| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2025/00019/И |
| Дугаар | 154/ШШ2025/00016 |
| Огноо | 2025-02-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 154/ШШ2025/00016
2025 02 20 154/ШШ2025/00016 Булган сум
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би
Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* баг, 11-р гудамж, 07 тоотод оршин суух, *******н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Булган сумын ******* баг ******* овогтой *******т холбогдох 1,400,000 /нэг сая дөрвөн зуун мянга төгрөг / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие ******* овогтой Хуанбай 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Булган сумын иргэн ******* овогт ******* ******* дугаараас залгаж ахад нь 3,000,000 төгрөг хэрэгтэй байна. Эхнэр эмчилгээнд хот явсан мөнгийг чинь удахгүй өгнө гэж гуйхаар нь 3,000,000 төгрөгийг түүний Хаан банкны ******* тоот данс руу шилжүүлсэн. 2024 оны 11-р сарын 13-ны өдөр 1,600,000 төгрөг өгсөн ба үлдэгдэл мөнгө болох 1,400,000 төгрөгийг өгөхгүй байна.
Иймд үлдэгдэл 1,400,000 төгрөгийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие шүүхээс утсаар мэдэгдэхэд маргааш нь *******н данс руу шилжүүлсэн. Одоо өр төлбөр байхгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******н хариуцагч Д.*******аас 1,400,000 /нэг сая дөрвөн зуун мянга / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.******* нь 1,400,000 /нэг сая дөрвөн зуун мянга / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1- д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *******н нэхэмжлэлийн шаардлага 1,400,000 /нэг сая дөрвөн зуун мянга / төгрөгийг хариуцагч Д.******* нь 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төлж, хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-д зааснаар тус нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,350 төгрөгийн 18,675 төгрөгийг улсын орлогоос, 18,675 төгрөгийг хариуцагч Д.*******аас гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хорих 457-р ангид даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ