Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 154/ШШ2025/00012

 

 

 

 

 

 

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, РД:******* ******* овогт *******ын *******ын хүсэлттэй

Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарлахдаа: Би ******* оны 06 дугаар сард цэргийн албанд татагдан ******* хотод 0202-р Хилийн ба дотоодын цэргийн ангид алба хаасан. 1988 онын 6 дугаар сард  *******ийн хамгаалалтын алба нь мэргэжлийн хамгаалалтын алба болж 0202-р анги татан буугдаж дараа нь дугаар ангид үргэлжлүүлэн 2 сарын хугацаанд цэргийн алба хааж цэргээс халагдсан.

Миний цэргийн алба хаасан хугацааг нийгмийн даатгалын байгууллагаас тогтоолгож ирэх шаардлагатай гэж  байх тул намайг ******* оны 7 дугаар сарын 01-ны өдрөөс 1988 оны 08 сарын 19-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан хугацааг тогтоож өгнө үү гэв..

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад:

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.*******ын шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Д.******* нь ******* оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 01-ны өдөр хүртэл Хилийн ба дотоодын цэргийн ангийн 0202 дугаар ангид харуулын байлдагчаар, 1988 оны 06 сарын 01-ны өдрөөс 1988 оны 08 сарын 19-ны өдөр хүртэл Нийгмийг аюулаас хамгаалах яамны дотоодын цэргийн ангид алба хааж цэргээс халагдсан болох нь:

            - түүний шүүхэд гаргасан хүсэлт,

             - Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 08/3347 дугаартай: Хилийн ба Дотоодын цэргийн удирдах газрын  0202 дугаар ангид Ховд аймгаас ******* онд татагдсан цэргийн бүртгэл, дугаар ангиас 1988 онд халагдсан цэргийн бүртгэлийг тус архивд шилжүүлж ирүүлээгүй тул *******ын *******ын цэргийн албанаас халагдсан талаарх архивын лавлагаа гаргахгүй болно гэх архивын лавлагаа, Д.*******ын цэргийн алба хаасан болон тангараг өргөсөн бичвэр бүхий цэргийн батлахын хуулбар,

              - Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 179 дугаартай: Ховд аймгийн ******* сумын иргэн *******ын ******* нь ******* онд Ховд аймгаас цэргийн албанд татагдан Хилийн цэргийн дугаар ангид 2 жил цэргийн алба хаагаад 1988 онд халагдаж ирсэн байна. Цэрэгт татагдсан бүртгэл нь манай архивын  126 дугаар хавтаст хэрэгт, цэргээс халагдсан бүртгэл нь 138 дугаар хавтаст хэрэгт байгаа нь үнэн болно гэх лавлагаа,

        - Гэрч  шүүхэд гэрчээр өгсөн: ... Д.******* нь ******* оны 05 дугаар сард цэргийн албанд татагдаж 1988 оны 08 дугаар сарын 18-ны өдөр цэргээс халагдсан. Бид хоёр хамт нэг өдөр цэрэгт татагдаж хамт нэг ангид цэргийн алба хаасан тул бие биеэ сайн мэднэ. Бид нар анх ******* хотын Хилийн ба дотоодын цэргийн 0202-р ангид цэргийн алба хаахаар татагдаж очсон. Тус анги нь 1988 оны 06 дугаар сард татан буугдсан. Тус ангид алба хааж байсан бүх цэргийг Улаанбаатар хотын Нийгмийн аюулаас хамгаалах яамны дотоодын цэргийн анги буюу дугаар ангид шилжүүлсэн тул бид нар дугаар ангиас халагдаж байсан. Д.******* нь манай ротын ахлах түрүүч цолтой эвлэлийн хорооны дарга байсан.

  Би ******* оны 06 дугаар сарын 20-ны өдөр цэрэгт татагдаж 1988 оны 08 дугаар сард цэргээс халагдсан. Бид нар 2 жил 3 сарын цэргийн алба хаасан. Тухайн үед цэргүүд 2 жилийн цэргийн алба хааж байсан. Бид нарын татагдсан 0202-р цэргийн анги татан буугдсан учраас халагдах хугацаа 2 сараар илүү байсан. Манай Булган сумаас надтай хамт 6 хүн цэргийн алба хааж байсан. Тухайн үед цэргийн алба хаасан үнэмлэх буюу батлах бид нарт өгч байсан. Миний батлах байхгүй. Алга болсон гэх мэдүүлэг

 Гэрч гийн ын шүүхэд гэрчээр мэдүүлсэн.... Д.******* нь ******* хотын Хилийн ба дотоодын цэргийн 0202-р ангид ******* оны 05 дугаар сард цэргийн албанд татагдаж 1988 оны 08 дугаар сарын 18-ны өдөр цэргээс халагдсан. Бид хоёр хамт нэг өдөр цэрэгт татагдаж хамт нэг ангид цэргийн алба хаасан тул бие биеэ сайн мэднэ. Бид нар анх ******* хотын Хилийн ба дотоодын цэргийн 0202-р ангид цэргийн алба хаахаар татагдаж очсон. Тус анги нь 1988 оны 06 дугаар сард татан буугдаж, тус ангид алба хааж байсан 256 цэргийг Улаанбаатар хотын Нийгмийн аюулаас хамгаалах яамны дотоодын цэргийн ангид шилжүүлсэн.Тус ангид алба хааж байсан бүх цэргүүд /ихэнх нь/ Ховд аймгийн харьяат байсан. Д.******* нь манай ротын ахлах түрүүч цолтой эвлэлийн хорооны дарга байсан. ******* хотын Хилийн ба дотоодын цэргийн 0202-р ангийн даргаар дэд хурандаа , орлогч хошууч , ротын захирагч хошууч , салаан даргаар ахлах дэслэгч нар ажиллаж байсан. 0202-р анги яагаад татан буугдсаныг би мэдэхгүй. Ямар ч байсан анги татан буугдаж байна гээд бид нар -р ангиас халагдаж байсан. Бид хоёр нэг өдөр цэрэгт татагдаж, нэг өдөр халагдаж байсан. Бид нартай тус ангид алба хаасан бүх цэргүүдэд цэргийн лавлагаа олдохгүй байгаа. Харин үнэмлэх нь байгаа. Миний үнэмлэх шүүхэд байгаа би бас шүүхээр цэргийн алба хааснаа тогтоолгож байсан. Манай Булган сумаас надтай хамт 6 хүн цэргийн алба хааж байсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно, 43.2 дахь хэсэгт гэрчийг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр дуудаж мэдүүлэг авна гэсэн байх ба хүсэлт гаргагч Д.*******ын хүсэлтээр , нарыг шүүхэд гэрчээр дуудан мэдүүлэг авсан. Гэрчийн мэдүүлгийг дээрх хуулийн 37 дугаар зүйлд заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдсон нотлох баримт мөн гэж шүүх үзэв.

Иймд хүсэлт гаргагч Д.*******ын шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж, ******* оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 01-ны өдөр хүртэл 0202 дугаар ангид, 1988 оны 06 сарын 01-ны өдрөөс 1988 оны 08 сарын 19-ны өдөр хүртэл дугаар ангид цэргийн алба хаасан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

         Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 3.-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар ******* овогт *******ын *******ыг ******* оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 01-ны өдөр хүртэл 0202 дугаар ангид, 1988 оны 06 сарын 01-ны өдрөөс 1988 оны 08 сарын 19-ны өдөр хүртэл дугаар ангид цэргийн алба хаасан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Ц.ЭНХЖАРГАЛ