Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 154/ШШ2025/00028

 

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн133.1 дэх хэсгийн  133.1.4, 145 дугаар зүйлийн 145.6, Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т заасныг баримтлан 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******гийн ыг 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ******* овогт ы *******т үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7, Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар охин Б.ыг төрсөн эх ******* овогт *******ын *******ын асрамжид шилжүүлсүгэй.

3. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Шийдвэрийн хувийг Ховд аймгийн Булган сумын иргэний бүртгэлийн байгууллагад ажлын 3 хоногийн дотор шийдвэр хүргүүлэхийг шүүгчийн туслах А.Раднаабазарт даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ц.ЭНХЖАРГАЛ