Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 154/ШШ2025/00019

 

 

             Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

  Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Булган суманд ******* оны 04 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, ******* настай, Ховд аймгийн Булган сумын ******* багт оршин суух, ******* овогт *******ы *******ын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ч.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Эрдэнэцэцэг нар оролцов.

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч Ч.*******ын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 7-р ангиасаа хөдөө гарч аав, ээж дээ туслах малчнаар ажиллаж байгаад 1986 оны 01 дүгээр сараас эхлэн Ховд аймгийн Булган сумын *******ын зам нэгдлийн 2-р бригадад малчнаар 1988 оны 10 дугаар сар хүртэл ажиллаж байгаад цэрэгт явсан. 1990 оны 10 дугаар сард халагдаж ирээд 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2-р бригадад малчнаар 1992 оны 12 дугаар сарыг дуустал ажилласан нийт 5 жилийг ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэх хүсэлтийг гаргасан гэв.

        Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

         Хүсэлт гаргагч Ч.******* нь 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сар 15-ны өдөр хүртэл Ховд аймгийн Булган сумын *******ын зам нэгдлийн 2-р бригадад малчнаар, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын дуустал Ховд аймгийн *******ын зам нэгдлийн 2-р бригадад малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

         Хүсэлт гаргагч Ч.******* нь Ховд аймгийн Булган сумын *******ын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал нь

        - түүний шүүхэд гаргасан хүсэлт,

       Ховд аймаг Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1225 дугаартай.... Ховд аймгийн Булган сумын ******* бригадын 1985 оноос 1994 оны баримт тус архивын сан хөмрөгт шилжиж ирээгүй тул Ч.*******д холбогдох лавлагаа олгох боломжгүй гэх архивын лавлагаа,

          2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Тагнуулийн Ерөнхий газрын Тусгай архивын 08/546 дугаартай “Чамага/Чомага/-ын ******* нь Ховд аймгийн НАХЯ-ны сайдын 1988 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/537 дугаар тушаалаар 10 дугаар сарын 15-ны өдрөөс цэргийн албанд татагдаж, 0130 дугаар ангид алба хаагаад УАБХЕГ-ын даргын 1990 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/307 дугаар тушаалаар 10 дугаар сарын 25-ны өдрөөс цэргийн албанаас халагджээ” гэх лавлагаа,

          Ховд аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 110 дугаартай “...Чомага овогтой *******// нь 1985 онд тус сургуулийн 7 дугаар ангийг төгссөн бөгөөд тус сургуулийн хичээлийн “П” байр 2012 оны 05 сард шатсан тул сурч байсан талаарх лавлагаа мэдээллийг гаргаж өгөх боломжгүй” гэх тодорхойлолт,

          Ховд аймгийн Булган сумын ******* багийн засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 422 дугаартай “...******* овогтой *******ын аав болох ******* овогтой ******* нь 1930 онд төрсөн. Тус сумын *******ын зам нэгдэлд 2-р бригадад малчнаар байнга ажиллаж байгаад 1992 онд нас барсан нь үнэн болно” гэх тодорхойлолт,

          1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн ******* овогт Мирамын Хөдөө аж ахуйн нэгдлийн хөдөлмөрийн дэвтрийн эх хувь,

          1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн ******* овогт Мирамын Хөдөө аж ахуйн нэгдлийн хөдөлмөрийн дэвтрийн эх хувь,

           Гэрч овогт ийн шүүхэд мэдүүлсэн: “...Ч.******* нь Ховд аймгийн Булган сумын 1 дүгээр сургуульд 1985 онд суралцаж байгаад 7 дугаар ангиасаа эцэг, эхдээ туслахаар мал дээр гарсан.  Ч.*******ын аавыг Чомог, ээж нь гэдэг хүмүүс байсан. Тэр үед аав, ээж нь Ховд аймгийн Булган сумын *******ын зам нэгдлийн ******* бригадад мал маллаж байсан. Намайг 1986 оны 06 дугаар сард 10 дугаар ангиа төгсөж байхад Ч.******* нэгдлээс мал авч тусдаа мал маллаж эхэлсэн. 1988 оны 10 сард намайг цэргийн албанд татагдахад Ч.******* мөн адил цэргийн албан татагдсан байсан. Би 1990 оны 10 сард цэргийн албанаас халагдаж ирэхэд 1991 оны эхээр Ховд аймгийн Булган сумын *******ын зам нэгдлийн ******* бригадад няраваар ажилд ороход Ч.******* тус бригадад малчнаар ажиллаж байсан. 1991 оноос 1994 онд хүртэл намайг Ховд аймгийн Булган сумын *******ын зам нэгдлийн ******* бригадад няраваар ажиллаж байхад Ч.******* малчнаар ажиллаж байсан. Ч.*******ын хувьд тэрээр 7 дугаар ангиасаа хойш өнөөдрийг хүртэл мал маллаж амьдарч байгаа. Тухайн үед цалинг гараар дамжуулж өгдөг байсан болохоор сайн мэднэ. Булган сум нь мал аж ахуйн 4 бригад, хөдөө аж ахуйн 2 бригадтай байсан. Малчин өрхийг мэдэхгүй байна. Архив шатаагүй байсан бол баримтууд нь байх байсан. Ховд аймгийн Булган сумын *******ын зам нэгдэл нь 1993 онд бага хувьцаа тараагдаж улмаар  Түмний зам хувьцаат компани болж өөрчлөгдсөн. Үүний дараагаар 1994 онд өмч хувьчлал явагдсанаар татан буугдсан...” гэх мэдүүлэг,

           Гэрч овогт ын шүүхэд мэдүүлсэн: “...Ч.******* нь 1985 оны 06 дугаар сард 7 дугаар ангиасаа гарч Ховд аймгийн Булган сумын *******ын зам нэгдлийн ******* /2-р/ бригадад аав, ээжийнхээ хамтаар мал маллаж ажиллаж байсан. Ч.******* нь 7 дугаар ангиасаа эхлэн аав, ээжээ дагаж мал маллаж, өнөөдрийг хүртэл Ховд аймгийн Булган сумын ******* багт мал маллаж амьдарч байна. Түүний цэргийн алба хаана, хэзээ хаасныг мэдэхгүй...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.

          Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд, гэрчийн мэдүүлгүүд нь хоорондоо харилцан хамааралтай, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох, нэг нь нөгөөгөө тодотгосон шинжтэй баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

         Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно. 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар  ******* овогт *******ы ******* /РД:/-ыг 1986 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Ховд аймгийн Булган сумын *******ын зам нэгдэлд малчнаар, 1990 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ийг дуустал Ховд аймгийн Булган сумын *******ын зам нэгдэлд малчнаар, *******ын зам хувьцаат компанид малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ч.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ц.ЭНХЖАРГАЛ