Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 154/ШШ2025/00018

 

2025     03     07                                           154/ШШ2025/00018                        Булган сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

  Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* суманд 1965 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, 59 настай, Улаанбаатар хот, *******, 1-р хороо, *******, *******, 20-р байрны ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн *******ийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******/цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Эрдэнэцэцэг нар оролцов.

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******ийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.******* нь 1965 оны 04 сарын 24 -нд Ховд аймгийн ******* сумынд төрсөн. 59 настай. 1973 оноос 1981 оны хооронд Ховд аймгийн ******* сумын 8 жилийн сургуульд суралцан 8 -р анги төгссөн. 8-р ангиа төгсөөд Ховд аймгийн ******* сумын “*******” нэгдлийн туслах үйлдвэрт туслах ажилчнаар ажилд орж ажиллаж байгаад 1983 оны 06 дугаар сарын 20-ны өдөр цэргийн албанд татагдсан. Цэргийн албаа 1983 оны 06 дугаар сарын 20-ноос 1986 оны 08 дугаар сарын 25-ны хооронд цэргийн албаа хаасан. Цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн ******* сумын “ *******” нэгдлийн үйлдвэр бригадад туслах ажилчнаар ажиллаж байгаа 1990 оны 04 сард Ховд аймгийн Авто жолоочийн курст суралцахаар явсан. Жолооч болж ирээд 1990 оноос 1992 онд нэгдэл тартал жолоочоор ажилласан. Би ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хуулийн дагуу 11 жилд хамрагдсан. Би 1990 оноос 1992 оны хооронд ажилласан жил нөхөн тооцох хуульд хамрагдсан тул тогтоолгох шаардлагагүй болно. Одоо миний бие өндөр насны тэтгэвэрт гарах болоход тухайн үед ажиллаж байсан үеийн жилийн шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон.

Иймд миний 1981 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, 1986 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

        Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

         Хүсэлт гаргагч З.******* нь 1981 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, 1986 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд туслах ажилтнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

         Хүсэлт гаргагч З.******* нь Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал нь

        - түүний шүүхэд гаргасан хүсэлт,

       Ховд аймаг Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 334 дугаартай.... Ховд аймгийн ******* сумын "*******" нэгдлийн даргын 1986 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 60, 1990 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 29, 1991 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 02, 1991 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 07 дугаар тушаалуудыг эх баримтаас хуулбарлан хавсралтаар хүргүүлэв.

          Мөн аймгийн ******* сумын "*******" нэгдлийн даргын 1981-1983,1989 оны тушаал болон Үйлдвэр бригадын 1981-1983,1989 оны 70 дугаар данснаас ******* овогтой *******ид холбогдох баримт олдоогүй тул лавлагаа олгох боломжгүй болно.

          Мөн аймгийн ******* сумын Барилгын "” хоршооны 1991-1997 оны баримтууд тус архивын сан хөмрөгт байхгүй болно гэх архивын лавлагаа,

          Ховд аймгийн ******* сумын “*******” нэгдлийн даргын 1986 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 60 дугаартай “ажилд томилох тухай” тушаал,

          Ховд аймгийн ******* сумын “*******” нэгдлийн даргын 1990 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 29 дугаартай “Ажлаас чөлөөлөн ажилд томилох тухай” тушаал,

          Ховд аймгийн ******* сумын “*******” нэгдлийн ерөнхий хорооны даргын 1991 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаартай “Ажилд чөлөөлөх тухай” тушаал,

          Ховд аймгийн ******* сумын “*******” нэгдлийн ерөнхий хорооны даргын 1991 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 07 дугаартай “Барилгачдыг шилжүүлэх тухай” тушаалын хавсралтаар нэрсийг батлан авч ажиллуулсан тухай тушаал,

          1981 оны 06 дугаар сарын 29-ний өдөр З.*******ид олгосон Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн хөдөлмөрийн дэвтэр,

          Ховд аймгийн ******* сумын “*******” нэгдлийн даргын 1986 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 60 дугаартай “ажилд томилох тухай” тушаал,

           Гэрч овогт гийн гийн шүүхэд мэдүүлсэн... Би 1957 онд Ховд аймгийн ******* суманд төрсөн. 1965 онд Ховд аймгийн Мест сумын бага сургуулийн 1 дүгээр ангид элсэн орж 1969 онд 4 дүгээр ангиа төгсөөд сургуулиас гарсан. Улмаар бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлж өсөн хүмүүжсэн. 1975 оноос 1978 оныг хүртэл Улаанбаатар хотын ардын армийн 0183 болон 0121 дүгээр ангиудад хугацаат цэргийн алба хаасан. 1978 оны 08 дугаар сард цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Мест сумын ******* нэгдлийн барилгын бригадад барилгачнаар ажиллаж эхэлсэн бөгөөд 1990 оныг хүртэл нэгдэлд ажилласан. З.******* нь Ховд аймгийн ******* сумын 5 дугаар бригадын нэгдлийн жолооч *******гийн ууган хүүхэд юм. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлсэн. Бид нэг нутаг усны хүмүүс учир 3.*******ийн талаар сайн мэдэж байна. З.******* нь 1983 онд цэргийн албанд татагдаж 1986 оны 07 дугаар сард цэргийн албанаас халагдаж ирсэн. Улмаар, цэргээс халагдаж ирээд 1986 оны 07 дугаар сараас эхлэн Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн үйлдвэр бригадад уурын зуухны галч/качигар/-аар ажиллаж эхэлсэн. Би 1985 оны үеэс эхлээд нэгдлийн мотор асаадаг ажил хийдэг байсан учраас сайн санаж байна. 1989 оны сүүл үеэс эхлээд нэгдлийн жолоочоор ажиллаж эхэлсэн. Харин ******* нэгдэл тараад хоршоо болох үед тухайн хоршоонд барилгачин, жолооч, туслах ажилчнаар ажиллаж байсан. Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн даргаар , хоршооны даргаар Гүнд, нягтлан , барилгын техникч зэрэг хүмүүс ажиллаж байсан. Хоршоонд ажиллаж байх үед 500-аас 600 төгрөгийн авч байсан. Нийгмийн даатгал төлж байсан. Энэ талаар баримт аймгийн архиваас зарим нь гарч ирдэг гэх мэдүүлэг,

           Гэрч овогт ий ын шүүхэд мэдүүлсэн...Би 1963 онд Ховд аймгийн суманд төрсөн. 1971 онд Ховд аймгийн ******* сумын сургуулийн 1 дүгээр ангид элсэн орж 1979 онд 8 дугаар ангиа төгссөн. Улмаар аймгийн Шаргын ТМС-ийн трактор комбайны ангид элсэн орж 1981 онд сургуулиа төгссөн. 1982 оноос 1985 оныг хүртэл Ховд аймгийн Хилийн цэргийн ангид алба хаасан 1985 онд цэргийн албанаас халагдаж ирээд Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчин, үйлдвэр бригадад туслах ажилчнаар тус тус нэгдэл тартал ажилласан. 3.******* нь Ховд аймгийн ******* сумын 5 дугаар бригадын нэгдлийн жолооч *******гийн хүүхэд юм. 3.******* нь 1983 онд цэргийн албанд татагдаж 1986 оны 07 дугаар сард цэргийн албанаас халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд 1986 оны 07 дугаар сараас эхлэн Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн үйлдвэр бригадад уурын зуухны галч/качигар/-аар ажиллаж эхэлсэн. З.******* нь 1989 оны сүүлчээс эхлээд нэгдлийн жолоочоор ажиллаж эхэлсэн. Харин ******* нэгдэл тараад хоршоо болох үед тухайн хоршоонд барилгачин, жолооч, туслах ажилчнаар ажиллаж байсан. Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн даргаар , , хоршооны даргаар Лхасүрэн, Гүнд зэрэг хүмүүс ажиллаж байсан. Би 1990 онд аймгийн төврүү эрүүл мэндийн шалтгаанаас болоод шилжиж байсан. Тийм учраас хоршооны цалин хөлсний талаар сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.

          Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд, гэрчийн мэдүүлгүүд нь хоорондоо харилцан хамааралтай, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох, нэг нь нөгөөгөө тодотгосон шинжтэй баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

         Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно. 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар  ******* овогт *******гийн *******ийг 1981 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 19983 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд барилгачнаар, 1986 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн үйлдвэрлэл бригадад туслах ажилтнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч З.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ц.ЭНХЖАРГАЛ