2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 191/ШШ2025/09595

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 11 10 191/ШШ2025/09595

 

 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсан татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Гантуяа би,

 

Нэхэмжлэгч:  хаягт оршин байх, ******* ******* ХХК /РД:-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: давхар хаягт оршин байх,  ХХК /РД:*******/-д холбогдох,

 

Кино театрын программ хангамж, бараа материал худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр нийт 51,004,971.73 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* Энтертайнмент" ХХК нь анх 2015 онд үүсгэн байгуулагдсан өнөөдрийн байдлаар албан ёсоор татан буугдаагүй боловч үйл ажиллагаа явуулахгүй байгаа болно.

Манай компани нь 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр "******* Синема" ХХК-тай "Кино театрын программ хангамж, бараа материал худалдах, худалдан авах *******/******* дугаар гэрээг байгуулсан ба нэхэмжлэгч "******* Энтертайнмент" ХХК нь ******* кино театрын ашиглаж байгаа программ хангамж бараа бүтээгдэхүүнийг худалдсан.

Материалын нэр

Тоо хэмжээ

Үнэ

Нийт

Vista программ

1

72.573.016

72.573.016

3D шилний уут

17000

17

293,760

3D нүдний шил /том/

215

1303

280,093

3D нүдний шил /хүүхэд/

2823

1170

3,303,418

Попкорн жижиг

21465

266

5.701.319

Попкорн дунд

24029

279

6.696.161

Попкорн том

14745

491

7.236.699

Lamp VXL-4000N7

4

2951054

11.804.217

Lamp VXL-4000N6

1

2823855

2.823.855

Нийт дүн

80.282

 

110.712.538

Дээрх гэрээг байгуулахдаа нэхэмжлэгч "******* Синема" ХХК-ийн саналыг харгалзан үзэж гэрээний төлбөрийг бүрэн авах байсан боловч хариуцагчийн хүсэлтээр график гарган дараах байдлаар буюу 2025.06.30-ны өдрийн дотор 36.573.016 төгрөг, 2025.06.13-ны өдөр 36.000.000 төгрөг, 2025.06.27-ны өдөр 38.139.522 төгрөг нийт 110.712.538 төгрөгийг төлөхөөр тохиролцсон хэдий ч хариуцагч нь 2025.06.02-ны өдөр 36.573.016 төгрөг, 2025.06.24-ний өдөр 20.000.000 төгрөг, 2025.07.03-ны өдөр 5.000.000 төгрөг, 2025.07.04-ний өдөр 11.000.000 төгрөг нийт 72.573.016 төгрөгийг төлснөөс өөрөөр өнөөдрийг хүртэл огт төлөлт хийгээгүй байна.

Бид удаа дараа гэрээний үлдэгдлийг төлөх, хэрвээ төлөх хугацаа хэтэрсэн тохиолдолд гэрээний дагуу алдангийг төлөхийг шаардаж 2025.06.19, 2025.07.08-ны өдрийн албан бичгүүдийг хариуцагч ******* Синема" ХХК-д илгээж байсан боловч тус компани нь 2025.08.27-ны өдрийн  дугаар албан бичгээр манайд хандаж алданги тооцох үндэслэлгүй, бараа бүтээгдэхүүн зарагдахгүй байгаа гэх шалтгаанаар гэрээний үндсэн төлбөр 38.139.522 төгрөгийг төлөх боломжгүй гэх шалтгааныг манай компани хүлээн зөвшөөрөх боломжгүй ба "Кино театрын программ хангамж, бараа материал худалдах, худалдан авах гэрээний 5 дугаар зүйлийн 5.6-д "Талуудын аль нэг нь гэрээнд заасан үүргээ зөрчсөнөөс үүдэлтэй гэрээнд заасан үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг нөгөө талд төлнө" гэж заасны үндсэн төлбөр 38.139.522 төгрөг, алданги 2025.06.27-2025.10.06-ны өдрийг хүртэл нийт 12.865.449.73 төгрөг нийт 51.004.971.73 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

Иймд ******* Синема" ХХК-иас "Кино театрын программ хангамж, бараа материал худалдах, худалдан авах *******/******* дугаар гэрээний үлдэгдэл төлбөр 38.139.522 төгрөг, алданги 12.865.449.73 төгрөг нийт 51.004.971.73 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******* Энтертайнмент" ХХК-ийн нэхэмжлэлтэй "******* Синема" ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч талаас дараах хүсэлтийг гаргаж байна.

Нэхэмжлэгч нь "******* Синема" ХХК-иас "Кино театрын программ хангамж, бараа материал худалдах, худалдан авах *******/******* дугаар гэрээний үлдэгдэл төлбөр 38.139.522 төгрөг, алданги 12.865.449.73 төгрөг нийт 51.004.971.73 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан юм.

Хариуцагч нь үндсэн төлбөр 38.139.522 төгрөгийг 2025.10.28-ны өдөр 5.000.000 төгрөг, 2025.11.05-ны өдөр 33.563.497 төгрөг нийт 38.563.497 төгрөгийг төлж барагдуулсан байгаа тул нэхэмжлэгч талаас алданги авахгүйгээр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасны дагуу нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан Кино театрын программ хангамж, бараа материал худалдах, худалдан авах *******/******* гэрээний үлдэгдэл төлбөр нийт 51,004,971.73 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлага Кино театрын программ хангамж, бараа материал худалдах, худалдан авах *******/******* гэрээний үлдэгдэл төлбөр нийт 51,004,971.73 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр татгалзсан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2 дахь хэсэгт Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж заасан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах нь түүний хуулиар олгосон бүрэн эрх тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан гаргасан Кино театрын программ хангамж, бараа материал худалдах, худалдан авах *******/******* гэрээний үлдэгдэл төлбөр нийт 51,004,971.73 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 422,975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 211,487.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Н.ГАНТУЯА