2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 192/ШШ2025/07909

 

 

 

 

 

 

 

 

2025 10 03

 

 

 

 

 

 

 

192/ШШ2025/07909

 

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би

 

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Цагаан овоо баг, Шинэ суурьшлын бүс өөрийн байранд байрлах, **** /РД: ****/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 21 байр, **** тоот хаягт оршин суух, **** овогт***** /РД:*****/-д холбогдох,

 

Дүрэмт хувцасны төлбөрт 1,794,086 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д**** шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Тус ангид хамгаалалтын ажилтнаар ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр албанаас чөлөөлөгдсөн **** овогтой **** /РД: *****/ нь хувцасны өр төлбөр болох 1,794,086 төгрөгийг барагдуулаагүй учир Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн шүүхэд хандсан боловч Н.**** нь өөрийн хүсэлтээр хувцасны өр төлбөрөө бүрэн барагдуулсан тул тус анги нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д**** нь хариуцагч Н.****эд холбогдуулан дүрэмт хувцасны төлбөрт 1,794,086 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах агуулга бүхий хүсэлтийг бичгээр ирүүлсэн нь хэрэгт авагдсан хүсэлт болон төлбөр төлсөн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга баримтуудаар тогтоогдоно.

 

Тухайн хүсэлтдээ ...хариуцагч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн тул тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзлыг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус заажээ.

 

Иймд Д****йн нэхэмжлэлтэй, Н.****эд холбогдох дүрэмт хувцасны төлбөрт 1,794,086 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар Д****йн нэхэмжлэлтэй, Н.****эд холбогдох дүрэмт хувцасны төлбөрт 1,794,086 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ