Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн

2025 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 154/шш2025/00061

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 154/ШШ2025/00061

Булган сум

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар*******ийн нэхэмжлэлтэй Н.Мөнхмартад холбогдох гэрлэлт цуцлуулж, цалингийн зээл******* төгрөг, тэтгэврийн зээл******* төгрөг нийт******* /арван гурван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч******* татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг

100160200941 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч******* олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ