Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 154/ШШ2025/00041

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

              Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би

              Нэхэмжлэгч Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын *******, хөшөөт гудамж, ******* тоотод оршин суух, РД: *******, ******* овогт *******ийн *******д холбогдох зээл, зээлийн хүү 4,721,886.85 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хаан банкны ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Э.******* нь ХААН Банканд хандан цахим хэлбэрээр зээл авах хүсэлт гаргаснаар талуудын хооронд 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ЗГ/50277953 тоот дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 2,000,000 төгрөгийн онлайн цалингийн зээлийг 30 сарын хугацаатай 18 хувийн хүүтэй авсан. 2022 оны 11 сарын 23-нд 2,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээрээ 900,000 төгрөгийг, 2022 оны 11 сарын 24-нд 2,900,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээрээ 100,000 төгрөгийг, 2022 оны 11 сарын 24-нд 3,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээрээ 500,000 төгрөгийг, 2022 оны 11 сарын 29 нд 3,500,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээрээ 500,000 төгрөгийг, 2022 оны 11 сарын 30-нд 4,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээрээ 500,000 төгрөгийг, 2022 оны 12 сарын 3-нд 4,500,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээрээ 200,000 төгрөгийг, 2022 оны 12 сарын 6-нд 4,700,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээрээ 1,000,000 төгрөгийг, 2022 оны 12 сарын 8 нд 5,700,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээрээ 700,000 төгрөгийг, 2022 оны 12 сарын 11-нд 6,400,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээрээ 240,000 төгрөгийг, 2022 оны 12 сарын 25-нд 6,640,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээрээ 300,000 төгрөгийг , 2023 оны 2 сарын 7-нд 6,868,217.27 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээрээ 360,000 төгрөгийг, 2023 оны 2 сарын 8-нд 7,228,217.27 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээрээ 400,000 төгрөгийг тус тус нэмж авсан.

Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа 528 хоногоор хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан үндэслэлээр зээл төлөхийг утсаар холбоо барьж удаа дараа шаардаж хэлсэн. Иймд нийт 4,721,886.85/Дөрвөн сая долоон зуун хорин нэгэн мянга найман зуун наян зургаан төгрөг наян таван мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

      Хариуцагч Э.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ховд аймаг дахь ******* сумын Хаан банкны тооцооны төвөөс нэхэмжилж байгаа. Зээл зээлийн хүү 4,721,886.85 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэхүү зээлийн төлбөрийг эхний ээлжинд Хаан банкнаас шаардаж байгаа 2,500,000 төгрөгийн төлөлтийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулна. Үлдэгдэл зээлийн төлбөрийг сард 317,800 төгрөгийн хуваарьтай төлж барагдуулна маргах зүйл байхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

              Нэхэмжлэгч Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хариуцагч Э.*******гаас зээл 3,393,231.20 төгрөг, зээлийн хүү 1,430,839.98, нэмэгдүүлсэн хүү 72,840.86 төгрөг нийт 4,721,886.85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

    Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.******* нь Зээл зээлийн хүү 4,721,886.85 төгрөгөөс 2,500,000 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ний дотор төлж барагдуулахаар, үлдэгдэл төлбөрийг сард 317,800 төгрөгийн хуваарьтайгаар тус тус төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1- д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нэхэмжлэлийн шаардлага болох 3,393,231.20 төгрөг, зээлийн хүү 1,430,839.98, нэмэгдүүлсэн хүү 72,840.86 төгрөг нийт 4,721,886.85 төгрөгөөс 2,500,000 төгрөгийг төлөхөөр, үлдэгдэл 2,221,886.85 төгрөгийг сар бүр 317,800 төгрөгийг зээлийн гэрээний хуваарийн дагуу төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90500 төгрөгийн 45,250 төгрөгийг улсын орлогоос, 45,250 төгрөгийг хариуцагч Э.*******гаас гаргуулж нэхэмжлэгч Хаан банканд банканд буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 ШҮҮГЧ                          Ц.ЭНХЖАРГАЛ