| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважавын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 154/2024/00164/И |
| Дугаар | 154/ШШ2025/00001 |
| Огноо | 2024-12-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 154/ШШ2025/00001
| 2024 оны 12 сарын 26 өдөр | Дугаар 154/ШШ2025/00001 | ******* сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, РД:ПБ6412161, ******* ******* овогт *******гийн *******ын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, хүсэлт гаргагч З.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч З.******* шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* овогтой ******* 1964 онд ******* аймгийн ******* суманд төрсөн. 193 онд тус сумын 10 дунд сургууль, онд ******* аймгийн Хөдөө аж ахуйн техникум, 1994 онд Улсын багшийн дээд сургуулийг тус тус дүүргэсэн. оны дүгээр сарын 01-ний өдрөөс оны дугаар сарын 01-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны нарийн бичгийн дарга, оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс оны 0 дугаар сарын 01-ний өдрийг дуустал тус сумын сургуульд хими-биологийн лаборантаар тус тус ажиллаж байсан. Анх ажилд орохдоо нээлгэсэн ийн дэвтрээ үрэгдүүлсэн. Иймд ажилд орсон, гарсан тушаалуудыг үндэслэн ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч З.******* нь оны дүгээр сарын 01-ний өдрөөс оны дугаар сарын 01-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны нарийн бичгийн даргаар, оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс оны 0 дугаар сарын 01-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын дунд сургуульд лаборантаар тус тус ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан хуулийн шаардлага хангасан нотлох баримт болох:
- ******* аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны нарийн бичгийн дарга нарын 195 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 90 дугаартай зөвлөгөөний тогтоолд: ******* сумын ХЗЭ-ийн нарийн бичгийн дарга Н.Мухраа нь ын нэрэмжит намын дээд сургуульд суралцах болсон учир З.*******ыг ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр оны сарын 01-ний өдрөөс эхлэн авч ажиллуулсугай гэх тушаал,
- ******* аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны товчооны хурлын 196 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 14 дугаартай тогтоолд: ******* сумын ХЗЭ-ийн нарийн бичгийн дарга З.*******ыг өөрийн хүсэлтээр оны дугаар сарын 01-ний өдрөөс чөлөөлж, г авч ажиллуулсугай гэх тушаал,
- ******* аймгийн ******* сумын дунд сургуулийн захирлын 196 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 60 дугаартай тушаалд: ...лаборантаар 11 сарын 01-ний өдрөөс З.*******ыг ...авч ажиллуулсугай гэх тушаал,
- ******* аймгийн ******* сумын дунд сургуулийн захирлын 1990 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 49 дугаартай тушаалд: Тус сургуульд лаборантаар ажиллаж байсан З.*******ыг сургуульд явж байгааг үндэслэн оны 0 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн лаборантын ажлаас чөлөөлсүгэй гэх тушаал,
- О.Баттулгын шүүхэд гэрчээр өгсөн: ...З.******* нь оны дүгээр сарын 01-нээс ******* аймгийн ******* сумын ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн даргаар ажилд орж байсан. Би З.*******ад ажлаа хүлээлгэн өгч байсан ба сумын эвлэлийн хороо нь нэг хүний орон тоотой байсан. Сумын 6 багт эвлэлийн үүрийн орон тооны бус 6 хүн ажилладаг байсан. Эвлэлийн хорооны дарга нь сумаас зохион байгуулсан бүх олон нийтийн ажилд оролцож зохион байгуулдаг байсан. З.******* нь оноос онд ******* сумын эвлэлийн хорооны даргаар ажиллаж байсан нь үнэн гэх мэдүүлэг,
- ын шүүхэд гэрчээр өгсөн: ...З.******* нь - онд ******* аймгийн ******* сумын ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. З.*******ыг анх ажилд орсон жил Эвлэлийн байгууллагын дайчин чадварын үзлэг гэх шалгалт болж З.******* нь тухайн үед надаас эвлэлийн хорооны талаар туршлага судлаж шалгалтандаа бэлтгэж байсан. ******* суманд сумын эвлэлийн хороо, Ахуй үйлчилгээний эвлэлийн хороо, Минжит ******* хоршооллын эвлэлийн хороо, сургуульд орон тооны эвлэлийн хороо гэсэн 4 эвлэлийн байгууллага ажиллаж байсан. Би сургуулийн эвлэлийн хорооны даргаар ажиллаж байсан гэх мэдүүлэг,
- ийн шүүхэд гэрчээр өгсөн: ...Би нэгдлийн ХЗЭ-ийн үүрийн дарга байсан. З.******* нь оноом ******* сумын ХЗЭ-ийн хорооны даргаар ажиллаж байсан ба үүрийн дарга нарт үүрэг өгч ажил хийлгэдэг байсан. *******эвчлэн төрөл бүрийн сурталчилгааны самбар, уриалга хийдэг байсан. ******* сумын ХЗЭ-ийн хорооноос ажил зохион байгуулж залуучууд болон малчид, төлчин залуучуудыг их хамруулдаг байсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно, 43.2 дахь хэсэгт гэрчийг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр дуудаж мэдүүлэг авна гэсэн байх ба хүсэлт гаргагч З.*******ын хүсэлтээр , , нарыг шүүхэд гэрчээр дуудан мэдүүлэг авсан. Гэрчийн мэдүүлгийг дээрх хуулийн 37 дугаар зүйлд заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдсон нотлох баримт мөн гэж шүүх үзэв.
Иймд хүсэлт гаргагч З.*******ын шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж, түүний ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 11, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* ******* овогт *******гийн *******ын оны дүгээр сарын 01-ний өдрөөс оны дугаар сарын 01-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны нарийн бичгийн даргаар, оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс оны 0 дугаар сарын 01-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын дунд сургуульд лаборантаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч З.*******ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ