| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважавын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 154/2025/00063/И |
| Дугаар | 154/шш2025/00069 |
| Огноо | 2025-06-02 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 154/шш2025/00069
| 2025 оны 06 сарын 02 өдөр | Дугаар 154/ШШ2025/00069 | Булган сум |
Хариуцагчийн зөвшөөрлийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймгийн******* сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал би
Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ******* аймаг Жаргалант сумын******* багийн******* оршин суух, ******* аймаг Жаргалант сумын******* багийн******* ******* овогт*******гийн*******.
Хариуцагч: ******* аймгийн******* сумын багт оршин суух, РД:, овогтгийн ад холбогдох малын индексжүүлсэн даатгалын хураамжийн үнэ /гурван зуун долоон мянган/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Иргэн Г. нь ******* ******* аймаг дахь салбартай 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр малын индексжүүлсэн даатгалын гэрээ байгуулж малаа /гурван зуун долоон мянган/ төгрөгөөр даатгуулсан юм. Гэрээний дагуу иргэн Г. нь малын индексжүүлсэн даатгалын хураамжний төлбөрөө цаг хугацаандаа төлөөгүй байгууллагыг хохироож байна. Эвлэрүүлэн зуучлагчид хандахад эвлэрээгүй болно. Иймд иргэн Г.аас малын индексжүүлсэн даатгалын хураамжны үнэ /гурван зуун долоон мянган/ төгрөг, улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 9860 төгрөг нийт 316.860 /гурван зуун арван зургаан мянга найман зуун жаран/ төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Г. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г. би малын индексжүүлсэний даатгалын хураамж /гурван зуун долоон мянган/ төгрөгийг төлж барагдуулна. Татгалзах зүйлгүй хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Бодь даатгал ХХК нь Г.аас малын индексжүүлсэн даатгалын хураамж /гурван зуун долоон мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г. нь малын индексжүүлсэн даатгалын хураамж /гурван зуун долоон мянган/ төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч Г. нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1- д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлага болох малын индексжүүлсэн даатгалын хураамж /гурван зуун долоон мянган/ төгрөгийг хариуцагч Г. нь төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9860 төгрөгийн 4930 төгрөгийг 100160000941 тоот данснаас, 4930 төгрөгийг хариуцагч Г.аас тус тус гаргуулж нэхэмжлэгч Бодь даатгал ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ
2025 06 02 154/ШШ2025/00069
Хариуцагчийн зөвшөөрлийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймгийн******* сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал би
Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ******* аймаг Жаргалант сумын******* багийн******* оршин суух, ПЮ68072619, ******* овогт*******гийн*******.
Хариуцагч: ******* аймгийн******* сумын багт оршин суух, РД:, овогтгийн ад холбогдох малын индексжүүлсэн даатгалын хураамжийн үнэ /гурван зуун долоон мянган/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Иргэн Г. нь ******* ******* аймаг дахь салбартай 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр малын индексжүүлсэн даатгалын гэрээ байгуулж малаа /гурван зуун долоон мянган/ төгрөгөөр даатгуулсан юм. Гэрээний дагуу иргэн Г. нь малын индексжүүлсэн даатгалын хураамжний төлбөрөө цаг хугацаандаа төлөөгүй байгууллагыг хохироож байна. Эвлэрүүлэн зуучлагчид хандахад эвлэрээгүй болно. Иймд иргэн Г.аас малын индексжүүлсэн даатгалын хураамжны үнэ /гурван зуун долоон мянган/ төгрөг, улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 9860 төгрөг нийт 316.860 /гурван зуун арван зургаан мянга найман зуун жаран/ төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Г. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г. би малын индексжүүлсэн даатгалын хураамж /гурван зуун долоон мянган/ төгрөгийг төлж барагдуулна. Татгалзах зүйлгүй хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Бодь даатгал ХХК нь Г.аас малын индексжүүлсэн даатгалын хураамж /гурван зуун долоон мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г. нь малын индексжүүлсэн даатгалын хураамж /гурван зуун долоон мянган/ төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч Г. нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1- д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлага болох малын индексжүүлсэн даатгалын хураамж /гурван зуун долоон мянган/ төгрөгийг хариуцагч Г. нь төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.