөг төлсөн баримт, Б.т олгосон итгэмжлэл, А.өд олгосон итгэмжлэл, урьд оролцож байсан төлөөлөгч, өмгөөлөгчөөс татгалзах тухай хүсэлт, 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн улсын тэмдэгтийн хураамжид 732,500 төгрөг, 500 төгрөг тус тус төлсөн баримт,

 

5.2. Хариуцагч П.*******гаас шүүхэд гаргаж өгсөн баримтын тухайд: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн  дүгээр Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн дүгээр тогтоолын хуулбар, О.Ендонжамцад олгосон итгэмжлэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2019 оны 06 сарын 11-ний өдрийн албан бичиг, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн  дугаар тэмдэглэлийн хуулбар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 04 сарын 05-ны өдрийн  дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар, шүүхэд гаргасан 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн тайлбарын хуулбар, Д.т олгосон итгэмжлэл,

 

5.3 Хариуцагч Б.аас шүүхэд гаргаж өгсөн баримтын тухайд: Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнүүд, 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Зээлийн гэрээний хуулбар, 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн  дугаартай зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлтийн хуулбар, 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн  дугаартай Барьцааны гэрээний хуулбар, Барьцаалбар, Барьцаа хөрөнгийн жагсаалтын хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн  дугаар Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар, өмгөөлөгч Б.ийг оролцуулах тухай хүсэлт,

 

5.4 Хариуцагч ХК-аас шүүхэд гаргаж өгсөн баримтын тухайд: Б.д олгосон итгэмжлэл, ны гүйцэтгэх захирлын 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн, 2021 оны 04 сарын 06-ны өдийн тушаалын хуулбар, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Б.т олгосон итгэмжлэл, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 740 дүгээр Шүүхийн гүйцэтгэх хуудас, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн  дугаар Албадан гүйцэтгэх тухай захирамжийн хуулбар, дансны хуулга, Д., Х. нарт олгосон итгэмжлэл, гүйцэтгэх захирлын эрх олгох тухай тушаал, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлийн дансны хуулга,

 

5.5 Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд: *******ын Нотриатчдын танхимын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн  дугаар албан бичиг, 2013 оны 6.17-12.31 сарын Итгэмжлэл-Бүртгэлийн дэвтрийн хуулбар, 2013 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн итгэмжлэлийн хуулбар, Б.*******гийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2013 оны 9.04-12.31 сарын Гэрээ-Бүртгэлийн дэвтрийн хуулбар, итгэмжлэл, гэрчилгээ, 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээний хуулбар, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн  дугаар тоот, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн  дүгээр албан бичиг, түүний хавсралтаар ирүүлсэн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолын хуулбар, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн  дүгээр Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоолын хуулбар, 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалт явуулах тухай  тогтоолын хуулбар, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн  дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолын хуулбар, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн  дугаар албан тоот, хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 3/4385 дугаар албан тоот, түүний хавсралтаар ирүүлсэн ХХК өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, 2013 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээний хуулбар, С.-, Б.******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар, ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн 2012 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн  дугаар шийдвэрийн хуулбар, Б.*******гийн нэр дээр бүртгэлтэй өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээний хуулбар, Б.ын нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, 2015 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн Хэд хэдэн үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан гэрээ, Ипотек болон шаардах эрх шилжүүлэх гэрээ, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хөрөнгийн багцыг бүртгэх хяналтын хуудсын хуулбар, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн  дугаар ТЗК ХХК-д хүргүүлсэн албан бичиг, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 3/4384 дүгээр хариу хүргүүлэх тухай албан бичиг, Хил хамгаалах Ерөнхий газрын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийндугаар тоот, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн тоот, түүний хавсралтаар ирүүлсэн Эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалт явуулах 2015 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн  дүгээр тогтоолын хуулбар, Эрүүгийн хэргийг нэгтгэх 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн тогтоолын хуулбар, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн  дугаар тоот, *******ын нотариатчдын танхимын 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 953 дугаар тоот, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дүгээр албан бичиг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 3034 дүгээр дүгнэлт, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 30еа-2/4355 дугаар тоот, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн  дугаар тоот, Эрүүгийн хэргийг нэгтгэх 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн тогтоолын хуулбар, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Прокурорын тогтоолын хуулбар зэрэг баримт хэргийн материалд авагдсан байна.

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

6. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

7. Нэхэмжлэгч Б. нь хариуцагч Б., ХК, нотариатч Д.******* нарт холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гааргасан. Үүнд:

 

7.1 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн итгэмжлэлийг 3 жилийн хугацаатай болгон засварласныг баталсан нотариатчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох,

7.2 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хийгдсэн Худалдах худалдан авах гэрээ-г гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцуулах,

7.3 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хийгдсэн Худалдах худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох,

7.4  тоот хаягт байрлах, 80 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох,

7.5 ХК болон Б. нарын хооронд 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан Барьцааны гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай,

 

8. Нэхэмжлэгч Б.*******(түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.) нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийг нотариатч П.******* нь Нотариатын тухай хуульд заасан итгэмжлэлийг шалгах үүргээ биелүүлээгүй, тамга тэмдгээ бусдад шилжүүлсэн, итгэмжлэлийг нягтлаагүй худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн, Б.*******гаас Б.т итгэмжлэлээр олгосон төлөөлөл дуусгавар болсон үед Б., Б. нарын хооронд хийгдсэн гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл тул орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох үндэслэлтэй, дээрх маргаан бүхий худалдах, худалдан авах хэлцэлд үндэслэн Зээлийн гэрээ байгуулж, улмаар Барьцааны гэрээ байгуулахдаа хариуцагч ХК нь хөрөнгийг очиж үзэх үүргээ биелүүлээгүй, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн хэлцэл тул Б., ХК нарын хооронд байгуулагдсан Барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тус тус мэтгэлцсэн.

 

9. Хариуцагч нар дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, марган мэтгэлцсэн. Үүнд:

 

9.1 Хариуцагч П.******* нь нотариатч итгэмжлэлийг хараад засварласан талаар мэдэх боломжгүй байсан, шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа өөрийн бүртгэлээс шүүж үзэж, Б.т холбогдуулан цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулсан, улмаар Б.ын үйлдэл гэмт хэрэг болох нь нотлогдсон боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн тул нотариатчийн буруутай үйл ажиллагаа байхгүй гэж,

 

9.2 Хариуцагч Б. нь Б.тай орон сууц худалдах зарын дагуу уулзаж, улмаар орон сууцыг очиж үзэн П.*******гаас Б.т олгосон итгэмжлэлийн дагуу Б.тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр бүртгүүлсэн, ХК-ийн ажилтантай хамт орон сууцыг дахин үзэж, Зээлийн гэрээ, Барьцааны гэрээг ХК-тай байгуулж, урьдчилгаа 35,000,000 төгрөг, зээлийн гэрээний зүйл мөнгөнөөс 80,000,000 төгрөг нийт 115,000,000 төгрөгийг Б.т шилжүүлсэн, 2013 оноос хойш орон сууцаа эзэмшиж чадаагүй боловч зээлийн гэрээний дагуу зээлийн төлөлт төлдөг, эрх, ашиг хөндөгдөж хохирсон, орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн, хариуцагчаар татагдах үндэслэлгүй, гэм буруугүй гэж маргасан.

 

9.3 Хариуцагч ХК нь орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө // барьцаалж эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн, Барьцааны гэрээг байгуулах өдрийн байдлаар эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд барьцаа хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Б. бүртгэлтэй байсан бөгөөд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа гэж аливаа этгээд шаардлага гаргаагүй, маргаагүй байсан тул Банк нь улсын бүртгэлийг үнэн зөв гэж үзэж  дугаартай Барьцааны гэрээг байгуулж эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн, маргаан бүхий орон сууцаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулах талаар шүүхийн шийдвэр гарч шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллагаа явагдаж байгаа талаар тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн.

 

10.Шүүх Б.ыг тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан боловч Б.ын оршин суугаа хаяг тодорхойгүйн улмаас шүүхэд ирүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн, хариуцагч Б. нь түүнийг гуравдагч этгээдээр оролцуулахаас татгалзах тухай хүсэлт гаргасан зэргийг дурдах нь зүйтэй.

 

Хариуцагч нар нэхэмжлэгчийг Б.ыг хариуцагчаар татаж, түүнд холбогдуулж гомдол гаргадаггүй гэж тайлбарладаг, нэхэмжлэгч тал сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардах эрхийн хүрээнд нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарлаж мэтгэлцсэн.

 

11.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

11.1 тоот хаягт байрлах, 80 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай,  дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө нь 2012 оны 08 дугаар сарын 07-ны өдөр ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн дугаарт анх бүртгэгдсэн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн дугаар албан бичгээр нотлогдсон.

 

11.2 Улмаар 2013 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн  нарын хооронд байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээг үндэслэн нэхэмжлэгч Б.*******гийн өмчлөлд мөн өдрөө бүртгэгдсэн байна./1хх-ийн 29-35-р тал/

 

ХХК, Б.******* нарын хооронд байгуулагдсан маргаан бүхий орон сууцыг Худалдах, худалдан авах гэрээний үнэ 15,000,000 төгрөг гэж тусагджээ.

 

11.3 Маргаан бүхий орон сууцны өмчлөх эрх 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 2013.12.25-ны өдрийн Худалдах худалдан авах гэрээ-ний дагуу хариуцагч Б.ын өмчлөлд улсын бүртгэлд бүртгэгдэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан байна. /1хх-ийн 29, 36-37-р тал/

 

2013.12.25-ны өдрийн Худалдах худалдан авах гэрээ-г Б., нөгөө талаас Б.*******г төлөөлж Б. нар гарын үсэг зурж байгуулсан, гэрээний нийт үнэ 115,000,000 төгрөг, урьдчилгаа 35,000,000 төгрөгийг анд байршуулж, үлдэх 80,000,000 төгрөгийг ны зээлээр төлөхөөр тохиролцож тусгажээ.

 

11.4 Нэхэмжлэгч  2013.08.13-ны өдөр тоот хаягт байрлах, 80 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай, Ү-2203024891 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, зээлийн барьцаанд тавих, холбогдох гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, ЭХЭУБГ-аас лавлагаа авах эрхийг, 3 сарын хугацаатай олгосон болох нь хэрэгт авагдсан итгэмжлэлүүд, зохигчийн тайлбар, *******ын нотариатчдын танхимаас ирүүлсэн албан бичиг, итгэмжлэл, итгэмжлэлийн бүртгэлийн дэвтрийн хуулбар, шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдсон. /1хх-ийн 21-24, 2хх-ийн 215-229-р тал/

 

11.5 Дээрх Б.*******гаас Б.т 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдөр олгосон итгэмжлэлийн 3 сар-ын хугацааг Б. нь 3 жил болгон засварласан болох нь хэрэгт авагдсан Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн дүгээр дүгнэлт, прокурорын газрын прокурорын тогтоолоор нотлогдож байна.

 

11.5.1 Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 3034 дүгээр дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

 

1.Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн архивд хадгалагдаж буй Эрхийн улсын бүртгэлийн дугаартай хувийн хэргийн нотлох баримтууд гэсэн хувийн хэргийн 90 гэж дугаарласан хуудсанд байх 2013.08.13 гэсэн огноотой Итгэмжлэл гэсэн баримт нь шинжилгээнд ирүүлсэн 2013.08.13 гэсэн оноотой Итгэмжлэл гэсэн баримтын хуулбар байна.

 

2. Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн архивд хадгалагдаж буй Эрхийн улсын бүртгэлийн  дугаартай хувийн хэргийн нотлох баримтууд гэсэн хувийн хэргийн 90-р талд авагдсан байх 2013.08.13 гэсэн огноотой Итгэмжлэл гэсэн баримт дахь сар гэсэн бичвэрийн доогуур бичигч хэрэгслээр зурсан байсныг цагаан өнгийн будагчаар дарж, жил гэсэн бичвэрийн доогуур бичигч хэрэгслээр зурж засварласан байна.

 

3. Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн архивд хадгалагдаж буй Эрхийн улсын бүртгэлийн  дугаартай хувийн хэргийн нотлох баримтууд гэсэн хувийн хэргийн 90-р талд авагдсан байх 2013.08.13 гэсэн огноотой Итгэмжлэл гэсэн баримтад дарагдсан байх 4 ширхэг 138 дугаартай нотариатчийн тамганы дардас нь харьцуулах загвараар ирүүлсэн тамганы дардастай тохирч байна.

 

4. Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн архивд хадгалагдаж буй Эрхийн улсын бүртгэлийн дугаартай хувийн хэргийн нотлох баримтууд гэсэн хувийн хэргийн 90 гэж дугаарласан хуудсанд байх 2013.08.13 гэсэн огноотой Итгэмжлэл гэсэн баримт дахь итгэмжлэлийн үнэн зөвийг гэрчилсэн тэмдгийн дардас нь бараар дарагдсан, түүнтэй давхцах хэсэгт байх гарын үсэг нь бичигч хэрэгслээр зурагдсан байна. Харьцуулах загвараар тэмдгийн дардасны загвар болон гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт загваруудыг шаардахад ирүүлээгүй тул харьцуулан шинжлэх боломжгүй гэж тус тус дүгнэсэн, уг шинжээчийн дүгнэлтэд зохигч маргаагүй. /2хх-ийн 208-2030-р тал/

 

11.5.2 Б.ын үйлдэлд нотариатч, хариуцагч П.******* болон хариуцагч Б. нар тус тустаа Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, эрүүгийн хэргийг нэгтгэж ажиллагаа явуулж, хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийндүгээр албан бичиг, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 1-р хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагчийн 2015 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалт явуулах тогтоол, 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол, зохигчийн тайлбаруудаар нотлогдож байна./1хх-ийн 220-р тал, 3хх-ийн 47-51-р тал/

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолын Олсон нь хэсэгт дурдсанаар: ...иргэн Б. нь... итгэмжлэлийн хугацааг ...3 жилийн хугацаатай болгон засварлаж, хуурамчаар үйлдсэн итгэмжлэлээ ашиглан ...орон сууцыг...төгрөгөөр иргэн Б.т худалдан борлуулж залилсан, нотариатч П.******* нь ...засварласан итгэмжлэлээр орон сууц худалдах, худалдан авах гэрээг баталж илт хууль бус хэлцлийг гэрчлэн баталсан гэх хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан байна.

 

Улмаар хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Б. нь зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг залилан авсан үйлдлийн улмаас иргэн Б.т 35.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон боловч гэмт хэрэг үйлдсэн гэх этгээд Б.ын хаа байгаа газрыг эрэн сурвалжилж олж тогтоогоогүй байна. Харин нотариатчийн үйлдлийн улмаас бусдад ноцтой, эсвэл их хэмжээний хохирол учирсан болох нь тогтоогдоогүй байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй байна ...Б.ын үйлдсэн ...гэмт хэрэг нь... 3 жил өнгөрч хөөн хэлэлцэх хугацаа дуусаж, яллагдагчаар татаж болохгүй нөхцөл байдал үүссэн байх тул хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэжээ.

 

11.6 Б. нь маргаан бүхий орон сууцыг худалдан авахдаа ХК-тай зээлийн гэрээ болон барьцааны гэрээ тус тус байгуулжээ.

 

 нарын хооронд 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр  тоотод байрлах орон сууцыг 115,000,000 төгрөгөөр худалдан авах зориулалтаар, 80,000,000 төгрөгийг, 240 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй Зээлийн гэрээ байгуулсан байна. /2хх-ийн 128-131-р тал/

 

Зээлийн гэрээ байгуулсан мөн өдөр ХК, Б. нарын хооронд Барьцааны гэрээ байгуулж,  тоотод байрлах орон сууцаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцжээ.

 

11.7 Хариуцагч Б. нь ХК-тай байгуулсан Зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэж байгаа, 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар Зээлийн гэрээний үлдэгдэл 69,330,855 төгрөг болох нь хэрэгт авагдсан дансны хуулга, хариуцагч нарын тайлбараар тогтоогдсон. Энэ талаар маргаангүй. /хх-ийн 3хх-ийн 57-58-р тал/

 

11.8 ХК нь Б.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргаж, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн  дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, тус захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болох нь хариуцагч нарын тайлбар, хэрэгт авагдсан шүүгчийн захирамжаар нотлогдож, зохигч маргаагүй. /2хх-ийн 138-139-р тал/

 

11.9 Орон сууцны өмчлөх эрх хариуцагч Б.ын өмчлөлд бүртгэгдсэн боловч эзэмшилдээ аваагүй, одоо нэхэмжлэгчийн хамаарал бүхий этгээдийн эзэмшилд байгаа талаар зохигч маргаангүй тайлбар гаргасан.

 

12. Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ ...орон сууцыг худалдан авч улмаар ажил хэргийн шугамаар танил болсон ны ажилтан Б. нь Б.*******гийн байрыг бусдад ашигтайгаар худалдан борлуулах тухай санал тавьсны дагуу түүнд итгэж итгэмжлэл олгосон... гэж, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...гэрчилгээг эх хувиар итгэмжлэлийн хамт шилжүүлэн өгсөн, 2015 он хүртэл орон сууцны гэрчилгээгээ Б.аас шаардаж байгаагүй, 2015 онд шүүхэд нэхэмжлэл гаргах үед орон сууц өөр этгээдэд шилжсэн талаар анх мэдсэн, ...өөрийн үүсгэн байгуулсан сургуулийн багш гэх хүнд орон сууцыг хөлслүүлж, ашиглуулдаг.... гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* нь маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр 2013 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдэж, 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдөр орон сууцыг худалдан борлуулах үйлдэл хийх эрхийг 3 сарын хугацаатай Б.т олгож, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Б.т шилжүүлэн өгсөн байна.

 

Хэрэгт авагдсан баримт, зохигч талуудын тайлбараар Б. нь Б.*******гаас олгосон итгэмжлэлийн 3 сарын хугацааг 3 жил болгож засварласан нь тогтоогдож байх ба уг үйл баримтад зохигч маргаагүй, үгүйсгэсэн оролцогч байхгүй.

 

12.1 Нэхэмжлэгч тал 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн итгэмжлэлийг 3 жилийн хугацаатай болгон засварласныг баталсан нотариатчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хийгдсэн Худалдах худалдан авах гэрээ-г гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хариуцагч, нотариатч П.*******д холбогдуулан гаргасан. Итгэмжлэлийг шалгах үүргээ хэрэгжүүлээгүй гэж буруутгасан.

 

Нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт Нотариатч үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоохдоо түүний иргэний баримт бичиг, хурууны хээ, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийг үндэслэх бөгөөд итгэмжлэл, төлөөлөл нь зохих ёсоор бүрдсэн эрх зүйн чадамжтай эсэхийг шалгаж, шаардлагатай бол эрх бүхий байгууллагын тодорхойлолт, цахим мэдээллийн сангийн мэдээлэл, эсхүл тухайн хүнийг таних хоёр гэрчээр тодорхойлуулан тогтоож болно гэх заалтад заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн.

 

Нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан. Тухайлбал, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийн "иргэний баримт бичиг," гэсний дараа "хурууны хээ," гэж, мөн хэсгийн "эрх бүхий байгууллагын тодорхойлолт," гэсний дараа "цахим мэдээллийн сангийн мэдээлэл," гэж нэмсэн байна.

 

Мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4 дэх хэсэгт үйлчлүүлэгч нь эрх зүйн чадамжгүй, эсхүл төлөөлөх эрхгүй байвал үйлдэл хийхээс татгалзана, 46 дугаар зүйлийн 46.4 дэх хэсэгт Гэрээ, хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж байгаа бол төлөөлөгчийн бүрэн эрх, итгэмжлэл хуульд заасан шаардлага хангасан эсэхийг нягтална гэж тус тус заасан.

 

Нотариатч төлөөлөгчийн бүрэн эрх, итгэмжлэл хуульд заасан шаардлага хангасан эсэхийг нягтлах үүргээ биелүүлсэн эсэхийг шалгавал:

 

Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд итгэмжлэлд тавигдах хуульд заасан шаардлагыг тусгасан ба мөн зүйлийн 64.2 дахь хэсэгт Бичгээр, эсхүл цахим хэлбэрээр олгосон итгэмжлэл нь дараах шаардлагыг хангасан байвал зохино:/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар "бичгээр" гэсний дараа ", эсхүл цахим хэлбэрээр" гэж нэмэлт оруулсан/ 64.2.1-т итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх; 64.2.3-т олгосон он, сар, өдрийг заах; 64.2.4-т хуульд заасан бол нотариатаар гэрчлүүлэх; 64.2.5.итгэмжлэлийг тодорхой хугацаагаар олгох бол хугацааг заах, 64.3-т Энэ хуулийн 64.2-т заасан шаардлагыг хангаагүй итгэмжлэл хүчин төгөлдөр бус байна гэжээ.

 

Нотариатын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт хувийн байдлыг шалгах, харин 46 дугаар зүйлийн 46.4 дэх хэсэгт зааснаар нотариатч итгэмжлэл хуульд заасан шаардлага хангасан эсэх, төлөөлөгчийн бүрэн эрхийг шалгах үүрэгтэй.

 

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу нотариатч, хариуцагч П.*******гийн хувьд итгэмжлэлийн хуульд заасан шаардлага, төлөөлөгчийн бүрэн эрхийг хуульд заасан шаардлагын хүрээнд шалгасан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл тухайн итгэмжлэлд сар гэсэн үгний доогуур зурсан зураасыг арилгаж жил гэсэн үгийн доогуур зурсан болохыг нүдээр хараад мэдэх боломжгүй байсан байна. Энэ үйл баримт нь тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон.

 

Нөгөө талаас Б.ын итгэмжлэл засварласан үйлдэл нь Прокурорын тогтоолд дурдсанаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг залилан авсан үйлдлийн улмаас иргэн Б.т хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон гэж үзсэн, хууль бус үйлдэлтэй холбоотой бөгөөд нотариатч П.*******г эрүүгийн журмаар шалгаж түүний үйлдэлд гэмт хэргийн шинжгүй болохыг тогтоосон байна.

 

Нэхэмжлэгч тал П.******* нотариатчийг 2013.08.13-ны өдрийн 3 сарын хугацаатай итгэмжлэлийг өөрөө гэрчилсэн, дахин 2013.08.25-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулах үед 3 жилийн хугацаатай болгон өөрчилсөн байсныг мэдэх боломжтой гэж тайлбарласан, гэвч шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэх, засварласан үйлдлийг Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4 дэх хэсэгт заасныг шалгаагүй гэж үзэх, итгэмжлэлийн хуульд заасан шаардлагыг шалгаагүй гэж буруутгах үндэслэлгүй.

 

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 171 дүгээр тушаалын хавсралтаар баталсан Нотариатын үйлдэл хийх зааврын 2.14 дэх хэсэгт Нотариатын үйлдэл хийх үед үйлчлүүлэгч хууль зөрчсөн нь илэрвэл нотариатч нь үйлдлийг зогсоож, энэ тухай холбогдох байгууллагад мэдэгдэнэ. Түүнчлэн нотариатчаар гэрчлүүлэх баримт бичгийн жинхэнэ эх баримт мөн эсэх нь эргэлзээтэй байвал уг баримт бичгийг олгосон байгууллагаас лавлагаа, хуулбар авах, тодорхойлолт гаргуулах, зайлшгүй шаардлагатай гэж үзвэл баримт бичгийг магадлан шинжлүүлэхээр эрх бүхий байгууллагад хүргүүлнэ гэж заасан, уг зааврын дагуу нотариатын үйлдэл хийх үед үйлчлүүлэгч хууль зөрчсөнийг шууд мэдэх боломжгүй гэж үзнэ.

 

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн тайлбарт дурдсан нотариатч тамга, тэмдгээ бусдад шилжүүлсэн гэх үйл баримт нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй.

 

12.2  нарын хооронд хийгдсэн 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Худалдах худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

Б.*******гаас Б.т олгосон итгэмжлэлийн 3 сарын хугацаа 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр дууссаны дараа буюу 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Б. нь уг итгэмжлэлээр Б.*******г төлөөлж, түүний өмнөөс үйлдэл хийж Б.т маргаан бүхий орон сууцыг 115,000,000 төгрөгөөр худалдсан, Б. нь орон сууцыг худалдан авч, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авсан үйл баримт хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараар тогтоогдсон.

 

Б. нь орон сууцны үнэ урьдчилгаа 35,000,000 төгрөг болон наас зээлийн гэрээний үүрэгт шилжүүлэн авсан 80,000,000 төгрөг нийт 115,000,000 төгрөгийг Б. шилжүүлэн өгсөн талаар тайлбарласан.

 

Нэхэмжлэгч тал нь 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б., Б. нарын хооронд байгуулсан Худалдах, худалдан авах гэрээг нэхэмжлэгчийн Б.т олгосон төлөөлөх эрх дуусгавар болсны дараа хийгдсэн учир хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж маргасан.

 

Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт Хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно, 62.3 дахь хэсэгт Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ гэжээ.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Төлөөлөх бүрэн эрх хүчингүй болсон буюу өөрчлөлт орсон бол энэ тухай анх бүрэн эрх олгосон тэр хэлбэрээр гуравдагч этгээдэд мэдэгдэнэ. Энэ шаардлагыг хангаагүй тохиолдолд уг өөрчлөлтийг гуравдагч этгээдийн хувьд хэлцэл хийх үед мэдэж байсан, эсхүл мэдэх ёстой байснаас бусад тохиолдолд талууд ашиглахыг хориглоно, 67.2 дахь хэсэгт Төлөөлөл дараах үндэслэлээр дуусгавар болно: 67.2.6 дахь хэсэгт бүрэн эрх хэрэгжүүлэх хугацаа дууссан бол төлөөлөл дуусгавар болох үндэслэлийг зохицуулсан байна.

 

Нэхэмжлэгч тал дуусгавар болсон итгэмжлэлийг ашиглан хийсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байна гэж тайлбарладаг.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт хүчин төгөлдөр бус байх хэлцлийг хуульчилсан. Түүний 56.1.8 дахь хэсэгт хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байхаар заажээ.

 

Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.4 дэх хэсэгт Төлөөлөгч нь бүрэн эрх дуусгавар болсныг мэдмэгц итгэмжлэлийг төлөөлүүлэгчид буцааж өгөх үүрэгтэй гэж заасныг төлөөлөгч Б. хэрэгжүүлээгүй, итгэмжлэлийн хугацаа 2013 оны 11 дугаар сарын 13-ны өдөр дуусах талаар мэдэж байсан байна.

 

Хариуцагч Б. нь Худалдах, худалдан авах гэрээ байгуулах үед Б.ыг Б.*******г төлөөлөх эрхгүй этгээд, түүний олгосон итгэмжлэл дуусгавар болсон гэдгийг мэдэх боломжгүй байсан буюу мэдээгүй байсан байна.

 

Б.ын итгэмжлэлийг засварласан үйлдэл нь эрүүгийн журмаар шалгагдаж, прокурорын тогтоолоор нь зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг залилан авсан үйлдлийн улмаас иргэн Б.т хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон гэж дүгнэсэн зэргээс үзэхэд хариуцагч Б.ыг буруутгах үндэслэлгүй. Б.т өмчлөх эрх шилжиж буй харилцаанд хариуцагчийн буруутай үйлдэл байхгүй байна.

 

Иймд өмчлөх эрхийг шударгаар олж авсан, улмаар улсын бүртгэлд зохих журмын дагуу бүртгүүлж өмчлөх эрхийн гэрчилгээ Б.ын өмчлөлд бүртгэгдсэн байх тул Б., Б. нарын хооронд хийгдсэн 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Худалдах худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна.

 

12.3  тоот хаягт байрлах, 80 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага нь дээр дурдсан үндэслэлүүдээр хууль зүйн үндэслэлгүй юм.

 

12.4 ХК болон Б. нарын хооронд 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан Барьцааны гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай шаардлагын үндэслэлийг нэхэмжлэгч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10 дахь хэсэгт заасан үндэслэлээр тодорхойлсон.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, 56.1.10 дахь хэсэгт дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэжээ.

 

Банк ХК нь 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1090015049 дугаартай Зээлийн гэрээг хариуцагч Б., Б. нартай байгуулан орон сууц худалдан авах зориулалтаар 80,000,000 /наян сая/ төгрөгийн зээлийг 240 сарын хугацаатайгаар олгосон.

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр  дугаартай Барьцааны гэрээ-г Б.тай байгуулан  тоот хаягт байршилтай, 80 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

 

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд улсын бүртгэгч өөрийн хийсэн бүртгэл бүрийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулж, хууль, холбогдох журамд заасны дагуу баталгаажуулна, Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх тухай хуульчилсан.

 

 нар нь 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Зээлийн болон барьцааны гэрээ байгуулах үед маргаан бүхий хөрөнгө Б.ын өмчлөлд улсын бүртгэлд бүртгэгдсэн байсан болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн баримт, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, тайлбараар нотлогдсон.

 

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт Барьцааны гэрээг бичгээр байгуулна, 156.2 дахь хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана, 156.3 дахь хэсэгт Энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заажээ.

 

Банк ХК, хариуцагч Б. нарын хооронд байгуулагдсан Барьцааны гэрээ нь дээрх шаардлагыг хангаж, хүчин төгөлдөр байгуулагдсан байна.

 

Нэхэмжлэгч Б.******* нь хожим Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно гэж заасныг үндэслэн, дээрх хэлцлийг хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл гэж шаардлагын үндэслэлийг тодорхойлсон.

 

Нэхэмжлэгч маргаан бүхий(нэхэмжлэгч хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаа) худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр өмчлөгч болсон Б.ын орон сууцыг барьцааны зүйл болгон Барьцааны гэрээ байгуулсан нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр байна гэж маргасан.

 

Шүүх худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох шаардлагыг үндэслэлгүй гэж дүгнэсэн тул тухайн өмчлөх эрх шилжсэн түүнтэй холбоотойгоор Зээлийн гэрээ-ний харилцаа үүсч, маргаан бүхий орон сууцаар зээлийн гэрээний үүргийг хангуулахаар ХК, Б. нарын хооронд Барьцааны гэрээ байгуулж буй харилцаанд гэрээний талуудыг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

12.6 Нэхэмжлэгч Б.*******гийн өмчлөх эрх Б.ын итгэмжлэл засварласан үйлдлийн улмаас бусдад шилжиж, нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн. Нэхэмжлэгч нь Б.ын үйлдсэн итгэмжлэлийн хугацааг засварласан үйлдлийн улмаас өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээс гаргуулахаар шаардах эрхэд энэ шийдвэр саад болохгүй.

 

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр төлсөн 70,200 төгрөг, 70,200 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 732,950 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн 732,500 төгрөг, 500 төгрөг нийт 1,606,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4 дэх хэсэгт тус тус заасан үндэслэлгүй тул хариуцагч Д.*******, Б., ХК нарт холбогдох, 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн итгэмжлэлийг засварласныг баталсан нотариатчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хийгдсэн Худалдах-худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах, 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хийгдсэн Худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох,  тоот хаягт байрлах, 80 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, ХК Б. нарын хооронд 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан Барьцааны гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч Б.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 1,606,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА