Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 154/ШШ2025/00053

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 154/ШШ2025/00053

******* сум

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал би

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, РД:*******, ******* овогт *******ын *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн ******* сум дахь ******* ******* дугаар ангийн захирагч д холбогдох ******* ******* дугаар ангийн галчийн үүргийг гүйцэтгүүлэхийг даалгах, албаны машинд авсан сэлбэгний үнэ 1.250.000 /нэг сая хоёр зуун тавин мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Тус ангийн захирагч нь албаны машины эд анги эвдэрсэн тохиолдолд жолооч хувийн мөнгөөр сэлбэг хэрэгсэл авч машинд тавихыг шаардсаны дагуу миний бие цалингаасаа удаа дараа сэлбэг худалдаж авч машиныг засаж сэлбэсэн. 2024 оны 10 сард захирагчид хэлснээс хойш намайг хүчээр шахаж шаардаж дарамталж өргөдөл бичүүлэн жолоочийн ажлаас чөлөөлж галчийн орон тоонд ажиллуусан. 2025 оны 02 дугаар сарын 25-нд миний бие ахуй амьдралын шаардлагаар 7 хоногийн чөлөө хүсэхэд чөлөө олгохгүй, ажлаас халагдах өргөдлөө бичээд ир гэж хэлээд асуудлыг шийдэж өгөөгүй. Би аргагүй байдалд орж Улаанбаатар хот руу явсан. Би 3 дугаар сарын 18-ны өглөө ажилдаа ирж захирагчтай уулзахад та өргөдөлөө өг тушаалыг чинь гаргамаар байна гэж хэлсэн тул миний бие ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон. Иймд ******* ******* дугаар ангийн галчийн үүргийг гүйцэтгүүлэхийг даалгах, машины сэлбэгний үнэ 1.250.000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:...С.*******ын нэхэмжлэлтэй ******* аймгийн ******* сум дахь ******* ******* дугаар тусгай салбарын захирагч хошууч д холбогдох иргэний хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч С.******* нь ******* ******* дугаар тусгай салбарт галчаар ажиллаж байсан бөгөөд 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/17 дугаар тушаалаар удаа дараагийн ноцтой зөрчлийг гаргасан тул үүрэгт ажлаас тус салбарт удирдах албан тушаал эрхлэн явуулдагийн хувьд чөлөөлсөн болно. Мөн нэхэмжлэгчийн эрхийн хүрээнд тодорхойлсон хариуцагч нь тодорхойгүй байна гэж үзэж байна. Учир нь С.******* нь ******* ******* дугаар цэргийн ангид галч, цэцэрлэгжүүлэгчийн албан тушаалд, миний бие нь Салбарын захирагчийн албан тушаалд ажилладаг. ******* ******* дугаар тусгай салбар нь төрийн байгууллага бөгөөд тус байгууллагын өдөр тутмын хэвийн үйл ажиллагаа болон хууль, дүрэм, журамд заасны дагуу удирдах албан тушаалыг хашдаг билээ.Гэтэл нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчаа тодорхойлсныг харвал өөрийн хувийн хэвшлийн байгууллагад С.*******ыг ажиллуулж дарамт шахалт үзүүлж, хүчээр хөөж гаргасан мэтээр худал зүйл бичиж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. С.******* нь жолоочийн албан тушаалд ажиллаж байгаад ажлын 5 өдөр, өдрийн 8 цагаар ажиллахаар ар гэрийн ажил, гэр бүлдээ цаг гаргах боломжгүй нөхцөл байдал хүндрэлтэй байгаа тул галчаар ээлжийн ажилд ажиллах хүсэлтэй байна гэх өөрийнх нь хүсэлтийн дагуу галчаар ажиллах болсон. Улмаар галчаар ажиллаж байхдаа байнгын ажил таслах, ажлын байрыг орхиж явах алдаа дутагдал гаргасаар байсан ба цагаан сарын амралтаар Улаанбаатар хот руу өндөр настай аав дээрээ очих шаардлагатай байна 10 хоногийн чөлөө олгооч гэсэн. Тухайн үед би өөрийн хувийн ажлаас чөлөө олгоод явуулж буй мэтээр эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж хууль болон хөдөлмөрийн дотоод журамд зааснаас өөр бусдаар чөлөө олгох эрхгүй тул тийм урт хугацааны чөлөө олгох боломжгүй та ээлжийн ажил эрхэлдэг чиний эзгүйд нөгөө ээлжийн 2 хүн чинь 24, 24 цагаар ээлжилж гарах шаардлага тулгарна, энэ нь тухайн 2 хүний хөдөлмөрийн нөхцөлийг дордуулсан хуулиар зохицуулсан зүйлийг би өөрчлөх боломжгүй тухай хэлж аавынх нь бие муудсан юм уу зайлшгүй явах шаардлагатай бол хүндэтгэн үзэх шалтгаанаа тодорхой байлгах хэрэгтэй гэж хэлсэн боловч миний гадуур албан ажилтай явж байх хооронд өрөөнд 10 хоногийн чөлөө өгнө үү гэх ямар ч хүндэтгэн үзэх шалтгаанаа бичээгүй өргөдлийг үлдээн явсан байсан. Гэвч хүсэлтэд бичсэн 10 хоног дууссаны дараа үргэлжлүүлэн ажилдаа ирээгүй учир шалтгааныг тодруулахаар байгууллагын хамт ажиллагсад болон харьяалах удирдлагаар нь дуудуулахад ирэхгүй, утсаа авахгүй маш их хүндрэлтэй нөхцөл байдлуудыг бий болгож байсан. Сүүлд өдрийн ээлжээр ажиллаж надад мэдэгдэлгүйгээр цагаа бүртгүүлэн ажилласан байсан ажил үүрэг гүйцэтгэсэн юм чинь гэж үзээд тухайн цалинг хүртэл олгосон. Би гэдэг хувь хүн, төрийн ажил хэргийг гүйцэтгэх чиг үүрэгтэй төрийн албан хаагч юм. Төрийн апбыг эрхлэн явуулахдаа бид гагцхүү хүчин төгөлдөр хууль бусад дүрэм журмыг баримтлан ажиллах үүрэгтэй. Дуртай үедээ ирж ажиллаж, дургүйгээ хүрэхээр гараад явчихдаг байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчлүүдийг гаргасан учир ажлаас халах тушаалыг ******* ******* дугаар тусгай салбарын захирагч албан тушаалтай иргэн ы зүгээс бус төрийн албан хаагчийн хуулиар олгогдсон эрх, үүргийн хүрээнд гаргасан тул тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ... С.******* би ******* ******* дугаар ангийн галчийн үүргийг гүйцэтгүүлэхийг даалгах албаны авто машинд авсан сэлбэгний 1250000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Одоо би гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд миний татгалзлыг баталж өгнө үү... гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч ******* ******* дугаар ангийн захирагч д холбогдох ******* ******* дугаар анийн галчийн үүргийг гүйцэтгүүлэхийг даалгах, албаны машинд авсан сэлбэгний үнэ 1.250.000 / нэг сая хоёр зуун тавин мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар С.*******ын нэхэмжлэлтэй хариуцагч ******* ******* дугаар ангийн захирагч д холбогдох ******* ******* дугаар анийн галчийн үүргийг гүйцэтгүүлэхийг даалгах, албаны машинд авсан сэлбэгний үнэ 1.250.000 / нэг сая хоёр зуун тавин мянган/ төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч С.******* татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34550 төгрөгийг 100160200941 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч С.*******т олгосугай

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ

2025 05 26 154/ШШ2025/00053

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34550 төгрөгийг

100160200941 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч С.*******т олгосугай

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн

асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ