| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважавын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 154/2024/00150/И |
| Дугаар | 154/ШШ2025/00013 |
| Огноо | 2025-02-04 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 154/ШШ2025/00013
| 2025 оны 02 сарын өдөр | Дугаар 154/ШШ2025/00013 | ******* сум | |
|
Зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай |
| ||
******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын харьяат, ******* оны ******* дугаар сарын ******* -нд төрсөн, 49 настай, эрэгтэй, ******* аймаг, ******* сум, ******* баг, 1/60-р байр 02 тоотод оршин суух, РД:ПЖ76**************15, ******* овогт гийн ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймгийн сумын харьяат, оны дугаар сарын -нд төрсөн, настай, эрэгтэй, сумын багт оршин суух, РД:ПИ7711, Цэдэн иш овогт ийн өд холбогдох 6,000,000 /зургаан сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Д. нь Х.ын Норд бенз маркын 56-62 ХОА машины жолооч хийж рейсээр цалинждаг. Х. нь тухай бүрд нь мөнгийг нь олгож байсан. 2021 оны 6 дугаар сард хүүхдийн даахь авна гээд 6,000,000 төгрөг өгөөч рейсээр төлье гэхэд нь зөвшөөрч 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Төрийн ны дансаар 6,000,000 төгрөг шилжүүлж өгсөн боловч мөнгө өгсөн өдрөөс хойш алга болсон. Утсаар залгахад авахгүй утас нь холбогдохгүй байна. Одоо ийн д ажиллаж тээвэр хийж байна. Иймд Д.өөс 6,000.000 /зургаан сая/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Миний бие нь Х.ын машиныг барьдаг байсан нь үнэн болно. Энэ машиныг 3-4 жил барьсан. Хамгийн сүүлд 2021 оны 03 дугаар сарын 25-наас 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл барьсан. Ингэхдээ би 03 дугаар сараас 06 дугаар сар хүртлэх хийсэн тээврийнхээ хөлсийг аваагүй байж байгаад 2021 оны 06 дугаар сарын эхээр 6.000.000 /зургаан сая/ авсан нь үнэн болно. Үүнээс хойш авахгүй байж байгаад 09 дүгээр сард 5.000.000 /таван сая/ төгрөг хүүгийн хуримын үеэр авсан. Би 03 дугаар сараас 09 дүгээр сар хүртэл нийт 19-20 рейс буюу тээвэр хийж өгсөн. Тухайн үед чи найр хуримтай юм чинь 5.000.000 төгрөг явууллаа гэж өөрөө надад хэлсэн. Иймд 20 рейсыг 500.000 бодоход 10.000.000 төгрөг болж байна. Би 6.000.000 төгрөг, 5.000.000 төгрөг нийт 11.000.000 төгрөг авсан. Үүнээс 10.000.000 төгрөгийг нь өөрийн цалиндаа аваад үлдэгдэл 1.000.000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйл байхгүй... гэжээ.
Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: ...******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхэд итгэмжлэгдсэн төлөлөгч 6.000.000 төгрөгний нэхэмжлэл гаргасан. Х.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хариуцагч Д.тэй дараах байлаар эвлэрч байна. Үүнд: Хариуцагч Д. нэхэмжлэгч Х.ын ны данс руу 1.000.000 /нэг сая/ төгрөг шилжүүлсэн. Үлдэгдэл 5.000.000 /таван сая/ төгрөгнөөс татгалзаж байна. Бид эвлэрлийн гэрээ хийж асуудлаа шийдвэрлэхээр болсон тул энэ гэрээний дагуу хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х. нь хариуцагч Д.өд холбогдуулан /зургаан сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэгч 5.000.000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж, 1.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасныг хариуцагч Д. хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Х.ын нэхэмжлэлтэй хариуцагч Д.өд холбогдох 6,000,000 /зургаан сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 5.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч Д. нь Х.ын ны данс руу 1,000,000 /нэг сая/ төгрөгийг шилжүүлж, зохигч эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.4, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 110.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.өөс 28550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэхүү захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ
2025 02 154/ШШ2025/00013