| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2025/00027/И |
| Дугаар | 154/ШШ2025/00040 |
| Огноо | 2025-04-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 154/ШШ2025/00040
Хариуцагчийн зөвшөөрлийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би
Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, *******ын *******д холбогдох 2,009,500 /хоёр сая есөн мянга таван зуун/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 4 замын уулзвар дээр ******* ******* улсын дугаартай приус-40 маркийн машинтай гэрлэн дохион дээр зогсож байхад араас 88-55 УНД улсын дугаартай приус-20 маркийн машинаар мөргөж хохирол учруулсан тухайн үед би шүүхэд асуудалтай байж байгаад сая гарч ирлээ. Хохирол бүрэн барагдуулж өгнөө гэсэн боловч одоо болтол утсаа авахгүй байна. Иймд автомашин хохирол 1,747,500 төгрөг, үнэлгээ 132,000 төгрөг, Ховд аймгийн төвөөс Булган сум руу ирсэн зардал 130,000 төгрөг, нийт 2,009,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* овогтой ******* миний бие иргэн Саранцэцэгийн авто машиныг гэмтээсэн тул энэ хүний хохирол болох 2,009,500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж болох 47,102 төгрөг, нийт 2,056,602 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гэхэд барагдуулж өгнө. Одоогоор миний бие тайлбар гаргав. Миний бие олгой авхуулаад танихгүй газар байгаа болохоор эмчилгээ хийлгээд боломжгүй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Г.*******аас хохирол 2,009,500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж болох 47,102 төгрөг, нийт 2,056,602 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.******* нь хохирол 2,009,500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж болох 47,102 төгрөг, нийт 2,056,602 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1- д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох хохирол 2,009,500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж болох 47,102 төгрөг, нийт 2,056,602 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 10-ны дотор төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,102 төгрөгийн 23,551 төгрөгийг улсын орлогоос, 23,551 төгрөгийг хариуцагч Г.*******аас гаргуулж нэхэмжлэгч *******т буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ