2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 191/ШШ2025/09359

 

 

 

 

 

 

 

2025 10 31 191/ШШ2025/09359

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Гантуяа би,

 

Нэхэмжлэгч:  оршин байх, ******* ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоот хаягт оршин суух, *******ийн ******* /РД:*******/-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 41,993,339.54 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* ******* нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024-08-05-нд  тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж 50,000,000 төгрөгийн зээлийг сарын 1.9%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан.

Зээлдэгчтэй байгуулсан  тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүргийг 142 хоног хугацаа хэтрүүлсэн байна.

Зээлдэгчтэй байгуулсан  тоот "Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2027 оны 01 дүгээр сарын 20-нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дах заалтыг тус тус үндэслэн дээрх Цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна.

Иймд дээрх Цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар тоот гэрээний үүрэгт Үндсэн зээлийн төлбөрт 38,484,133.1 төгрөг, Үндсэн хүүний төлбөрт 3,398,953.07 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 87,253.41 төгрөг, нотариатын төлбөрт 23,000, Нийт 41,993,339.54 төгрөгийг Зээлдэгч ******* *******аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.******* миний бие 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдөр ******* ******* ХК-аас 50,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн болно. Уг зээлийн үлдэгдэл 41,993,339.54 төгрөгийг 1 жил 6 сарын хугацаанд төлнө. Эхний 1 жил 5 сарыг сард 2,300,000 төгрөгийг төлнө. Үлдэх 2,893,339.54 төгрөгийг сүүлийн сар буюу 1 жил 6 дахь сард төлж барагдуулна гэжээ.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Д.*******т холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 41,993,339.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан.

 

Нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага нийт 41,993,339.54 төгрөгийг 1 жил 6 сарын хугацаанд төлөх, эхний 1 жил 5 сарын хугацаанд сард 2,300,000 төгрөгийг төлөх, үлдэх 2,893,339.54 төгрөгийг сүүлийн сард төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. *******өн хуулийн 74.2-т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ЗАХИРА*******ЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүргийн 41,993,339.54 төгрөгийг 1 жил 6 сарын хугацаанд (эхний 1 жил 5 сарын хугацаанд сард 2,300,000 төгрөгийг төлөх, үлдэх 2,893,339.54 төгрөгийг сүүлийн сард) нэхэмжлэгч ******* ******* ХК-д төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 367,917 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 183,958.5 төгрөгийг, хариуцагч Д.*******аас 183,958.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.ГАНТУЯА