| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
| Хэргийн индекс | 154/2025/00006/И |
| Дугаар | 154/ШШ2025/00011 |
| Огноо | 2025-01-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 154/ШШ2025/00011
| 2025 оны 01 сарын 29 өдөр | Дугаар 154/ШШ2025/00011 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ******* хот, ******* дүүрэг, 5 дугаар хороо, 5 хороолол 4 байр 2 тоотод оршин суух, РД:*******, ******* овогт Пэрэнлэгийн *******ийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч П.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие ******* овогтой ******* нь оны дугаар сарын 24-ний өдөр төрсөн. 1975- онд ******* аймгийн ******* сумын 10 жилийн дунд сургууль төгссөн. -1986 онд ******* д тариачнаар ажиллаж байгаад 1986-1988 онд хилийн цэргийн дугаар ангид цэргийн алба хаасан. оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс оны дугаар сарын 31-ний өдрийг дуустал 40 дүгээр авто баазад жолоочоор ажиллаж байсан.
Иймд миний шүүхэд ирүүлсэн нотлох баримтыг үндэслэн оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг дуустал ******* аймгийн ******* сум дахь ******* д тариачнаар, оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс оны дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн Тээврийг удирдах газрын харъяа 40 дүгээр авто баазад жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: П.******* нь 1975- онд ******* аймгийн ******* сумын 10 жилийн дунд сургууль төгсөөд илгээлтээр гарч ******* д тариачнаар ажиллаж байгаад 1986 онд цэргийн албанд татагдсан. Цэргээс ирээд оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ******* аймгийн Тээврийг удирдах газрын харъяа 40 дүгээр авто баазад жолоочоор ажиллаж байсан. 40 дүгээр авто баазын ажилчдыг 1991 оны дугаар сард хоршооны мэдэлд шилжүүлсэн боловч бааз тарахгүй байж байгаад 1993 оноос хоршоо болж тарсан. Энэ хугацаанд П.******* нь 40 дүгээр авто бааздаа ажиллаж байсан ба 1993 оноос Баянтал хоршоонд шилжиж ажилласан боловч хоршооны баримт архиваас олдохгүй байсан тул Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар 1993-2000 он хүртэл нөхөн тооцуулсан.
Иймд П.*******ийн оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг дуустал ******* аймгийн ******* сум дахь ******* д тариачнаар, оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс оны дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн Тээврийг удирдах газрын харъяа 40 дүгээр авто баазад жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч П.******* нь оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг дуустал ******* аймгийн ******* сум дахь ******* д тариачнаар, оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс оны дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн Тээврийг удирдах газрын харъяа 40 дүгээр авто баазад жолоочоор тус тус ажиллаж байсан байсан болох нь хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан хуулийн шаардлага хангасан нотлох баримт болох:
- ******* аймгийн Засаг Тамгын газрын архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 845 дугаартай лавлагаанд: ******* аймгийн ******* хоршооллын оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 95, оны 03 дугаар сарын -ны өдрийн 17 тоот тушаалуудыг хуулбарлан хүргүүлэв. ******* сумын 40 дүгээр авто баазын -1991, Баянтал хоршооны баримтууд манай сан хөмрөгт шилжиж ирээгүй тул лавлагаа олгох боломжгүй гэх лавлагаа,
- ******* аймгийн ******* хоршооллын оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 95 тоот тушаалд: ******* аймгийн 1 дүгээр арван жилийн 10 дугаар анги төгсч ******* д ХЗЭ-д илгээлтээр ирсэн ******* овогтой *******ийг газар тариалангийн хэсэг Зах усанд тариачнаар авч ажиллуулсугай гэх тушаал,
- ******* аймгийн ******* хоршооллын оны 03 дугаар сарын -ны өдрийн 17 тоот тушаалд: ...Манай байгууллагад ажиллаж байсан буюу ажиллаж байгаа хүмүүсийн ажилд орсон, ажлаас халагдсан, ажил өөрчилсөн тушаал нь гараагүй орхигдсон ажилчин, албан хаагчдын тушаалыг ХНХУХ-ны 1982 оны 382 дугаар тогтоолын дагуу хамт ажиллаж байсан гурван хүний тодорхойлолт, өргөдлийг үндэслэн сэргээн тогтоосугай. Хавсралт: ******* *******, ажлаас халагдсан өдөр:1986.06.15, цэргийн албанд явсан гэх тушаал,
- Хүсэлт гаргагчийн 1980 оны хөдөлмөрийн дэвтэрийн хуулбарт: ******* аймгийн ******* хоршооллын оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 95 тоот тушаалаар ******* аймгийн 1 дүгээр арван жилийн 10 дугаар анги төгсч ******* д ХЗЭ-д илгээлтээр ирсэн тул тариалангийн хэсэг Зах усанд тариачнаар авч ажиллуулав, ******* ******* сумын 40 дүгээр авто баазын оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 24 тоот тушаалаар ******* сумын 40 дүгээр авто баазад жолоочоор авч ажиллуулав, мөн Баазын 1991 оны дугаар сарын 31-ний өдрийн 75 тоот тушаалаар 40 дүгээр авто бааз өмч хувьчлалын хуулийн дагуу хоршоод болон задарч байгаа тул ажлаас нь чөлөөлж Баянтал хоршооны мэдэлд шилжүүлэв гэх тамга бүхий бичилтүүд,
- ийн шүүхэд гэрчээр өгсөн: ...П.******* оны 04 дүгээр сараас эхэлж 40 дүгэээр авто баазад жолоочоор ажилд орж байсан. Эхний хоёр жил паз автобусны жолоочоор дараа нь Зил-130 машины жолоочоор 40 дүгээр авто баазыг тарах хүртэл ажиллаж байсан. 40 дүгээр авто бааз нь 1993 онд хоршоо болон тарсан. Тухайн үед П.******* нь Баянтал хоршоонд шилжин ажилласан. Би 1987 оноос авто паркад тогоочооражиллаж байсан ба 1988 онд 40 дүгээр авто бааз болж нэршил нь өөрчлөгдөж байсан. Би 1993 он хүртэл уг баазад тогоочоор ажиллаж байсан юм гэх мэдүүлэг,
- ын шүүхэд гэрчээр өгсөн: ...П.******* нь -1986 онуудад ******* хоршооллын газар тариалангийн тасагт тариачнаар ажиллаж байгаад цэргийн албанд татагдсан. Цэргээс ирээд автопаркид жолоочоор ажиллаж байсан. Тухайн үед ******* хоршооллын даргаар , газар тариалангийн тасгийн даргаар агрономич нар тус тус ажиллаж байсан. Би 1980-1987 онд ******* д гидротехникчээр ажиллаж байсан юм гэх мэдүүлэг,
-Т.Бат-Эрдэний шүүхэд гэрчээр өгсөн: ...Би 1986-1993 онд автопарк болон 40 дүгээр авто баазад Зил-130 машины жолоочоор ажиллаж байсан. П.******* нь оноос 40 дүгээр авто баазад автобус барьж байгаад дараа нь Зил-130 машины жолоочоор ажиллаж байсан. 40 дүгээр авто баазын даргаар Мухараа ажиллаж байсан. Би П.*******тэй хамт ажиллаж байсан тул сайн мэдэж байна гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно, 43.2 дахь хэсэгт гэрчийг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр дуудаж мэдүүлэг авна гэсэн байх ба хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гийн хүсэлтээр , , Т.Бат-Эрдэнэ нарыг шүүхэд гэрчээр дуудан мэдүүлэг авсан. Гэрчийн мэдүүлгийг дээрх хуулийн 37 дугаар зүйлд заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдсон нотлох баримт мөн гэж шүүх үзэв.
Иймд хүсэлт гаргагч П.*******ийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж, түүний ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******гийн *******ийн оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг дуустал ******* аймгийн ******* сум дахь ******* д тариачнаар, оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс оны дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн Тээврийг удирдах газрын харъяа 40 дүгээр авто баазад жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч П.*******ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 0 дугаар зүйлийн 0.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ