| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважавын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 154/2025/00035/И |
| Дугаар | 154/ШШ2025/00030 |
| Огноо | 2025-04-07 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 154/ШШ2025/00030
| 2025 оны 04 сарын 07 өдөр | Дугаар 154/ШШ2025/00030 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ******* ******* ХК-ийн ******* салбарын нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогтой *******гийн Жаргалсайхан /РД: *******/, ******* овогтой гийн /РД: / нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ******* ******* -ийн ******* салбар нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:“... Иргэн *******гийн Жаргалсайхан, гийн нар нь 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ******* *******ы төвтэй MN060034111001853291 дугаартай Барьцаат зээлийн ээ /малчны зээл/ байгуулж, 6-н ханатай 1 ширхэг,чны шар хөлдөөгч-1 ширхэг, олон сувгийн антен 1 ширхэг , -н толгой барьцаалан *******наас 15.000,000 /арван таван сая / төгрөгийнчны зээл, жилийн 20.4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээл авсан.
Б.Жаргалсайхан, Д. нар нь барьцаат зээлийн ээ /малчны зээл/-ний үүргээ биелүүлэхгүй, 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс хойш зээлийн төлбөрөө төлөхгүй 190 хоног хугацаа хэтэрсэн, зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчтэй холбоо барих боломжгүй, зээлдэгчид хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул Б.Жаргалсайхан, Д. нарыг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг нь тогтоолгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх заалтын дагуу шүүхэд хүсэлт гаргаж байна...” гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Эрдэнэцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”..
” гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ******* ******* -ийн ******* салбар нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогтой *******гийн Жаргалсайхан /РД: *******/, ******* овогтой гийн /РД: / нарыг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргажээ.
Б.Жаргалсайхан, Д. нарын хаяг тодорхойгүйгээс зээл, зээлийн хүүгийн төлбөр 15.000.000 / арван таван сая/ төгрөгийн нэхэмжлэлийг шүүхэд гаргах боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон гэж үзлээ. Иймд Б.Жаргалсайхан, Д. нарыг эрэн сурвалжлах үндэслэлтэй байна.
Хариуцагч Б.Жаргалсайхан, Д. нар нь ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 29/191 дугаартай албан тоотод “... *******гийн Жаргалсайхан /*******/, гийн // нар нь ******* аймгийн сумын баг... гэсэн хаягтаа оршин суух хаягт бүртгэлтэй боловч ******* аймгийн сумын багийн Засаг даргын лавлагаагаар зэргээр нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Иймд Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Жаргалсайхан, Д. нар хаана байгаа нь мэдэгдэхгүй, оршин суугаа газрын хаяг нь тодорхойгүй, холбоо барих боломжгүй байх тул түүнийг эрэн сурвалжилж, хаягийг тогтоолгох тухай ******* аймгийн ******* ******* -ийн ******* салбарын хүсэлтийг хангаж, Б.Жаргалсайхан, Д. нарыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг ******* аймгийн ******* сум дахь Цагдаагийн т даалгах нь зүйтэй байна.
Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116, 118, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогтой *******гийн Жаргалсайхан /РД:*******/, /утас , , 98627755/, ******* овогтой гийн /РД:/, /утас / эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Жаргалсайхан, Д. нарыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу хийж гүйцэтгэхийг ******* аймгийн ******* сум дахь Сум дундын Цагдаагийн т даалгасугай.
3. Шийдвэрийн хувийг ******* аймгийн ******* сум дахь Цагдаагийн т хүргүүлэхийг шүүгчийн туслах т даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ