Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 154/ШШ2025/00003

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 154/ШШ2025/00003

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, РД:*******, ******* овогт *******гийн *******ын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, хүсэлт гаргагч Ж.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ж.******* шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие ******* оны дугаар сарын -нд төрсөн. Би сургуульд суралцаж байгаагүй. оноос ******* аймгийн ******* сумын нэгдлийн ******* ад аавынхаа туслах малчнаар ажиллаж байгаад онд цэргийн албанд татагдаж 1990 онд халагдаж ирсэн. Цэргээс ирээд мөн л нэгдлийн 2 дугаар ад сэрх маллаж байсан. нэгдэл тарж болоход оныг дуусталй мал маллаж байгаад хувиараа мал аж ахуйтай болсон.

Иймд миний шүүхэд ирүүлсэн нотлох баримтыг үндэслэн оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1990 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс оны 05 дугаар сарын 04-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын нэгдэлд малчнаар, оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс оны дугаар сарын 30-ны өдрийг дуустал д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ж.******* нь  оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1990 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс оны 05 дугаар сарын 04-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын нэгдэлд малчнаар, оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс оны дугаар сарын 30-ны өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын д малчнаар тус тус ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан хуулийн шаардлага хангасан нотлох баримт болох:

-******* аймгийн ******* сумын малчин-даатгуулагчид олгох 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 51 дугаартай архивын лавлагаанд: ******* аймгийн ******* сумын ******* багийн малчин өрхийн тэргүүлэгч Ж.*******ын мал маллаж байсан хугацааны буюу 1991-1995 оны жилийн эцсийн мал тооллогын А дансанд бүртгэгдсэн малын тоо болон ам бүлийн тоо 5, үүнээс 16-гаас дээш насны малчдын тоо 2 гэж тэмдэглэгдсэн,

- Хүсэлт гаргагчийн 1980 оны хөдөлмөрийн дэвтэрийн хуулбарт: Нэгдлийн даргын оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 16 дугаар тушаалаар ******* ад малчнаар томилов гэх нэгдлийн тамга бүхий бичилт болон 1985- онд ажиллаж байхдаа авч байсан хөдөлмөрийн хөлс тэмдэглэгдсэн,

- ын шүүхэд гэрчээр өгсөн: ...Ж.******* нь сургуульд суралцаж байгаагүй. оноос эхлэн ******* аймгийн ******* сумын нэгдлийн 2 дугаар ад эцэг, эхийн хамтаар мал маллаж байсан. Манай айлууд отор нүүдлээ хамт хийж, бид багаасаа айл саахалт өссөн. Ж.******* нь -1990 оны хооронд цэргийн алба хаасан. Цэргээс ирээд мөн нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Тухайн үед нэгдлийн даргаар М.Баавдай, ******* ын даргаар н.Шоглом, Хонай, нягтлангаар н.Антэй, няраваар гэх хүмүүс ажиллаж байсан. Малчид нь 0-200 төгрөгийн хооронд цалинждаг байсан. Ж.******* нь оноосй мал маллаж байгаад хувиараа мал авч гарсан. Би тухайн үед нэгдлийн 2 дугаар ад мал маллаж байсан тул сайн мэдэж байна гэх мэдүүлэг,

-  шүүхэд гэрчээр өгсөн: ...Ж.******* оноос эхлэн ******* аймгийн ******* сумын нэгдлийн 2 дугаар ад эцэг, эхийн хамтаар мал маллаж байсан. Тэрээр сургуульд суралцаж байгаагүй. Ж.******* нь -1990 оны хооронд цэргийн алба хаасан. Цэргээс ирээд мөн малчнаар ажиллаж байсан. Ж.******* нь нэгдэл хувьчлагдсанаас хойшй мал маллаж байгаад хувиараа мал авч гарсан ба одоо хүртэл 2 дугаар ад мал маллан амьдарч байна. Би тухайн үед нэгдлийн 2 дугаар ад малчнаар Ж.*******той хамт ажиллаж байсан юм гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно, 43.2 дахь хэсэгт гэрчийг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр дуудаж мэдүүлэг авна гэсэн байх ба хүсэлт гаргагч Ж.*******ын хүсэлтээр а, С.Өкен нарыг шүүхэд гэрчээр дуудан мэдүүлэг авсан. Гэрчийн мэдүүлгийг дээрх хуулийн 37 дугаар зүйлд заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдсон нотлох баримт мөн гэж шүүх үзэв.

Иймд хүсэлт гаргагч Ж.*******ын шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж, түүний ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******гийн *******ын оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1990 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс оны 05 дугаар сарын 04-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын нэгдэлд малчнаар, оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс оны дугаар сарын 30-ны өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ж.*******ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 0 дугаар зүйлийн 0.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц

хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Б.БАДРАХГЭРЭЛ