Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 154/ШШ2025/00134

 

 

 

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* суманд ******* оны 08 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, ******* настай, Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, *******, ******* овогт *******гийн Лхагваагийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Хүсэлт гаргагч ******* /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Эрдэнэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1986 оноос Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд ажилласан. 1986 оноос 1988 он хүртэл мал маллаж байгаад 1988-1990 онд цэргийн алба хааж ирээд тус нэгдэлдээ 1990-1995 он хүртэл малчнаар Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэл, ******* ХК-нд ажиллаж байсан гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч ******* нь 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчнаар, 1990 оны 10 дугаар сарын 14-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 03-ний өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчнаар, 1992 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* хувьцаат компанид малчнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хүсэлт гаргагч ******* нь Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд, ******* хувьцаат компанид тус тус малчнаар ажиллаж байсан байдал нь:

түүний шүүхэд гаргасан хүсэлт,

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 64 дугаартай Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн даргын 1986 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 38 дугаар, 1990 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 53 дугаар, 1994 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 04 дүгээр тушаал, мөн сумын ******* нэгдлийн 3 дугаар бригадын 1986-1988, 1990-1994 оны 70 дугаар дансыг эх баримтаас хуулбарлан хавсралтаар хүргүүлэв гэх лавлагаа,

Ховд аймгийн өмч хувьчлалын комиссын 1992 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 17 дугаартай Хувьчлах төсөл батлах тухай тогтоол,

Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн даргын 1986 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 38 дугаартай Ажилд томилох тухай тушаал хавсралтын хамт,

Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн даргын 1990 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 53 дугаартай Ажилд томилох тухай тушаал,

Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн даргын 1994 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 04 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хавсралтаар нэрсийг батлан авч ажиллуулсан тухай тушаал,

Ховд аймгийн ******* сумын 3-р бригадын 1986, 1987, 1988, 1990, 1991, 1992, 1993, 1994 оны 70 дугаар данс,

1986 оны 06 дугаар сарын 15-ны өдөр *******д олгосон нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр,

1991 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр *******д олгосон нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр,

Гэрч ******* овогт ын гийн шүүхэд мэдүүлсэн ...Миний бие 1984 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд аав, ээжийн хамтаар мал маллаж эхэлсэн. Үүний дараагаар 1986 онд цэргийн албанд татагдаж, 1988 онд цэргээс халагдаж ирээд ******* нэгдэлд үргэлжлүүлэн малчнаар ажилласан. 1988 оноос 1990 он хүртэл ******* сумын ******* нэгдэлд мал маллаж амьдарч байсан. 1990 оноос 1994 оныг Ховд аймгийн ******* сумын Туян нэгдэл, ******* хувьцаат компанид мал маллаж байсан. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын багт мал маллаж амьдарч байна.

*******атай 1984 онд Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуульд хамт суралцаж байсан. ******* нь 1986 онд сургуулиа төгсөөд илгээлтээр Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд аав, ээжийнхээ хамтаар мал маллаж эхэлсэн. Намайг 1988 онд цэргийн албанд халагдаж ирж байхад ******* нь 1988 оны 10 сард цэргийн албанд татагдсан бөгөөд 1990 оны 10 дугаар сард цэргийн албанаас халагдаж ирээд ******* сумын ******* нэгдэлд үргэлжлүүлэн мал маллаж эхэлсэн. Үүнээс хойш өмч хувьчлал явагдсанаар 1992 онд ******* нэгдэл нь ******* хувьцаат компани болж өөрчлөгдөж, ******* хувьцаат компани гэх нэртэйгээр 1994 оныг дуустал үйл ажиллагаа явуулж байгаад тарсан. 1995 оноос хойш өнөөдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын багт мал маллаж амьдарч байна. Малчид сарын 400 төгрөгөөс 500 төгрөгийн хооронд цалин авдаг байсан. 1986 оноос 1994 оныг дуустал *******тай Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэл болон ******* хувьцаат компанид хамт мал маллаж байсан гэх мэдүүлэг,

Гэрч овогт ын гийн шүүхэд мэдүүлсэн ...Миний бие Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуулийг *******тай хамт төгсөж байсан. 8 жилийн дунд сургуулийг 1986 төгсөөд илгээлтээр Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэл бригадын бригадад аав, ээж дээрээ малчнаар ажиллаж эхэлсэн. Миний бие эрүүл мэндийн шалтгаанаар 1988 оны цэрэг татлагат тэнцээгүй болохоор үргэлжлүүлэн тус нэгдэлдээ мал маллахаар болсон. Өмч хувьчлал явагдсанаар 1992 онд ******* нэгдэл нь ******* хувьцаат компани болсноор 1994 оны дуустал компани мал маллаж байсан болно.

*******атай 1986 онд Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуульд хамт суралцаж байсан. ******* нь 1986 онд сургуулиа төгсөөд илгээлтээр Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд аав, ээжийнхээ хамтаар мал маллаж эхэлсэн. ******* нь 1988 оны 10 сард цэргийн албанд татагдсан бөгөөд 1990 оны 10 дугаар сард цэргийн албанаас халагдаж ирээд ******* сумын ******* нэгдэлд үргэлжлүүлэн мал маллаж эхэлсэн. Үүнээс хойш өмч хувьчлал явагдсанаар 1992 онд ******* нэгдэл нь ******* хувьцаат компани болж өөрчлөгдөж, 1994 оныг дуустал компани мал малласан. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын багт мал маллаж амьдарч байна.

1986 оноос 1994 он дуустал ******* нь улсаас авч байсан гавья шагнал авч байгаагүй. Тухайн үед сарын 300 төгрөгөөс 400 төгрөгийн хооронд цалин авдаг байсан. ******* нэгдэл нь 600 гаруй айл, өрх байсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.

         Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд, гэрчийн мэдүүлгүүд нь хоорондоо харилцан хамааралтай, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох, нэг нь нөгөөгөө тодотгосон шинжтэй баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

         Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар  ******* овогт *******гийн Лхагвыг 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчнаар, 1990 оны 10 дугаар сарын 14-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 03-ний өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчнаар, 1992 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* хувьцаат компанид малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.Лхагвын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ц.ЭНХЖАРГАЛ