Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 154/шш2025/00087

2025 оны ******* сарын ******* өдөр

Дугаар 154/ШШ2025/00087

******* сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаарийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* сумын харьяат, 19******* оны ******* дугаар сарын *******-нд төрсөн, ******* настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт ******* хот, ******* дүүрэг, ******* хороо, дэнжийн 5 гудамж 176 тоотод оршин суух, /РД: ПБ*********************78/, овогтын.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ж.Гантөмөр шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие 1982 онд 10 дугаар ангиа төгсөөд ******* аймгийн ******* сумын Жаргалын зам нэгдэлд ачигчаар ажиллаж байгаад 1985 онд Ардын армийн 0*******-р ангид 3 жил цэргийн алба хааж ирээд 1989 оны 05 дугаар сард ******* сумын авто тээврийн 40 дүгээр баазад жолоочоор ажиллаж ЗИЛ-130 машин барьж байсан. 1992 онд 40 дүгээр бааз хувьчлагдаж Мөнх хоршоо болоход тэр хоршоонд жолоочоор ажиллаж байгаад 1993 онд Дэм гэсэн нэртэй хоршоо болсон. 1989 оноос 1994 оны хооронд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандсан. 1993 оны 04 дүгээр сараас 6 сар хүртэл жолоочоор ажиллаж байсан. Шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтээ дэмжиж байна. Ажилд орсон, гарсан тушаал байхгүй тул шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн. Намайг гэрийнхэн болон найз нөхөд Гангаа гэж дууддаг байсан. Миний шүүхэд ирүүлсэн нотлох баримтуудыг үндэслэн ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү... гэжээ.

Хүсэлт гаргагч шүүхэд ирүүлсэн хүсэлт, хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ж.Гантөмөр нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д хүний ажиллаж байсан байдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж зохицуулжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж хуульчилсан бөгөөд хүний ажиллаж байсан байдлыг тогтоох нь дээрх үндэслэлээр эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч байна.

Хүсэлт гаргагч нь 1984 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны ******* дугаар сарын 10-ны өдөр хүртэл ******* аймгийн ******* сумын Жаргалын зам нэгдлийн түүхий эдийн тасагт ажилтнаар, 1989 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* сумын авто тээврийн 40 дүгээр баазад жолоочоор, 1992 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Мөнх хоршоонд жолоочоор, 1993 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Дэм ХЭАА-д жолоочоор, 1993 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал ******* сумын мал эмнэлгийн тасагт жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь:

- Түүний шүүхэд гаргасан хүсэлт,

- Хүсэлт гаргагчт ******* аймгийн ******* сумын Жаргалын зам нэгдлээс 1988 оны 10 дугаар сарын 12-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт ...******* аймгийн ******* сумын Жаргалын зам нэгдлийн зөвлөлийн даргын 1984 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 64 тоот тушаалаар 1984 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс Жаргалын зам нэгдэлд түүхий эдийн тасагт ажилчнаар томилон ажиллуулсугай гэж тэмдэглэгдсэн,

- ******* аймгийн ******* сумын Жаргалын зам нэгдлийн зөвлөлийн даргын 1985 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 38 тоот тушаалаар Цэргийн албанд явах болсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлөв гэж тэмдэглэгдсэн,

- ******* аймгийн цэрэг татлагын комиссын 1985 оны ******* дугаар сарын *******-ний өдрийн шийдвэрээр цэргийн албанд татагдав гэж тэмдэглэгдсэн,

- Ардын армийн 0******* дугаар ангийн захирагчийн 1988 оны ******* дугаар сарын 18-ны өдрийн н/150 дугаар тушаалаар цэргийн албанаас халагдсан гэж тэмдэглэгдсэн,

- ******* сумын авто баазын даргын 1989 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 20 тоот тушаалаар ******* сум дахь авто тээврийн баазад жолоочоор авч ажиллуулав гэж тэмдэглэгдсэн,

- Баазын даргын 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 72 тоот тушаалаар...40 дүгээр авто бааз хувьчлагдаж байгаа учир ажлаас нь чөлөөлж Мөнх хоршооны мэдэлд шилжүүлэв гэж тэмдэглэгдсэн,

- 1992 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 тоот тушаалаар ...Өмч хувьчлалын хуулийн дагуу Мөнх хоршоо байгуулагдсан учир жолоочоор авч ажиллуулав гэж тэмдэглэгдсэн,

- 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 03 тоот тушаалаар ...Өөрийн хүсэлтийг харгалзан ******* сум дахь Дэм ХЭАА-д шилжүүлэв гэж тэмдэглэгдсэн,

- Дэм ХЭАА-н захирлын 1993 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01 тоот тушаалаар ...******* сум дахь Дэм ХЭАА-д жолоочоор авч ажиллуулав гэж тэмдэглэгдсэн,

- 1993 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 03 тоот тушаалаар ...Өөр ажилд шилжих болсон тул Дэм ХЭАА-н жолоочийн үүрэгт ажлаас чөлөөлэ сумын мал эмнэлэгт шилжүүлэв гэж тэмдэглэгдсэн,

- ******* аймгийн ******* сумын Мал эмнэлгийн тасгийн эрхлэгч эмчийн 1993 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 07 тоот тушаалаар ...Сумын мал эмнэлгийн тасагт жолоочоор авч ажиллуулав гэж тэмдэглэгдсэн,

- Мал эмнэлгийн тасгийн эрхлэгч эмчийн 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 14 тоот тушаалаар ...Орон тооны цомхотголоор мал эмнэлгийн тасгийн жолоочийн үүрэгт ажлаас чөлөөлөв гэж тэмдэглэдсэн,

- Батлан хамгаалах яам, батлан хамгаалахын төв архивын 08/192*******тай Живсанжав /Жавганжав/-ын БХЯ-ны сайдын 1985 оны ******* дугаар сарын 08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар ******* аймгаас 1985 оны ******* дугаар сарын 08-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 0******* дугаар ангид алба хааж, мөн сайдын 1988 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн н/264 дүгээр тушаалаар 1988 оны ******* дугаар сарын 18-ны өдөр 564171 дугаарын цэргийн батлахтай халагдсан гэх лавлагаа,

- ******* аймгийн аймгийн ******* сумын Жаргалын зам нэгдлийн зөвлөлөөс 1985 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Ж.Гангаад олгосон Сайшаалын үнэмлэх,

- ******* аймгийн ******* сумын 40-р баазын захиргааны Үйлдвэрчний эвлэлийн хорооноос 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөрт олгосон Талархал,

- ******* аймгийн ******* сумын 40-р баазын захиргааны Үйлдвэрчний эвлэлийн хорооноос 1989 оны 07 дугаар сарын 15-ны өдөрт олгосон Сайшаалын үнэмлэх,

- МХЗЭ-ийн ******* аймгийн хорооноос 1990 оны 07 дугаар сарын *******-ны өдөрт олгосон Баярын бичиг,

Г.Баясгалангийн шүүхэд гэрчээр өгсөн: ...Би 1989 оноос эхлэн ******* аймгийн ******* сумын авто баазад жолоочоор ажиллаж байсан. нь 1989 оноос эхлэн авто тээврийн баазад жолоочоор ажиллаж байсан. Тухайн үед би баазад жолоочоор ажиллаж байсан. Манай бааз нь 100 гаруй жолоочтой байсан. Авто баазын даргаар Ч.Мухраа ажиллаж байсан. Жолооч нар Цагаан нуур, Улаанбаатар хот, ******* аймаг гэх мэт газруудад тээвэр хийдэг байсан. Цэргийн ангийн болон бусад байгууллагад хүнсний ногоо, гурил будаа мөн тээвэрлэдэг байсан. нь 1989 оноос 1991 он хүртэл 40 дүгээр баазад жолоочоор ажиллаж байсан. 1991 онд 40 дүгээр бааз нь хувьчлагдаад хоршоо болон тарсан юм. Надад өөр ярих зүйл байхгүй, би 40 дүгээр баазад хамт ажиллаж байсан үеийг л сайн мэднэ. 40 дүгээр бааз тарахад нь ямар хоршоонд ажиллаж байсан талаар мэдэхгүй, мөнийг 1989 оноос өмнөх хаана ажиллаж байсан талаар мэдэхгүй байна гэх мэдүүлэг,

Д.Цэрэндоржийн шүүхэд гэрчээр өгсөн: ...Би 1977 оноос эхлэн ******* аймгийн ******* суманд малын эмчээр ажиллаж байсан. нь 1982 онд Жаргалын зам нэгдэлд ачигчаар ажиллаж байгаад 1985 онд цэргийн албанд яваад 1988 онд цэргээс халагдаж ирээд ******* сумын 40 дүгээр баазад жолоочоор ажиллаж байсан. Тэгээд 1993 онд ******* сумын мал эмнэлэгт жолоочоор ажилд ороод 1994 оныг дуустал мал эмнэлэгийн жолоочоор ажилласан юм. Мал эмнэлэг нь нийт 17 ажилтантай байсан. Мал эмнэлгийн даргаар А.Чулуунбаатар ажиллаж байсан. Тэр үед жолоочоор ажиллаж байсан. нь сайн жолооч байсан. Шагнал урамшуулал авч байсан талаар сайн мэдэхгүй байна. Надад өөр ярих зүйл байхгүй. Мал эмнэлгийн жолоочоор ажиллаж байсан нь үнэн... гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул түүний хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно, 43.2 дахь хэсэгт гэрчийг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр дуудаж мэдүүлэг авна гэсэн байх ба хүсэлт гаргагчийн хүсэлтээр Г.Баясгалан, Д.Цэрэндорж нарыг шүүхэд гэрчээр дуудан мэдүүлэг авсан байна. Гэрчийн мэдүүлгийг дээрх хуулийн 37 дугаар зүйлд заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдсон нотлох баримт мөн гэж шүүх үзэв.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар овогтынийг 1984 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны ******* дугаар сарын 10-ны өдөр хүртэл ******* аймгийн ******* сумын Жаргалын зам нэгдлийн түүхий эдийн тасагт ажилтнаар, 1989 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* сумын авто тээврийн 40 дүгээр баазад жолоочоор, 1992 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Мөнх хоршоонд жолоочоор, 1993 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Дэм ХЭАА-д жолоочоор, 1993 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал ******* сумын мал эмнэлгийн тасагт жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ

2025 ******* ******* 154/ШШ2025/00087