Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 154/ШШ2025/00025

 

 

             Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

  Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Булган суманд ******* оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, ******* настай, Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* овогт *******гийн *******ийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин оролцов.

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч Н.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1990 оны 10 дугаар сарын 16-нд цэргийн албанаас халагдаж ирсэн. Ирээд сумандаа ээж *******гийн хамтаар “*******н хөгжил нэгдэл” болон “******* хувьцаат компани”-д 1990 оны 11 дүгээр сарын 01-нээс 1993 оны 06 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан үеийн архивын лавлагаа бүрэн бичигдээгүй, мөн ажилд орсон гарсан тушаал байхгүй байна. Би 2025 оны 01-р сард малчнаар тэтгэвэрт гарах хугацаа болсон тул шүүхэд ирүүлсэн нотлох баримтуудыг малчнаар ажилсан жил хүрэхгүй байна. Иймд 1990 оны 11 дүгээр сарын 01-нээс 1993 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал ажиллаж байсан жилийг малчнаар тогтоож өгөхийг хүсье. Иймд миний шүүхэд ирүүлсэн нотлох баримтыг үндэслэн улсад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

        Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

         Хүсэлт гаргагч Н.******* нь 1990 оны 11 дүгээр сарын 01-нээс 1993 оны 06 дугаар сарын 30-ны Ховд аймгийн ******* сумын “*******н хөгжил нэгдэл” болон “******* хувьцаат компани”-д өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

         Хүсэлт гаргагч нь Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал нь

        - Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт,

 

            Ховд аймгийн ******* сумын 1990 оны М.*******гийн 70 дугаар дансны хуулбар,

Ховд аймгийн ******* сумын 1992 оны М.*******гийн 70 дугаар дансны хуулбар,

Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 08/21******* дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа,

******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 10 дугаартай тодорхойлолт,

1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Ховд аймгийн ******* сумын *******н хөгжил нэгдлийн Хөдөлмөрийн дэвтэр,

1992 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн Ховд аймгийн ******* сумын “*******” хувьцаат компанийн “Баярын бичиг”,

Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх *******гийн *******ийн тодорхойлолт,

Гэрч ийн шүүхэд мэдүүлсэн:  “...Н.******* нь Ховд аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуульд 8 дугаар анги төгсөөд аав, ээжийнхээ хамтаар мал маллаж байгаад 1988 онд цэргийн албанд татагдаж, 1990 оны намар цэргийн албанаас халагдаж ирсэн. Ховд аймгийн ******* сумын *******н хөгжил нэгдэлд үргэлжлүүлэн малчнаар ажиллаж эхэлсэн. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын *******а багт малчнаар ажиллаж байна. Миний өгсөн мэдүүлэг үнэн” гэх мэдүүлэг,

Гэрч ийн шүүхэд мэдүүлсэн: “...Н.******* нь 1986 онд Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургууль төгсөж илгээлтээр ээж, дүүгийнхээ хамтаар Ховд аймгийн ******* сумын *******н хөгжил нэгдэл мал маллаж эхэлсэн. Түүний хөгшин аав нь н. Молом гэж хүн байсан. 1988 оны 10 сард цэргийн албан татагдаж, 1990 онд цэргийн албанаас халагдаж ирсэн. Цэргийн албанаас халагдаж ирээд буюу 1990 оны намар Ховд аймгийн ******* сумын *******н хөгжил нэгдлийн ******* бригадад үргэлжлүүлэн мал маллаж, өнөөдрийг хүртэл тус сумын ******* багт мал маллаж байна. Тухайн үед миний бие цэргийн албанд Н.*******тэй хамт татагдах байсан боловч ар гэрийн гачигдлаар цэргийн албанд татагдахаас 1 жил хойшилсон. Н.******* нь 1988 онд цэргийн албан татагдаж, 1990 оны намар цэргийн халагдаж ирсэн. Миний бие 1989 онд цэргийн албанд татагдаж, 1991 онд цэргийн албанаас халагдаж ирсэн” гэх мэдүүлэг,

Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд, гэрчийн мэдүүлгүүд нь хоорондоо харилцан хамааралтай, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох, нэг нь нөгөөгөө тодотгосон шинжтэй баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно. 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар  ******* овогт *******гийн *******/РД:/-ийг 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Н.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ц.ЭНХЖАРГАЛ