Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2026/0718

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: П.Г*******

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс нарын хоорондын эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгэхээс татгалзсантай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Г*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ж*******, Ц.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О******* нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага:

Нэхэмжлэгч П.Г*******аас Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, А******* а*******-2 хотхоны  дугаар блокын ******* дүгээр давхарт байрлах ******* м.кв талбайтай, 3 өрөө сууцыг П.Г*******ын нэр дээр бүртгэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, өмчлөгчөөр бүртгэхийг даалгах-аар маргаж байна.

2. Маргааны үйл баримт:

Анх нэхэмжлэгч П.Г******* нь М******* ц б ХХК-тай 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн тоот Орон сууц захиалгаар барих гэрээ-г байгуулжээ.

М******* ц б ХХК болон П.Г******* нарын хооронд дээрх Орон сууц захиалгаар барих гэрээ, өмчлөлийн асуудлаар маргаан үүссэн бөгөөд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн дугаар магадлалаар П.Г*******ыг маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг м******* ц б ХХК-д даалгаж шийдвэрлэсэн, энэхүү шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Улмаар нэхэмжлэгч орон сууц өмчлөх эрхээ бүртгүүлэхээр улсын бүртгэлийн байгууллагад хандсан боловч хариуцагч бүртгэлийн байгууллага нь үл хөлөх эд хөрөнгийг битүүмжилсэн, хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн гэсэн 2 үндэслэлээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэжээ.

3. Шүүхэд хандсан:

Нэхэмжлэгч П.Г*******аас Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн өмчлөгчөөр бүртгэхээс татгалзсан мэдэгдлийг 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдөр гардан авч, уг асуудлаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гомдол гаргасан байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр тоот албан бичгээр нэхэмжлэгч П.Г*******д улсын бүртгэгчийн бүртгэхээс татгалзсан шийдвэрийг үндэслэлтэй талаар хариу өгсөн бөгөөд нэхэмжлэгч маргаан бүхий улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан үйлдлийг эс зөвшөөрч тус шүүхэд 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргасан.

4. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 210/MA2025/01183 дугаар магадлалаар П.Г******* намайг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, А******* а*******-2 хотхоны 7 дугаар блокийн ******* дүгээр давхарт байрлах ******* м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг М******* ц б ХХК-д даалгаж шийдвэрлэсэн болно.

Дээрх шүүхийн шийдвэр, магадлал нь хуулийн хүчин төгөлдөр болсон бөгөөд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх зорилгоор 2025 оны 11 дүгээр сарын 24- ний өдөр гүйцэтгэх хуудас бичигдэж, мөн өдрийн захирамжаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлэн явагдаж байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 04-189/7087 дугаар албан бичгээр хүсэлт хүргүүлсэн боловч улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдлийг 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авсан болно.

Тус татгалзлын үндэслэлд Нийслэлийн прокурорын 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн *******06 дугаар зөвшөөрлөөр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн тул Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 30 дугааp зүйлийн 30.1.4-т заасныг үндэслэн бүртгэл хийх боломжгүй гэж дурдсан байна.

Улмаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2026 оны 03 дугаар сарын 26-ний өдөр гомдол гаргасан бөгөөд 2026 оны 04 дүгээр сарын 23-ний өдрийн дугаар хариу мэдэгдэх хуудсаар улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан улсын бүртгэгч Д.Лхагвахандын мэдэгдэл үндэслэл бүхий гэсэн хариу өгсөн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д "шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ", 11.2-т "шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

Хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр, магадлал нь бүх этгээд, байгууллагад заавал биелэгдэх шинжтэй бөгөөд төрийн байгууллага, албан тушаалтан шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхээс татгалзах, түүнд саад учруулах эрхгүй юм.

Шүүхийн шийдвэрээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоогдсон тохиолдолд улсын бүртгэлийн байгууллага нь уг шийдвэрийг үндэслэн бүртгэл хийх үүрэгтэй бөгөөд энэ нь бүртгэл хөтлөх байгууллагын хянан шийдвэрлэх бус, гүйцэтгэх чиг үүрэгт хамаарна.

Прокурорын зөвшөөрлөөр авсан битүүмжлэл нь тухайн эд хөрөнгийг захиран зарцуулах (шилжүүлэх, худалдах, барьцаалах зэрэг) үйлдлийг хязгаарлах зорилготой арга хэмжээ бөгөөд өмчлөх эрхийг тогтоосон шүүхийн шийдвэрийг улсын бүртгэлд бүртгэхийг хориглох эрх зүйн үндэслэл болохгүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа нөхцөлд улсын бүртгэлийн байгууллагаас бүртгэл хийхээс татгалзсан нь шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх боломжийг бодитоор хязгаарлаж, хуульд заасан ажиллагааг саатуулж байна.

Уг татгалзал нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хэрэгжүүлэхэд саад учруулсан үйлдэл гэж үзэж байна.

Мөн Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн *******06 дугаар зөвшөөрлөөр уг үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэхээс өмнө П.Г*******ын нэхэмжлэлтэй, М******* ц б ХХК-д холбогдох, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага бүхий иргэний хэрэгт нэхэмжлэгчийн хүсэлт, шүүгчийн захирамжийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн дугаар албан бичгээр тухайн эд хөрөнгийг бусдад шилжүүлэх, худалдах, барьцаалах зэрэг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн болно.

Иймд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, А******* а*******-2 хотхоны 7 дугаар блокийн ******* дүгээр давхарт байрлах ******* м.кв талбайтай 3 өрөө сууцыг П.Г******* миний нэр дээр бүртгэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, өмчлөгчөөр бүртгэхийг даалгаж өгнө үү.

5. Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар:

Нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн 4-р хороо, А******* а*******-2 хотхоны 7 дугаар блокийн ******* дүгээр давхарт байрлах 74,76 кв.м талбай бүхий 3 өрөө орон сууцыг П.Г*******ын нэр дээр бүртгэхээс татгалзсаныг эс зөвшөөрч шүүхэд хандсан байна.

Иргэний зүгээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад гаргасан гомдлыг хянаад, Нийслэлийн Прокурорын Газрын 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн *******06 дугаар зөвшөөрлөөр уг үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоол өнөөдрийг хүртэл цуцлагдаагүй, хүчин төгөлдөр байгаа тул бүртгэлийн байгууллага дур мэдэн бүртгэл хийх, өмчлөх эрхийг баталгаажуулсан гэрчилгээ олгох эрх хэмжээ олгогдоогүй байгаа талаар хариу өгсөн нь үндэслэлтэй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа, иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус дурдаж өмчлөгчөөр тогтоогдсон талаар үндэслэдэг боловч, тухайн шийдвэр, магадлалаар Нийслэлийн прокурорын газрын шилжилт хөдөлгөөн хийхийн хориглосон хоригийг цуцалсан талаар дурдагдаагүй байдаг.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 192ШШ2025/02277 дугаартай шийдвэрийг судалж үзвэл, нэхэмжлэгч нь П.Г*******, хариуцагч нь Хан-Уул дүүрэг, 4-р хороо, А******* Лакшери хотхон, 3 дугаар давхарт байрлах, 4066294 регистрийн дугаар бүхий "М******* ц б" ХХК байна. Шүүх шийдвэрлэхдээ, дээрх М******* ц б" ХХК хариуцагчид өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэснээс бус, улсын бүртгэлийн байгууллагад шууд шилжүүлэн бүртгэхийг даалгаж шийдвэрлээгүй юм. Шүүхийн шийдвэрийн хүрээнд аливаа шүүхийн шийдвэрийг биелүүлэх ёстой гэж ойлгодог. Шүүхийн шийдвэрийн 8 дахь талд, 11.3 дахь хэсэг шүүх тодруулан дүгнэхдээ "... Нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлсэн байхад, хариуцагч нь гэрээний зүйлийг нэхэмжлэгчид шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу Хан-Уул дүүргийн 4-р хороо, А*******2- а******* орон сууцны хотхоны 7 дугаар блок, баруун талын орцны ******* дүгээр давхарт байрлах ******* кв.м талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг П.Г******* өмчлөх эрх үүссэн ба орон сууцны өмчлөх эрх шилжүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй байна гэж дүгнэн үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ" гэжээ.

Хариуцагч "М******* ц б ХХК-иас" гомдол гаргаснаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны 07 дугаар сарын 17- ны өдөр дугаартай магадлал гаргаж, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулжээ. Тодруулбал, Тогтоох хэсгийн 1 дэх заалтаар "Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 192!!!2025/02277 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг "Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч П.Г*******ыг Хан-уул дүүрэг, 4-р хороо, А******* а*******-2, 7-р блок, *******-р давхар ******* кв.м талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч М******* ц б" ХХК-д даалгасугай гэж өөрчилсөн.

2020 оны 05 дугаар сард иргэн н.Чтой байгуулсан Орон сууц захиалгаар бариулах гэрээг бүртгэлийн байгууллагад жагсаалтаар ирүүлсэн байх бөгөөд огнооны хувьд түрүүлж байгуулсан энэхүү гэрээ хүчин төгөлдөр хэвээр эсэх талаар эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр бүртгэлийн байгууллагад мэдэгдээгүй, дээрх жагсаалт хүчинтэй хэвээр байгааг дурдах нь зүйтэй.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.4 дэх хэсэгт заасанчлан, "шүүх, арбитр, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр" гарч, хүчин төгөлдөр хэвээр байгаа нь бүртгэхээс татгалзах хууль зүйн үндэслэлийг бий болгож байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох буюу холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж дуусах хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэж өгнө үү.

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбаруудыг харьцуулан дүгнэлт хийж, дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч П.Г*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
  2. Нэхэмжлэгчээс Прокурорын зөвшөөрлөөр авсан битүүмжлэл нь тухайн эд хөрөнгийг захиран зарцуулах үйлдлийг хязгаарлах зорилготой арга хэмжээ бөгөөд өмчлөх эрхийг тогтоосон шүүхийн шийдвэрийг улсын бүртгэлд бүртгэхийг хориглох эрх зүйн үндэслэл болохгүй гэж, хариуцагчаас Нийслэлийн прокурорын газрын шилжилт хөдөлгөөн хийхийг хориглосон хоригийг цуцалсан шийдвэр байхгүй, иргэн н.Чтой байгуулсан Орон сууц захиалгаар бариулах гэрээг бүртгэлийн байгууллагад жагсаалтаар ирүүлсэн байх бөгөөд огнооны хувьд түрүүлж байгуулсан энэхүү гэрээ хүчин төгөлдөр хэвээр эсэх талаар эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр бүртгэлийн байгууллагад мэдэгдээгүй гэж тус тус маргаж байна.
  3. Маргаан бүхий улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэхээс татгалзсан хариуцагчийн татгалзал нь нэгдүгээрт Хан-Уул дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн баталсан 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 178/60 дугаартай тогтоолоор төлбөр төлөгчийн хөрөнгийн эрхийг түдгэлзүүлсэн, хоёрдугаарт Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн *******06 дугаар прокурорын зөвшөөрлөөр хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан гэсэн 2 үндэслэлээр гарчээ.

Шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаас хөрөнгийн эрх түдгэлзүүлсэн үндэслэлээр улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэхээс татгалзсан тухайд

  1. П.Г*******аас М******* ц б ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, А******* а*******-2 хотхоны 7 дугаар блокийн ******* дүгээр давхарт байрлах ******* мкв талбайтай, 3 өрөө сууцны өмчлөгчөөр тогтоолгох асуудлаар иргэний хэргийн шүүхэд хандсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн захирамжаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг бусдад барьцаалахгүй, захиран зарцуулахгүй байхыг хариуцагчид даалгаж шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулжээ.
  2. Дээрх шүүгчийн захирамжийн дагуу Хан-Уул дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн баталсан 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 178/60 дугаартай Төлбөр төлөгчийн хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоолоор маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах эрхийг түдгэлзүүлж, уг тогтоолыг улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлснээр шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг авсан байна.
  3. Үүний дараа П.Г*******ын нэхэмжлэлтэй М******* ц б ХХК-д холбогдох иргэний хэргийг шүүхээс 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дугаар шийдвэр, 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн дугаар магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, П.Г*******ыг өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэжээ.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-т Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамжийг гарсан өдрөөс нь эхлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар биелүүлнэ, 70.2-т Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байна гэж заажээ.
  5. Үүнээс үзэхэд тухайн иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ дуусгавар болох зохицуулалтай, энэ тохиолдолд Хан-Уул дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн баталсан 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 178/60 дугаартай Төлбөр төлөгчийн хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоолын хэрэгжилт мөн дуусгавар болох учиртай.
  6. Өөрөөр хэлбэл, хариуцагч бүртгэлийн байгууллага хэрэгжилт нь дуусгавар болсон Төлбөр төлөгчийн хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоолд үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр П.Г*******ыг бүртгэхээс татгалзсан нь үндэслэлгүй, хуульд нийцээгүй шийдвэр болох нь тогтоогдож байна.

Прокурорын зөвшөөрлөөр хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан үндэслэлээр улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэхээс татгалзсан тухайд

  1. Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн *******06 дугаар прокурорын зөвшөөрлөөр Таван толгой төмөр зам ХХК-ийн нэр бүхий албан тушаалтан нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрт болон бусдад хууль бус давуу байдал бий болгосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, гэмт хэргийн замаар олсон мөнгийг угаасан байж болзошгүй гэмт хэрэгт үндэслэлгүй хөрөнгөжсөн үйлдлээ нуун дарагдуулж бусдад шилжүүлж болзошгүй үндэслэлээр нэр бүхий байршилд дурдсан 22 үл хөдлөх эд хөрөнгөд улсын бүртгэлийн гэрчилгээ олгохгүй байх, шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахыг Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасны дотор нэхэмжлэгч П.Г*******ын М******* ц б ХХК-аас орон сууц захиалгаар бариулах гэрээгээр захиалсан үл хөдлөх хөрөнгө багтжээ.
  2. Нэхэмжлэгч П.Г******* нь орон сууц захиалгаар барих гэрээг 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр, иргэн Э.Ч нь хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээг 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөр тус тус М******* ц б ХХК-тай байгуулсан байна.
  3. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн тоот захирамж, Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн *******06 дугаар прокурорын зөвшөөрлөөс үзэхэд цаг хугацааны хувьд уг прокурорын зөвшөөрөл гарахаас өмнө иргэний хэргийн шүүхэд П.Г*******, Э.Ч, М******* ц б ХХК нарын хооронд өмчлөлийн маргаан үүссэн байсан, маргаан бүхий орон сууцны өмчлөгч нь П.Г******* эсхүл Э.Ч нарын хэн нь болохыг шүүхээс эцэслэн тогтоогоогүй байжээ.
  4. Улмаар Э.Чийн М******* ц б ХХК-тай байгуулсан хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээнд тусгагдсан үл хөдлөх эд хөрөнгийг Э.Чоор дамжуулан үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авч үндэслэлгүй хөрөнгөжсөн үйлдлээ нуун дарагдуулж бусдад шилжүүлж болзошгүй үндэслэлээр *******06 дугаар прокурорын зөвшөөрлөөр шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байна.
  5. Дээрх прокурорын зөвшөөрөлд үндэслэн хариуцагч бүртгэлийн байгууллагаас Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.1.4-т заасан тусгай тэмдэглэгээг улсын бүртгэлд хийж, энэ үндэслэлээр нэхэмжлэгч П.Г*******ын өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж шийдвэрлэжээ.
  6. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно, 20.1.*******-т хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх гэж,

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т Улсын бүртгэгч дараах үндэслэлээр эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг буцаана, 29.1.1-т бүртгүүлэхээр мэдүүлсэн эрх нь энэ хуулийн 30 дугаар зүйлд заасан тусгай тэмдэглэлээр хориг тавьсан эрх, хязгаарын хүрээнд хамаарч байгаа, 30 дугаар зүйлийн 30.1.4-т .шүүх, арбитр, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр гарсан гэж тус тус заажээ.

  1. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл эрүүгийн журмаар шалгагдаж буй маргаантай холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэл хийхийг хориглосон бөгөөд уг хориглосон хүрээ хязгаарт ямар үндэслэл хамаарахыг буюу маргаантай холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл гэдэгт ямар бүртгэл хамаатуулахыг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиар нарийвчлан зохицуулсан байна.
  2. Тодруулбал, прокуророос өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр гаргасан бол тухайн өмчлөгчийн өмчилж буй эд хөрөнгийн эрхийн бүртгэлд тусгай тэмдэглэл хийх замаар улсын бүртгэлд өөрчлөлт оруулахгүй байхаар хүрээ хязгаарыг тогтоосон байхад энэ тохиолдолд нэхэмжлэгчийн өмчлөх эрх нь уг хориглосон хүрээ хязгаарт хамаарахгүй байхад түүний өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан нь хууль бус үйлдэл болжээ.
  3. Өөрөөр хэлбэл, иргэний хэргийн шүүхээс П.Г*******ыг өмчлөгчөөр тогтоож, уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн *******06 дугаар прокурорын зөвшөөрлөөр орон сууцны өмчлөгч болох П.Г*******ын өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр гаргаагүй буюу Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.4-т заасан хориг тавьсан эрх, хязгаарын хүрээнд П.Г*******ын өмчлөх эрх хамаарахгүй болно.
  4. Нэгтгэн дүгнэхэд шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ дуусгавар болсон, орон сууцны өмчлөгч П.Г*******ын өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр гараагүй байхад хариуцагчаас П.Г*******ыг улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэхээс татгалзсан татгалзал нь үндэслэлгүй, нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг хязгаарласан хууль бус шийдвэр болох нь тогтоогдож байна.
  5. Иймд, нэхэмжлэгч П.Г*******ын Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, А******* а*******-2 хотхоны 7 дугаар блокын ******* дүгээр давхарт байрлах ******* м.кв талбайтай, 3 өрөө сууцыг П.Г*******ын нэр дээр бүртгэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, өмчлөгчөөр бүртгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.1, 30 дугаар зүйлийн 30.1, 30.1.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.Г*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, А******* а*******-2 хотхоны 7 дугаар блокийн ******* дүгээр давхарт байрлах ******* м.кв талбайтай, 3 өрөө сууцыг П.Г*******ын нэр дээр бүртгэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, П.Г*******ыг өмчлөгчөөр бүртгэхийг Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш ******* хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОДМАА