| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2025/00001/И |
| Дугаар | 154/ШШ2025/00006 |
| Огноо | 2025-01-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 154/ШШ2025/00006
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* суманд ******* оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн ******* настай. Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух ******* овогт *******ийн *******ийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Х.******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Х.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 8 дугаар ангиа төгсөөд Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд мал маллан ажиллаж байсан. Нэгдэл тараад малчид өөрийн малаа маллан хувиараа ажиллаж эхэлсэн. Намайг ******* нэгдэлд 1991 оноос 1993 он дуустал ажиллаж байхад нэгдлийн дарга нь Алтангэрэл дарга байсан.
Нэгдлийн бог мал маллан ******* тухайн үедээ 3 дугаар бригадад мал малласан. Нэгдэл тарахад нэгдлээс малчдаа хувьцаа тараахад хувьцаандаа мал авч байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэхэд нийгмийн даатгалын байгууллагаас ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай гэсэн. Миний шүүхэд гаргаж өгсөн баримтыг үндэслэн ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Х.******* нь 1991 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүртэл, 1992 оныг 03 дугаар сарын 03-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэл, ******* ХК-нд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хүсэлт гаргагч Х.******* нь Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал нь
- түүний шүүхэд гаргасан хүсэлт,
Ховд аймаг Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 1218 дугаартай....Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн даргын 1992 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 37 дугаар тушаал, мөн сумын ******* нэгдлийн 1991-1993 оны 70 дугаар дансыг эх баримтаас хуулбарлан хавсралтаар хүргүүлэв. ******* сумын ******* нэгдлийн 1994 оны 70 дугаар данснаас шүүж үзэхэд Х.*******т холбогдох баримт олдоогүй тул лавлагаа олгох боломжгүй байна гэх архивын лавлагаа,
Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн даргын 1992 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 37 дугаартай...ажилд томилох тухай тушаалын хавсралтаар нэрсийг батлан авч ажиллуулсан тухай тушаал,
Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн даргын 1992 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн өмч хувьчлах төсөл батлах тухай, 17 дугаар тушаал,
Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн 3-р бригадын 1991, 1992, 1993 онуудын 70 дансны хуулбарууд,
1991 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Х.*******т олгосон Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлын талаарх бичвэр бүхий хөдөлмөрийн дэвтэр,
******* сумын ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт
Гэрч овогт гийн шүүхэд мэдүүлсэн... Х.******* нь 8-р ангиа төгсөөд ******* сумын ******* нэгдлийн 3-р бригадад саальчнаар эцэг, эхийн хамт 1993 оныг дуустал ажиллаж байсан. Х.*******ийн эцэг *******тай айл хөрш нэг багт олон жил амьдарч байсан. Х.*******ийг хүүхэд байх цагаас нь мэднэ.
Би Ховд аймгийн ******* суманд багшаар 1983-2002 он хүртэл ажиллаж байсан тул сайн мэднэ. Х.******* нь сургуулиа төгсөөд эцэг, эхийн хамт нэгдэлд тасралтгүй үхэрчин, саальчнаар ажиллаж байсныг би сайн мэднэ гэх мэдүүлэг
Гэрч овогт гийн ийн шүүхэд гэрчээр мэдүүлсэн.... Х.******* нь Ховд аймгийн ******* сумын 10-н жилийн дунд сургуулийг 1991 оны 06 дугаар сард төгсөөд ******* сумын ******* нэгдлийн 3-р бригадад саальчнаар 1993 оныг дуустал ажиллаж байсан үнэн. Х.******* нь илгээлтээр хөдөө гарч саальчнаар ажилласан цагаас хойш ******* нэгдэл хувьчлагдтал тасралтгүй нэгдэлд ажиллаж байсан.
Би Ховд аймгийн ******* суманд Цаг уурын техникчээр 1984-2020 оны 08 дугаар сар хүртэл ажиллаж байсан. Х.******* бид нар бага наснаасаа айл хөрш хамт амьдарч байсан тул бие биеэ сайн мэднэ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.
Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд, гэрчийн мэдүүлгүүд нь хоорондоо харилцан хамааралтай, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох, нэг нь нөгөөгөө тодотгосон шинжтэй баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнээд нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ийн *******ийг 1991 оны 01 сарын 15-ны өдрөөс 1992 оны 03 сарын 03-ны өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчнаар, 1992 оны 03 сарын 03-ны өдрөөс 1993 оны 03 сарын 01-ны өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* ХК-д малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Нэхэмжлэлийн шаардлагаас 1993 оны 03 сарын 01-ны өдрөөс 1993 оны 12 сарын 31-ны өдрийг ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Х.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ
2025 01 23 154/ШШ2025/00006
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС