2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 191/ШШ2025/09614

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 11 10 191/ШШ2025/09614

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  хаягт оршин байх, ******* ******* ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй, Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******ийн ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Айгерим оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь өөрийн эзгүйд хэргийг хэлэлцэх хүсэлт гаргасан тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогтой ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 22-нд "******* Интернэшнл" XXK-aac Iphone 15 Pro Max 256GB загварын, 6,349,900.00 төгрөгийн үнэ бүхий гар утас худалдан авч, мөн өдөр Голомт банктай Зээл болон барьцааны гэрээ байгуулж, 6,349,900.00 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж төлбөрийг төлсөн боловч зээлийн төлбөрийг төлөхгүй өнөөдрийг хүрлээ.

Тус компани нь гэрээний дагуу Б.*******аас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 8,704,800.24 төгрөгийг нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан, гэвч Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 08- ны өдрийн дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч Б.******* нь нэхэмжлэлд дурдсан хаягт оршин суудаггүй, хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Иймд манай нэхэмжлэлийн хариуцагч ******* овогтой *******ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү.

Зээлийн гэрээнд дурдсанаар Б.******* нь  тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, түүний регистрийн дугаар , утасны дугаар  болно гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.*******ыг эрэн сурвалжлуулж, оршин байгаа газрын хаягийг нь тогтоолгохоор хүсэлт гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдаан явуулахыг хүссэн байна.

 

Энэхүү хүсэлтийн дагуу шүүх нэхэмжлэгч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д нийцнэ.

 

******* ******* ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Зээл болон барьцааны гэрээний хуулбар зэрэг баримт хэрэгт авагдсан байх тул уг гэрээний үүрэг шаардах эрхээ хэрэгжүүлэх иргэний хэрэгт хариуцагчаар оролцох үндэслэлтэй байна.

 

Б.******* нь  тоот хаягт оршин суудаггүй болох нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн  дугаар захирамж, нэхэмжлэлийн үндэслэл зэргээр нотлогдож байх тул шүүх нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т заасны дагуу этгээд Б.*******ыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******ийн ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.*******ыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн төлөөлөгч  нарт мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГАНТУЯА