| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважавын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 154/2025/00062/И |
| Дугаар | 154/ШШ2025/00060 |
| Огноо | 2025-05-28 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 154/ШШ2025/00060
| 2025 оны 05 сарын 28 өдөр | Дугаар 154/ШШ2025/00*******0 | ******* сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* сумын харьяат, ******* оны ******* дугаар сарын 01-нд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-5, эхнэр хүүхдүүдийн хамт ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух /РД: ПБ72*******178/, ******* овогт *******гийн ын газар өвлөж авах хүсэлт гаргах хугацаа сунгуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С. шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие С. нь ******* онд *******гийн 2 дахь хүүхэд болон мэндэлсэн. Миний аав болох Б.******* нь 2015 онд зуурдаар нас барсан бөгөөд тухайн үед амьдарч байсан газрын гэрчилгээ /үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ/ талийгаач аав Б.*******гийн нэр дээр байсан одоо /000204807/ дугаартай газрын гэрчилгээг өвлүүлэн шилжүүлэх эрхийг сэргээж өгнө үү...
...Би өөрийн аав *******гийн нэр дээрс байсан газрыг шилжүүлэн авах хүсэлт гаргасан юм. Анх тэр газрыг онд худалдаж авсан. 2012 онд гэрчилгээг аав Б.*******гийн нэр дээр шилжүүлсэн юм. Аав 2015 онд нас барсан. Аавын нэр байсан газрыг би өвлөж авсан. Өв залгамжлах эрх нэг жилийн хугацаатай байдаг талаар хууль зүйн мэдлэг хомс учир сүүлд мэдсэн. Миний төрсөн ах, эгч, дүү нар бүгд тухайн газрыг өвлөхөөс татгалзсан хүсэлтээ шүүхэд өгсөн байгаа. Тухайн үед өв залгамжлах эрхийг шилжүүлж чадаагүй учир өвлөж авах хугацааг сэргээж өгнө үү гэжээ.
С.ын шүүхэд ирүүлсэн хүсэлт, хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч С. нь өв хүлээн авах хугацаа сунгуулах тухай хүсэлтийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.
Хүсэлт гаргагч С.ын эцэг ******* овогт Банжаан ******* ******* аймгийн ******* сумын багийн ы 10-р гудамжны 04 тоотод байрлах, №000204807 дугаартай, 8421100352 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 5000 м.кв газрын хууль ёсны өмчлөгч байсан бөгөөд тэрээр 2015 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр нас барснаар Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д зааснаар өв нээгдсэн байна.
Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх хууль ёсны өвлөгч байхаар заасан тул төрсөн хүү С. , , , , нар нь талийгаач эцэг Б.*******гийн хууль ёсны өвлөгч байна.
Иргэний хуулийн 520 дугаар 520.1.1-д заасан хууль ёсны өвлөгч, талийгаач Б.*******гийн хүүхдүүд болох , , , , нар нь ******* аймгийн ******* сумын багийн ы 10-р гудамжны 04 тоотод байрлах, №000204807 дугаартай, 8421100352 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 5000 м.кв газрыг өвлөхөөс татгалзсан хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байна.
Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4-т хүндэтгэн үзэх шалтгаан байвал өв хүлээн авах хугацааг шүүх сунгаж болно. Хугацаа сунгасан бол хугацаа хожимдуулсан өвлөгч нь бусад өвлөгчид буюу төрийн өмчлөлд шилжсэн эд хөрөнгөөс өөрт оногдох бэлэн байгаа эд хөрөнгө, эсхүл түүнийг борлуулсан үнийн зохих хэсгийг шаардан авах эрхтэй гэж тус тус заасан.
Өвлүүлэгч Б.******* ******* аймгийн ******* сумын багийн ы 10-р гудамжны 04 тоотод байрлах, №000204807 дугаартай, 8421100352 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 5000 м.кв газрыг өмчилж байсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд тэрээр хуулийн мэдлэг дутуу байсан гэх шалтгааны улмаас хуульд заасан хугацаанд зохих байгууллагад хүсэлтээ гаргаагүй хугацаа хожимдуулсан болох нь тогтоогдож байна.
Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д Өвлүүлэгчийн нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдснээс хойш 3 сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын засаг даргад мэдэгдээгүй бол өвийг хүлээн авсан гэж үзнэ гэж зааснаар хүсэлт гаргагч С.ын талийгаач эцэг Б.*******гийн өвийг хүлээн авсан байна.
Иймд хүсэлт гаргагч С.ын талийгаач эцэг Б.*******гийн өмчлөлийн ******* аймгийн ******* сумын багийн ы 10-р гудамжны 04 тоотод байрлах, №000204807 дугаартай, 8421100352 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 5000 м.кв газар буюу үл хөдлөх эд хөрөнгийг өвлөж авах хүсэлт гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн гэж үзэж сунгах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4-т зааснаар хүсэлт гаргагч Хасгууд овогт *******гийн ын талийгаач эцэг ******* овогт Банжаан *******гийн /ПБ4407*******10/ өмчилөлд байсан ******* аймгийн ******* сумын багийн ы 10-р гудамжны 04 тоотод байрлах, №000204807 дугаартай, 8421100352 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 5000 м.кв газрыг өвлөж авах хүсэлт гаргах хугацааг сунгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ
2025 05 28 154/ШШ2025/00*******0