Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2018/01955

 

 

Бэл натур ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/01423 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Бэл натур ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.Наранцэцэгт холбогдох

 

Түрээсийн гэрээний барьцаа 6 000 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Очирдорж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бэл натур ХХК нь 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Мон айриш капитал ХХК-ийн захирал Ц.Наранцэцэг гэгчтэй тохиролцож Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 25 дугаар байрны 1 дүгээр давхрын 17 тоот, 130 м.кв талбайтай, Ү-2203003553 дугаартай, 0030499 тоот гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг рестораны талбай, тавилгын түрээсийн гэрээ байгуулан түрээсэлсэн юм. Түрээсийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр түрээсийн төлбөрт 3 000 000 төгрөг, түрээсийн барьцаанд 6 000 000 төгрөгийг тус тус Ц.Наранцэцэгийн 452098364 тоот дансанд шилжүүлсэн байдаг. Үүнээс хойш сар бүр 3 000 000 сая төгрөгийн түрээсийг гэрээнд заасны дагуу төлж, зохих ёсоор ашигласаар ирсэн юм. Манай компани 2017 оны 10 дугаар сараас тухайн ресторанд үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул гэрээгээ цуцалж, барьцаа төлбөрөө буцаан авахыг хүссэн боловч Ц.Наранцэцэг өөр түрээслэгчтэй гэрээ байгуулсны дараа манай түрээсийн барьцаа төлбөрийг буцаан өгөхөө илэрхийлсэн юм. Тэрээр 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр өөр түрээслэгч буюу Монир констаркшн ХХК-тай 17/2 тоот гэрээ байгуулж, тухайн түрээслэгчид ресторанаа намайг байлцуулан хүлээлгэн өгч, одоог хүртэл өөр этгээдэд ашиглуулж байгаа боловч барьцаанд өгсөн мөнгийг буцаан өгөхгүй, өнөөдрийг хүрлээ. Иймд түрээсийн гэрээний дагуу барьцаанд өгсөн 6 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ц.Наранцэцэг би Бэл натур ХХК-ийн захирал Б.Болорцэцэгтэй харилцан тохиролцож Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 25 дугаар байрны 1 дүгээр давхрын 17 тоот, 130 м.кв талбайг рестораны зориулалтаар 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулсан. Гэрээний 2.4 дэх хэсэгт түрээслэгч 2 сарын түрээсийн төлбөртэй тэнцэх хэмжээний барьцаа төлбөр буюу 6 000 000 төгрөгийг байршуулан түрээсийн хугацаа дуусахад түрээслүүлэгчийн эд хөрөнгөд хохирол учраагүй, төлбөрийг хугацаандаа тогтмол төлсөн, гэрээний заалтуудыг зөрчөөгүй, хугацаанаас өмнө гэрээ цуцлаагүй тохиолдолд барьцаа төлбөрийг буцаан олгоно, 3.1.3 дах хэсэгт түрээслэгч түрээсийн төлбөрөө нэг сараас дээш хугацаагаар төлөөгүй тохиолдолд түрээслүүлэгч нь тодорхой хугацаагаар цахилгааны хязгаарлалт хийх, барьцаа төлбөрөөс хохирлоо барагдуулах эрхтэй, 9.1 дэх хэсэгт түрээслэгч нь түрээсийн хугацаа дуусахаас өмнө түрээслүүлэгчид 2 сарын өмнө бичгээр мэдэгдэл өгсний үндсэн дээр түрээсийн гэрээг цуцлах эрхтэй болно. 2 сарын өмнө мэдэгдэл өгөхгүйгээр гэрээг цуцлахыг хүссэн тохиолдолд барьцаа мөнгийг буцаан олгохгүй болно гэж тус тус заасан. Гэрээний 9.1 дэх хэсэгт заасан энэ заалтыг нэхэмжлэгч зөрчсөн тул барьцааны мөнгийг түүнд буцаан олгох үндэслэлгүй. Мөн Бэл натур ХХК-ийн захирал Б.Болорцэцэг нь уг түрээсийн талбайг өөрийн найзууд болох О.Тэлмүүн, С.Ориглбаяр, А.Анарад нар үргэлжлүүлэн түрээслэн ажиллуулахаар боллоо гэж надтай уулзуулсны дагуу би 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 17/2 дугаартай түрээсийн гэрээг Монир констракшн ХХК буюу О.Тэлмүүнтэй байгуулсан. Ингэхдээ Б.Болорцэцэг нь өөрийн барьцааны 6 000 000 төгрөгийг Монир констракшн ХХК-ийн түрээсийн барьцаа мөнгөнд шилжүүлээд өөрөө энэ талаар О.Тэлмүүн, С.Оргилбаяр, А.Анарад нартай тусдаа зээлийн гэрээ хийх замаар тэдэнтэй өөрөө тооцоогоо хийе гэж тохиролцсоны дагуу барьцаа 6 000 000 төгрөгийг дараагийн түрээслэгчийн барьцаа мөнгөнд шилжүүлсэн юм. Надад уг зээлийн гэрээний хуулбар хувийг тэд өгсөн. Энэ талаар Б.Болорцэцэг болон О.Тэлмүүн, С.Оргилбаяр, А.Анарад нар бүгд сайн мэдэж байгаа. Түрээслэгч нар нь 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн түрээсийн төлбөрөө төлөхгүй удаа дараа хэд хоног өгөөч, маргааш өгье, 7 хоногийн дараа өгье гэсээр 12 дугаар сарын 20 хүргэсэн. Сүүлдээ түрээслэн ажиллуулах 3 залуу түрээсийн байранд рестораны үйл ажиллагаа явуулахаа больсон тул би Б.Болорцэцэг рүү ярьж энэ тухай хэлсэн. Ингээд би өөрт байсан нөөц түлхүүрээ, кодоор түрээсийн байрыг түгжиж үйл ажиллагаа явуулахаа больсон. Би түрээслэгчид 2017 оны 10 дугаар сараас хойших хугацааны ашиглалтын зардлуудыг төлөөгүй тул тэдэнд удаа дараа шаардлага тавьж хөөцөлдсөн болов Бэл натур ХХК, Монир констракшн ХХК төлөлгүй зугтсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар Бэл натур ХХК-ийн гаргасан, Ц.Наранцэцэгт холбогдох түрээсийн гэрээний дагуу барьцаанд өгсөн 6 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 110 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: "Бэл натур" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.Наранцэцэгт холбогдох түрээсийн гэрээний барьцаанд өгсөн 6 000 000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/01423 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараахь үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус тухай: "Бэл натур" ХХК, Ц.Наранцэцэг нарын хооронд байгуулсан 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэрээ байх ёстой. Шүүхээс "...Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу, 25 дугаар байрны 17 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 00304499 дугаар гэрчилгээ баримтад Ц.Наранцэцэгийн өмчлөлийн, талбайн хэмжээ 32 м.кв гэж бүртгэгдсэн, талуудын хооронд байгуулагдсан түрээсийн талбайн хэмжээг 130 м.кв гэж тохиролцсоноос үзэхэд уг хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийн талбайг хариуцагч өргөтгөн барьсан, энэ хэмжээгээр улсын бүртгэлд бүртгүүлж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ аваагүй, түрээсийн зүйл нь үл хөдлөх эд хөрөнгийн нэг хэсэг гэж үзэхээр байгаа тул бүртгэл хийгдээгүйгээс гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсэгт заасан шаардлага хангаагүй хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжгүй, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг шаардахгүй" хэмээн хууль зүйн үндэслэлгүй дүгнэсэн гэж үзэж байна. Учир нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3 дахь хэсэгт "үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ, оршин байгаа газрын харьяалал өөрчлөгдсөн тохиолдолд нэмэлт, өөрчлөлт оруулна" гэж заасан байдаг ба өмчлөгч Ц.Наранцэцэг нь уг өргөтгөсөн үл хөдлөх эд хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлэх үүрэгтэй. Хариуцагчийн буруутай эс үйлдэхүйн улмаас тус хуулийн 32 дугаар зүйлд заасан үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн бүртгэлийн ажиллагаа хийгдээгүй байгаа юм. Ийнхүү түрээсийн гэрээг бүртгүүлээгүй нь Монгол Улсын Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ" гэсэн шаардлагыг хангаагүй тул тухайн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус болсны үр дагаварт нэхэмжлэгч тал барьцаа гэх 6 000 000 төгрөгийг хариуцагч Ц.Наранцэцэгийн 452098364 тоот дансанд шилжүүлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хүчин төгөлдөр бус гэрээ байгуулснаар Ц.Наранцэцэг, "Мон айриш капитал" ХХК нарын хэн аль нь барьцаа хөрөнгө хүлээн авах эрхгүй юм. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 6 сар ашигласны төлбөр төлөх буюу үндсэн үүргээ "Бэл натур" ХХК нь биелүүлсэн тул хүчин төгөлдөр бус гэрээнд заасан бусад нэмэлт ямар нэгэн үүрэг хүлээх ёсгүй юм. Иргэн Ц.Наранцэцэг нь барьцаа гэх 6 000 000 төгрөгийг өөрийн дансанд хүлээн авснаараа Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул хариуцагчаар татагдаж, тухайн төлбөрийг буцаан өгөх нь зүйтэй юм. Шүүхээс "...Бэл натур ХХК нь түрээсийн гэрээний барьцаа гэх 6 000 000 төгрөгийг "Монер констракшн" ХХК-д шилжүүлэн өгөхийг зөвшөөрч, О.Тэлмүүн, С.Оргилбаяр, А.Анарад нарт энэ барьцаа мөнгийг зээл болгож өгсөн гэрээ байгуулсныг үндэслэн ЦНаранцэцэг нь "Монер констракшн" ХХК-тай гэрээ байгуулсан ..." хэмээн шийдвэртээ дүгнэжээ. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн түрээсийн гэрээ, 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээ зэргээс харахад тухайн үйл явдал нь дараах байдлаар өрнөсөн нь харагддаг. "Бэл натур" ХХК-ийн захирал Б.Болорцэцэг нь түрээсийн талбайг үргэлжлүүлэн ашиглах боломжгүй болсон тухайгаа мэдэгдэж, өөрийн оронд уг үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх О.Тэлмүүн, С.Оргилбаяр, А.Анарад нарыг Ц.Наранцэцэгтэй танилцуулсан байдаг. Ц.Наранцэцэг, "Монер констракшн" ХХК нар нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэрээ байгуулсан боловч, барьцаа хөрөнгө байршуулах асуудлаа тохиролцож чадаагүй учир Б.Болорцэцэгээс О.Тэлмүүн, С.Оргилбаяр, А.Анарад нар нь туслалцаа хүсч, тохиролцоо хийсэн байдаг. Уг тохиролцоо нь "Ц.Наранцэцэгээс 6 000 000 төгрөгөө шилжүүлэн авсны дараа, зээлийн гэрээний дагуу шилжүүлэхээр тохиролцож, 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэрээ байгуулсан" хэмээн Б.Болорцэцэг тайлбарладаг юм. Тиймдээ ч зээлийн гэрээний 2.4 дэх хэсэгт "... зээлдүүлэгч 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 6 000 000 төгрөгийг зээлдэгчид бэлнээр хүлээлгэн өгнө" хэмээн зааж, Мөн 3.2 дах хэсэгт "гэрээ нь зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитойгоор гардуулсан буюу дансанд шилжүүлснээр хүчин төгөлдөр болно" гэж тодорхой зааж өгсөн байна. Энэ тохиролцоо хийгдсэний дараа Ц.Наранцэцэг нь барьцаа гэх 6 000 000 төгрөгийг шилжүүлэхгүй удаж, татгалзсан учир тухайн зээлийн гэрээ биелэгдэх боломжгүй болж, цуцлагдсан байдаг. зээлийн гэрээг байгуулсныг үндэслэн Ц.Наранцэцэг, "Монер констракшн" ХХК нар түрээсийн гэрээг байгуулаагүй юм. Гэвч шүүхээс дарааллыг нь өөрчилж дүгнэснээр нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж байна. Б.Болорцэцэг нь О.Тэлмүүн, С.Оргилбаяр, А.Анарад нарт зээлийн гэрээний дагуу бодитой мөнгө шилжээгүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй юм. Тухайн гэрээ, тохиролцоогоор Б.Наранцэцэг нь О.Тэлмүүн, С.Оргилбаяр, А.Анарад нараас шаардах боломжгүй тул 6 000 000 төгрөг хүлээн авсан Ц.Наранцэцэгээс шаардаж гаргуулах нь зүйтэй. Шүүхээс түрээсийн гэрээний 9.1 дэх хэсэгт заасны дагуу Барьцаа төлбөрийг авах эрхээ алдсан мэтээр дүгнэсэн байна. Нэхэмжлэгч тал нь үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх боломжгүй нөхцөл, шалтгаан үүссэн тул үргэлжлүүлэн түрээслэх байгууллагыг санал болгож, түрээслүүлэгч Ц.Наранцэцэг нь хүлээн зөвшөөрч шинэ түрээслэгчтэй гэрээ байгуулсан байдаг. Тухайн гэрээний 9.1 дэх хэсэгт орсон уг заалт нь түрээсэлж буй эд хөрөнгийг тогтмол хэн нэгэнд ашиглуулах, тухайн хугацаанд өөр түрээслэгч олох зорилгоор орсон түрээслүүлэгчийн эрхийг хамгаалсан заалт юм. "Бэл натур" ХХК-иас үргэлжлүүлэн түрээслэх талыг санал болгосноор гэрээний энэ заалтын үйлчлэх боломжийг хязгаарласан гэж үзнэ. Талууд энэ талаар маргаагүй байхад шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь хэт нэг талыг баримталж шийдвэр гаргасныг харуулж байна. Тиймээс Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/01423 дугаартай шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, Талуудын шүүхэд бичгээр болон шүүх хуралдаан амаар гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв талаас нь дүгнэлт хийгээгүй, нотлох баримтыг буруу үнэлсэн байх тул хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж, үндэслэлгүй хөрөнгөжсөн Ц.Наранцэцэгээс барьцаа гэх 6 000 000 төгрөгийг гаргаж нэхэмжлэгч талд олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Бэл натур ХХК нь хариуцагч Ц.Наранцэцэгт холбогдуулан түрээсийн гэрээний барьцаа 6 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Бэл натур ХХК нь иргэн Ц.Наранцэцэгтэй 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу, 25 дугаар байрны 17 тоот хаягт байршилтай, 130 м.кв талбайтай Ц.Наранцэцэгийн өмчлөлийн эд хөрөнгийг, рестораны зориулалтаар, 1 жилийн хугацаатай ажиллуулах, 1 сарын түрээсийн төлбөр 3 000 000 төгрөг, барьцаанд 6 000 000 төгрөг урьдчилан төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, түрээсийн гэрээ зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 5-9 дүгээр тал/

 

Бэл натур ХХК нь түрээсийн гэрээнд зааснаар барьцаа 6 000 000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Ц.Наранцэцэгийн дансанд шилжүүлсэн байх бөгөөд 2017 оны 4 дүгээр сарын 25-наас 2017 оны 9 дүгээр сарын 25-ныг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг төлсөн нь мөн зохигчдын тайлбар, мөнгөн шилжүүлгийн баримт, дансны хуулгуудаар тогтоогджээ. /хх-ийн 10-15 дугаар тал/

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээ байгуулагдсан талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

Түрээсийн гэрээг талууд 2017 оны 10 дугаар сард цуцалсан байх бөгөөд гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт түрээслэгч нь 2 сарын өмнө мэдэгдэл өгөхгүйгээр гэрээг цуцлахыг хүссэн тохиолдолд барьцаа мөнгийг буцаан олгохгүй талаар заасан тул барьцаа 6 000 000 төгрөгийг татгалзсан хариуцагчийн татгалзал үндэслэлтэй, энэ талаар гаргасан анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй, хүчин төгөлдөр бус гэх боловч түрээсийн гэрээний зүйл болсон Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, бага тойруу, 25 дугаар байр, 17 тоот үл хөдлөх эд хөрөнгийг 32 м.кв хэмжээгээр Ц.Наранцэцэгийн өмчлөлд бүртгэсэн байх бөгөөд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өргөтгөсөн талбайгаар буюу 130 м.кв хэмжээгээр түрээсийн гэрээг байгуулсан байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэх үндэслэлгүй, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо Бэл натур ХХК-иас тухайн үл хөдлөх эд хөрөнгийг үргэлжлүүлэн түрээслэх этгээдийг санал болгосноор 9.1 дэх заалт үйлчлэхгүй гэх боловч үүнийг түрээслүүлэгч тал зөвшөөрөөгүй бөгөөд гэрээний 9.1 дэх заалтад үргэлжлүүлэн түрээслэх этгээдийг санал болгосноор барьцаа мөнгийг буцаан авна гэсэн тохиролцоо байхгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй болно.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан г хангахгүй орхих .

 

167 167.1.1

 

:

 

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/01423 дугаа шийдвэрийг ж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. 119 119.4, 119.7 , 7 14 , 뿿 㺺 .

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

Г.ДАВААДОРЖ