| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2025/00151/И |
| Дугаар | 154/ШШ2025/00139 |
| Огноо | 2025-10-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 154/ШШ2025/00139
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Булган суманд ******* оны 09 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 55 настай, Улаанбаатар хотын ******* дүүргийн ******* хороо 20-09 тоотод оршин суух, ******* ******* овогт *******ын *******гийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч О.******* /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч О.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1986 онд Ховд аймгийн Булган сумын дунд сургуулийг төгсөж илгээлтээр гарч Ховд аймгийн Булган сумын Ахуй үйлчилгээний комбинатад туслах оёдолчноор 1991 оны 09 сарын 06-ны өдөр хүртэл ажилласан.
Дараа нь Ховд аймаг Булган сумын Худалдаа бэлтгэл ангид түүхий эдийн туслах ажилчнаар ажиллаж байгаад худалдаа бэлтгэл анги нь ******* ******* ХХК болоход түүхий эдийн туслах ажилчнаар шилжин 1994 он дуустал ажилласан. ******* ******* ХХк ажиллаж байхад захирал нь , түүхий эдийн эрхлэгчээр нар ажиллаж байсан.Эдгээр байгууллагад ажиллаж байсан талаарх тушаал нь олдохгүй байгаа учир танай шүүхэд хандаж ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.
Иймд намайг 1986 оноос 1991 оны 9 сар хүртэл Ховд аймгийн Булган сумын Ахуй үйлчилгээний комбинатад туслах оёдолчноор, 1992 оны 12 дугаар сараас 1994 он дуустал ******* ******* ХХК д түүхий эдийн туслах ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч О.******* нь 1986 оны 08 дугаар 01-ний өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл Ховд аймгийн Булган сумын Ахуй үйлчилгээний комбинатад зөөлөн оёдлын тасаг туслах оёдолчноо, 1991 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл тус сумын Худалдаа бэлтгэл ангид түүхий эдийн ажилчнаар, 1991 оны 12 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын ******* ******* компанид түүхий эдийн ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хүсэлт гаргагч О.******* нь Ховд аймгийн Булган сумын Ахуй үйлчилгээний комбинат, Худалдаа бэлтгэлийн анги, ******* ******* хувьцаат компанид тус тус ажилчнаар ажиллаж байсан байдал нь:
түүний шүүхэд гаргасан хүсэлт,
1986 оны 08 сарын 01-ны өдөр О.*******д олгосон ажиллаж байсан байдлын талаарх бичвэр бүхий хөдөлмөрийн дэвтэр,
Ховд аймгийн Булган сумын Ахуй үйлчилгээний комбинатад оёдолчноор ажиллаж байхдаа авхуулсан гэрэл зураг
Булган сумын Ахуй үйлчилгээний комбинатын оёдлын 2 дугаар ээлжийн ажилчдын 1991 оны цалингийн жагсаалт,
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 1052 дугаартай Ховд аймгийн Булган сумын 
Ахуй үйлчилгээний комбинатын 1986-1991, Худалдаа бэлтгэл анги, ******* ******* компаний 1991-1994 оны баримтууд тус архивын сан хөмрөгт шилжиж ирээгүй тул ******* овогтой *******д лавлагаа олгох боломжгүй болно гэх лавлагаа,
Гэрч Хайртынхан овогт Риймэдийн Долгорын шүүхэд мэдүүлсэн ...Миний бие Ховд аймгийн Булган сумын Худалдаа бэлтгэл ангид эдийн засагчаар 1979 оноос 1991 он хүртэл ажиллаж байгаад ХБ анги нь 1991 оноос 1994 оныг дуустал ******* ******* компани болон үйл ажиллагаа явуулж байсан. Би мөн эдийн засагчаар ажиллаж байсан.
О.******* нь Ховд аймгийн Булган сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1991 оноос 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал түүхий эдийн туслах ажилчнаар тасралтгүй ажиллаж байсан үнэн. Тухайн үед би 3000 орчим төгрөгийн цалин авдаг байсан. Туслах ажилчид 1000-2000 орчим төгрөгийн цалин хөлс авдаг байсан. Бүх баримт бичиг надад байсан. Одоо би сайн санахгүй байна. Тухайн үед хөдөлмөрийн дэвтэр бичигдэж байсан. Тэр үеийн хөдөлмөрийн дэвтэр надад байгаа. Одоо бол Нийгмийн даатгалд байгаа. Ховд аймгийн Булган сумын Худалдаа бэлтгэлийн анги нь 1991 онд өөрчлөгдөн ******* ******* компани болж 1994 оныг дуустал ажилласан. ******* ******* компани нь нийт 86 ажилтантай байсан. Дарга нь , нягтлан , боловсон *******ин Х.Цэндсүрэн, эдийн засагчаар би ажиллаж байсан гэх мэдүүлэг,
Гэрч Авж овогт ийн шүүхэд мэдүүлсэн ...О.******* нь Ховд аймгийн Булган сумын Ахуй үйлчилгээний комбинатад 1986 оноос 1991 оны 09 сар хүртэл оёдолчноор ажиллаж байсан нь үнэн. О.******* бид хоёр оёдлын тасагт нэг ээлжид мастерын удирдлагад ажиллаж байсан. Тухайн ажилчид хийснээрээ цалин авдаг байсан. Норм төлөвлөгөөгөөр биелүүлсэн үед 500 төгрөг цалин авдаг байсан. Тухайн үед хөдөлмөрийн дэвтэр бичигдэж байсан. Тэр үеийн хөдөлмөрийн дэвтэр надад байсан. Ховд аймгийн Булган сумын Ахуй үйлчилгээний комбинат нь нийт 100 гаруй ажилтантай байсан. Оёдлын 4 тасагтай байсан. Дарга , , нягтлан , нярав , мастер , , боловсон *******ин Үрээ, тасгийн даргаар , , , нар ажиллаж байсан. Би бас сайн санахгүй байна олон жил болоод мартагдсан байна гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.
Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд, гэрчийн мэдүүлгүүд нь хоорондоо харилцан хамааралтай, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох, нэг нь нөгөөгөө тодотгосон шинжтэй баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* ******* овогт *******ын *******г 1986 оны 08 дугаар 01-ний өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл Ховд аймгийн Булган сумын Ахуй үйлчилгээний комбинатад зөөлөн оёдлын тасаг туслах оёдолчноо, 1991 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл тус сумын Худалдаа бэлтгэл ангид түүхий эдийн ажилчнаар, 1991 оны 12 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын ******* ******* компанид түүхий эдийн туслах ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч О.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц *******интэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ