| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сугирсүрэн Одмаа |
| Хэргийн индекс | 128/2026/0643/З |
| Дугаар | 128/ШШ2026/0709 |
| Огноо | 2026-08-03 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 128/ШШ2026/0709
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Одмаа би, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Б*******гийн дүгнэлттэй, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын Захиргаа, хяналтын хэлтсийн улсын байцаагч Ц.С******* холбогдох захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Ц.Саранбаяраас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Байцаагч Ц.Саранбаяр би 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн "Ч******* ХХК"-ийн шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсэгт шийтгэл оногдуулсан шийтгэлийн төрөл хэмжээг хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдэн өөрчлөлт оруулахыг зөвшөөрч байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Б*******гаас ирүүлсэн дүгнэлтийг тус шүүх хүлээн авч, эрх бүхий албан тушаалтан болох улсын байцаагчид холбогдуулан захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын Захиргаа, хяналтын хэлтсийн улсын байцаагч Ц.Саранбаярын зүгээс дүгнэлт гаргагч прокурорын дүгнэлтийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдөр бичгээр тайлбараа ирүүлснийг шүүх хүлээн авч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзсэнээс гадна хэргийг хариуцагчийн зөвшөөрлөөр хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь өөр бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, прокурорын дүгнэлтээр хариуцагч улсын байцаагчид холбогдуулан үүсгэсэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Б*******гаас гаргасан 0010016 дугаар шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах дүгнэлтийг хариуцагч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын Захиргаа, хяналтын хэлтсийн улсын байцаагч Ц.Саранбаяр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан прокурорын дүгнэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болно.
ШҮҮГЧ С.ОДМАА