| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважавын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 154/2024/00156/И |
| Дугаар | 154/ШШ2025/00005 |
| Огноо | 2025-01-24 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 154/ШШ2025/00005
| 2025 оны 01 сарын 24 өдөр | Дугаар 154/ШШ2025/00005 | ******* сум |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал би
Нэхэмжлэгч: ******* авто сервис ХХК-ны нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, РД:*******, ******* овогтой *******,
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, РД: дугаарын регистртэй, овогт ийн ад холбогдох шатахуун түгээх станцыг түрээсээр ажиллуулах бензин борлуулах гэрээний төлбөр хохирол 71.432.386 /далан нэгэн сая дөрвөн зуун гучин хоёр мянган гурван зуун наян зургаан/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* авто сервис ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Хариуцагч Б. нь манай компаний ******* сум дахь шатахуун түгээх станцад Шатахуун түгээх станц түрээсээр ажиллуулж, бензин борлуулах гэрээний дагуу эрхлэгч, түгээгчээр 2016 оноос ажиллаж борлуулсан бензин шатахууны 1 литр тутамд 40-60 төгрөг тооцон цалин хөлсөө авч ажлаа хэвийн явуулж байсан. 2022 оны сүүлээс борлуулалтын орлогоо цаг хугацаанд нь тушаахгүй, саван дахь бензин шатахууны дутагдал гаргах болсон ба тус шатахуун түгээх станц нь төвөөс алслагдмал тул өдөр тутмын хяналтыг биечлэн хийх боломжгүй байсан. 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ажил дээр нь очиж шалгалт хийхэд компанийн зөвшөөрөлгүй, ямар ч бичиг баримтгүйгээр байгууллага, хувь хүнд бензин шатахуун их хэмжээгээр зээлээр өгөх, өөрөө хувийн хэрэгцээнд авсан гэж тэмдэглэн бензин шатахуун авч (энэ тухай өөрийн дэвтэрт тэмдэглэсэн) нийт 85. 018. 886 төгрөгийн өр төлбөр үүсгэсэн байсан. Ингээд уг өр төлбөрийг нь барагдуулахаар Б.ыг хотод ирүүлж 2023 оны 11-12 сард компани дээр ажиллуулан нэр бүхий байгууллага, хувь хүнээс 14. 712 .100 төгрөг нөхөн төлүүлж үлдэх 70.306. 778 төгрөгт 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ******* сүмын эрхлэгч Б.ын тооцоо гэсэн төлбөрийг хүлээн зөвшөөрсөн баримт үйлдсэн. Мөн энэ төлбөрийн 2023 онд багтааж төлнө гэж хүсэлт өргөдлөө бичсэн. Төлбөрийн баримтад бичигдсэн 70.306.778 төгрөгийн төлбөрөөс 56.992.782 төгрөгт холбогдох 16.953.230 төгрөгийн А- 80 бензин, 3.020.482 төгрөгийн дизелийн түлш, 20.325.702 төгрөгийн Аи-92 бензин бүгд 40.299.413 төгрөгийн бензин шатахууныг 2022 оны 10 дугаар сарын 5-наас 2023 оны 10 дугаар сарын 16-ныг хүртэлх хугацаанд Б. өөрийн нэр дээр зөвхөн Би гэсэн тэмдэглэгээгээр (энэ нь тухайн хугацааны борлуулалтын дэвтэрт бичигдсэн байгаа) авсан,16.693.368 төгрөгийн бензин шатахууныг милийн заалтаар гарч борлуулагдсан боловч орлого тушаагаагүй мөнгийг нь хувьдаа хэрэглэсэн, үлдэх 3.681.978 төгрөгийн бензин шатахууныг нэр бүхий байгууллагад, мөн 9. 362.018 төгрөгийн бензин шатахууныг хувь иргэнд ямар ч баримт бичиггүй өгсөн гэж өөрөө тайлбарлан төлбөрийг тухайн ондоо багтааж төлнө гэж хүсэлт бичсэн юм. Улмаар Б. орон нутагтаа очиж төлбөрөө хөөцөлдөж барагдуулахаар тохирч буцсан бөгөөд энэ 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 7-ныг хүртэлх хугацаанд 7.711.000 төгрөг төлж үлдэгдэл 62.595.778 төлбөр нь эзэнгүй, хүмүүсээс нэхэж авах баримтгүй болсон тухайгаа Б. хэлж ажилдаа буцаж ороод түрээсийн хөлснөөсөө тооцож төлье гэж гуйх болсон. Дурдсан хугацаанд компанид 7711000 төгрөг төлөгдсөн тухай харилцагчийн авлагын баримт хавсаргав. Олон жил ажилласан болохоор нь итгэл үзүүлж дахин 2024 оны 5 дугаар сараас Б.Ариун-Удрахыг шатахуун түгээх станц дээр түгээгчээр ажиллуулсан хэдий ч тэрээр хэлсэн үгэндээ хүрэхгүй дахин өр төлбөр нэмж үүсгэн өдөр тутмын шатахууны борлуулалтын орлого дутуу тушааж бүгд 8 829 540 төгрөг дутаасан тул 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс ажлаас нь гаргасан. Иймд Б.аас 2023 оны өр төлбөрт 62.595.778 төгрөг, 2024 оны төлбөрт 8.836 608 төгрөг, бүгд 71.432.386 / далан нэгэн сая дөрвөн зуун гучин хоёр мянган гурван зуун наян зургаан/ төгрөгийг гаргуулан манай компанид олгож хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* авто сервис ХХК-ны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би 71.432.386 /далан нэгэн сая дөрвөн зуун гучин хоёр мянган гурван зуун наян зургаан/ төгрөгийг өөрийн боломжоороо танай компанид хүндрэл учруулахгүй төлж барагдуулна. Би 2025 оны 01 дүгээр сараас эхлэн сар бүл 1.200.000 төгрөгөөр төлнө. 71432386 /далан нэгэн сая дөрвөн зуун гучин хоёр мянган гурван зуун наян зургаан/ төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй, хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч У.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.ын шүүхэд гаргасан тайлбартай танилцлаа. Б. нь 71.432.386 / далан нэгэн сая дөрвөн зуун гучин хоёр мянган гурван зуун наян зургаан/ төгрөгийг төлөхөө илэрхийлж байна. Сард 1.200.000 төгрөгөөр төлнө гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Төлөлтийг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд тохиролцоно. Иймд 71.432.386 / далан нэгэн сая дөрвөн зуун гучин хоёр мянган гурван зуун наян зургаан/ төгрөгөнд хариуцагчийн зөвшөөрлийг баталж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* авто сервис ХХК-ны нэхэмжлэлтэй Б.ад холбогдох шатахуун түгээх станцыг түрээсээр ажиллуулах бензин борлуулах гэрээний төлбөр хохирол 71.432.386 / далан нэгэн сая дөрвөн зуун гучин хоёр мянган гурван зуун наян зургаан/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б. төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1- д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* авто сервис ХХК-ны нэхэмжлэлийн шаардлага 71.432.386 / далан нэгэн сая дөрвөн зуун гучин хоёр мянган гурван зуун наян зургаан/ төгрөгийг хариуцагч Б. төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* авто сервис ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 515076 төгрөгийн 257538 төгрөгийг 100161900941 тоот данснаас, 257538 төгрөгийг хариуцагч Б.аас гаргуулж нэхэмжлэгч ******* авто сервис ХХК-д буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ
2025 01 24 154/ШШ2025/00005