| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2025/00034/И |
| Дугаар | 154/ШШ2025/00044 |
| Огноо | 2025-05-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 154/ШШ2025/00044
Хариуцагчийн зөвшөөрлийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би
Нэхэмжлэгч “*******” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* гол багт оршин суух, РД: *******, ******* овогт *******ын *******д холбогдох зээл, зээлийн хүү 1,223,149.75 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь 6000056821 тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үүрэгт 1,206,149.75 төгрөг, нотариатын төлбөр 17,000 төгрөг, нийт 1,223,149.75 төгрөгийг хариуцагч О.*******гаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч О.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* овогтой ******* миний бие ******* ХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 1,225,000 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 10-ны дотор төлж барагдуулах болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хариуцагч О.*******гаас үндсэн зээл 902,490.35 төгрөг, зээлийн хүү 289,907.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,752.24 төгрөг, нотариатын төлбөр 17,000 төгрөг, нийт зээлийн гэрээний үүрэг 1,223,149.75 /нэг сая хоёр зуун хорин гурав нэг зуун дөчин есөн төгрөг далан таван мөнгө/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.******* нь зээлийн гэрээний үүрэгт 1,225,000 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 10-ны дотор төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1- д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хариуцагч О.*******гаас гаргасан зээлийн гэрээний үүрэг 1,223,149.74 төгрөгөөс 1,225,000 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 10-ны дотор төлөхөөр зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,906.39 төгрөгийн 16,953 төгрөгийг улсын орлогоос, 16,953 төгрөгийг хариуцагч О.*******гаас гаргуулж нэхэмжлэгч “*******” ХК-д буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ