Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 154/ШШ2025/00007

 

 

 

 

 

2025 оны 01 27 өдөр

Дугаар 154/ШШ2025/00007

******* сум

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймгийн ******* сум дахь Сум шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* сумын харьяат, ******* оны 02 дугаар 01-нд төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто мэргэжилтэй, ам бүл-2 эхнэрийн хамт ******* хот ******* дүүрэг, 6 дугаар хороо ******* тоот хаягт оршин суух, /РД:*******/ ******* овогт ийн ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч С., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч С. шүүхэд ирүүлсэн хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие оны дүгээр 01-нээс 1992 оны 04 дүгээр 15-ныг хүртэл *******д ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч С. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би оны дүгээр сараас ******* аймгийн ******* сумын үйлдвэрийн барилгын салбарт,чаар 1 жил гаруй хугацаанд буюу оны дүгээр 1-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр 15-ныг хүртэл ажиллаж байсан. Манай барилгын салбар тухайн үед 43 машин механизмтай байсан бөгөөд би тухайн техникүүдийн үйлчилгээг хариуцажээр ажиллаж байсан. Миний ажиллаж байсан үеийн ажилд орсон гарсан тушаалууд олдохгүй байгаа тул шүүхэд хандсан гэв.

Хүсэлт гаргагч С.ын шүүхэд ирүүлсэн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч С. ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д хүний ажиллаж байсан байдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж зохицуулжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэсний дагуу хүний ажиллаж байсан байдлыг тогтоох нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч байна.

Хүсэлт гаргагч С. нь оны дүгээр 01-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр 15-ны өдөр хүртэл ******* аймгийн ******* сумын үйлдвэрийн барилгын салбарт авто гражийнээр ажиллаж байсан болох нь:

- Түүний шүүхэд гаргасан хүсэлт,

- ******* аймгийн газрын архивын тасгийн 2025 оны 01 дүгээр 08-ны өдрийн тоот: ******* аймгийн ******* сумын ******* хоршооллын 1990-1991 оны тушаалаас овогтой од холбогдох баримт олдоогүй тул лавлагаа олгох боломжгүй байна. Мөн аймгийн ******* сумын ******* хоршооллын 1992-1993 оны баримтууд тус архивын сан хөмрөгт байхгүй болно гэх лавлагаа,

- Хүсэлт гаргагч С.од 1989 оны 06 дугаар 30-нд олгосон Хөдөлмөрийнт ...1991 оны дүгээр 01-ний өдөр овогтой ыг *******ы салбарт авто-гражийнээр авч ажиллуулав гэж тэмдэглэгдсэн,

- Д.ын шүүхэд гэрчээр өгсөн: ...С. нь оны дүгээр 01-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарыг дуустал ******* салбарт авто гражийн-инженерээр ажиллаж байсан. ******* аймгийн үйлдвэрийн даргаар , ******* салбарын даргаар нар ажиллаж байсан. ******* сумын салбар нь барилгын 3 салбартай байсан. Барилгын техникчээр ажиллаж байсан. ******* салбарын ажилтан нар , сумуудад Соёлын, 24 айлын орон сууц, Холбооны газруудыг барьдаг байсан. С. нь машины бэлэн байдлыг шалгадаг автынээр ажиллаж байсан. С.той хамт жил гаруй ажиллаж байсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүний хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно, 43.2 дахь хэсэгт гэрчийг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр дуудаж мэдүүлэг авна гэсэн байх ба хүсэлт гаргагч С.ын хүсэлтээр Ц.ыг нарыг шүүхэд гэрчээр дуудан мэдүүлэг авсан байна. Гэрчийн мэдүүлгийг дээрх хуулийн 37 дугаар зүйлд заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдсон нотлох баримт мөн гэж шүүх үзэв.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1, 6, 8, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ийн ын оны дүгээр 01-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр 15-ны өдөр хүртэл ******* аймгийн ******* сумын үйлдвэрийн барилгын салбарт авто гражийнээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ