2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 192/ШШ2025/07867

 

 

 

 

 

 

 

 

2025 10 02

192/ШШ2025/07867

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

эхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, Токиогийн гудамж*****хаягт байрлах, У**** /РД:/ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 57 байр, өөрийн байранд байрлах,**** /РД:*****/-д холбогдох

91,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****, нарийн бичгийн дарга Б.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ:

...Манай байгууллага Улаанбаатар хотын хүн амыг унд ахуйн цэвэр усаар тасралтгүй хангаж, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах хариуцлагатай үүргийг хүлээн ажилладаг.**** нь манай байгууллагатай Баянзүрх дүүрэгт 26015100 дугаартай, Хан-уул дүүрэгт 34006100 дугаартай Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ"-тэй ажилладаг бөгөөд цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаандаа бүрэн төлөөгүйн улмаас 2025 оны 04 дүгээр сарын 30-ний байдлаар Баянзүрх дүүрэгт 26015100 дугаартай гэрээний төлбөр 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд 19,000,000 төгрөг, Хан-Уул дүүрэгт 34006100 дугаартай гэрээний төлбөр 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 30-ны хооронд 72,800,000 төгрөг, нийт 91,800,000 төгрөгийн өр төлбөртэй болоод байна.

Тухайн компанид төлбөр барагдуулах талаар удаа дараа мэдэгдэж, шат дараатай арга хэмжээ авч ажилласан боловч усны үйлчилгээний төлбөрийг төлж барагдуулахгүй гэрээний үүргээ биелүүлэхгүй байна. Өмнө нь Баянзүрх дүүрэг дэх 26015100 дугаартай гэрээний төлбөрийг шүүхэд хандан гаргуулж авч байсан, Хан-Уул дүүрэг дэх 34006100 дугаартай гэрээний үүргийг шаардаагүй байсан.

Иймд гэрээний үүргийн дагуу****-аас 26015100, 34006100 дугааруудтай "Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах

 

 

гэрээний үүргийн дагуу нийт 91,800,000 төгрөгийг гаргуулан манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч талаас тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, айл өрх төлбөрөө төлөхгүй байгаа, мөн тусгай зөвшөөрлийг сунгаагүй, сунгуулах гээд хандсан. Төлбөрийг хувааж төлөх саналтай байна гэв.

 

Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ...Хариуцагч**** нь 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 2 дүүргийн хэмжээнд үүссэн өр төлбөр нийт 91,800,000 төгрөгийг 10 дугаар сард багтаан 15,300,000 төгрөг, 11 дүгээр сард багтаан 15,300,000 төгрөг, 12 дугаар сард багтаан 15,300,000 төгрөг, 2026 оны 1 дүгээр сард багтаан 15,300,000 төгрөг, 2 дугаар сард багтаан 15,300,000 төгрөг, 3 дугаар сард багтаан 15,300,000 төгрөг тус тус төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч У**** нь хариуцагч****холбогдуулан 91,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар харилцан тохиролцож, хариуцагч**** нь 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 2 дүүргийн хэмжээнд үүссэн нийт 91,800,000 төгрөгийг 10 дугаар сард багтаан 15,300,000 төгрөг, 11 дүгээр сард багтаан 15,300,000 төгрөг, 12 дугаар сард багтаан 15,300,000 төгрөг, 2026 оны 1 дүгээр сард багтаан 15,300,000 төгрөг, 2 дугаар сард багтаан 15,300,000 төгрөг, 3 дугаар сард багтаан 15,300,000 төгрөг тус тус төлж барагдуулахыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрөв гэж талууд эвлэрсэн болох нь тэдний хүсэл зориг, тайлбараар тогтоогдож байна. Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар эвлэрэх эрхтэй болох нь нэхэмжлэгч, хариуцагч хуулийн этгээдээдээс олгосон итгэмжлэлээр тогтоогдоно.

 

Иймд У****-ын нэхэмжлэлтэй,****-д холбогдох иргэний хэрэг дэх талуудын эвлэрэл нь хуулийн дагуу бөгөөд хариуцагчийн эвлэрлийн нөхцөлийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу У****-ын нэхэмжлэлтэй,****-д холбогдох 91,800,000 гаргуулах иргэний хэрэгт Хариуцагч**** нь 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 2 дүүргийн хэмжээнд үүссэн өр нийт 91,800,000 төгрөгийг 10 дугаар сард багтаан 15,300,000 төгрөг, 11 дүгээр сард багтаан 15,300,000 төгрөг, 12 дугаар сард багтаан 15,300,000 төгрөг, 2026 оны 1 дүгээр сард багтаан 15,300,000 төгрөг, 2 дугаар сард багтаан 15,300,000 төгрөг, 3 дугаар сард багтаан 15,300,000 төгрөг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулна гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 106 дугаар зүйлийн 106.6-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 616,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч****-иас 308,475 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У****-т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ