| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
| Хэргийн индекс | 154/2025/00008/И |
| Дугаар | 154/ШШ2025/00015 |
| Огноо | 2025-02-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 154/ШШ2025/00015
| 2025 оны 02 сарын 20 өдөр | Дугаар 154/ШШ2025/00015 | ******* сум |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл би
Нэхэмжлэгч: ******* санхүүгийн групп ББСБ ХХК-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, РД:*******, ******* овогт *******гийн *******ид холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,444,161.67 /нэг сая дөрвөн зуун дөчин дөрвөн мянга нэг зуун жаран нэгэн төгрөг жаран долоон мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* санхүүгийн групп ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.******* нь 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр сарын 3,2 хувийн хүүтэй, жилийн 38,4 хувь, нэмэгдүүлсэн хүү жилийн 20% хүүтэйгээр 24 сард багтаан төлүүлэхээр харилцан тохиролцож ЗГ/22/1207130111000287 тоот Зээлийн гэрээ байгуулж 2,050,000.00 төгрөгийг зээлж, 1 ширхэг SAMSUNG А73 загварын гар утас-ийг Ант онлайн молл ХХК-аас авсан байдаг ба өнөөдрийг хүртэл /2024.11.27-ны өдрийн байдлаар/ нийт 296 хоног зээл төлөлтийн хоцролттой болсон байна.
Финтек лизинг ХХК нь 2024 оны 05 дугаар сарын 27-нд Факторингийн тусгай зөвшөөрлийн дагуу шаардах эрхийг ******* санхүүгийн групп ББСБ ХХК-д шилжүүлсэн тул Манай ББСБ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус заасны дагуу зээлдүүлэгч ******* санхүүгийн групп ББСБ нь дээрх төлбөрийн үлдэгдлийг мөн зээлийн гэрээний 7.1.10-т гэрээг цуцалсан тохиолдолд түүнээс гарах үр дагавар, хохиролыг зээлдэгч хариуцна гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой зардал /Улаанбаатар хотоос бусад аймаг сумдад товлогдсон шүүх хуралд оролцох үеийн ажилчдын томилолтын зардал/-ыг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзэж байна.
Манай ББСБ-ын зүгээс зээлдэгчтэй удаа дараа холбогдож зээлийн төлбөрийн үлдэгдэлийг Зээл, зээлийн хүү төлөлтийн хуваарь-ийн дагуу яаралтай төлөхийг шаардсан ч хариуцагчийн хариуцлагагүй үйлдэл нь зээлийн гэрээний 3.2.2 зээл, зээлийн хүү төлөх хуваарийн дагуу зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийг хугацаанд нь ББСБ-д төлнө, Банк, эрх бүхий байгууллагын мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26-р зүйлийн 26.1-д Зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ гэж тус тус заасныг ноцтой зөрчиж байна.
Иймд зээлдэгчээс зээлийн үлдэгдэл нийт 1,444,161.67 /нэг сая дөрвөн зуун дөчин дөрвөн мянга нэг зуун жаран нэгэн төгрөг жаран долоон мөнгө/ төгрөгийг мөн шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 38056.58 төгрөгийн хамт хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Даваацэрэн шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийг бүрэн хүлээн зөвшөөрч зээлийн үлдэгдэл 1,444,161.67 /нэг сая дөрвөн зуун дөчин дөрвөн мянга нэг зуун жаран нэгэн төгрөг жаран долоон мөнгө/ төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөр төлж барагдуулсан байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* санхүүгийн групп ББСБ ХХК нь Д.*******ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,444,161.67 /нэг сая дөрвөн зуун дөчин дөрвөн мянга нэг зуун жаран нэгэн төгрөг жаран долоон мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,444,161.67 /нэг сая дөрвөн зуун дөчин дөрвөн мянга нэг зуун жаран нэгэн төгрөг жаран долоон мөнгө/ төгрөгийг төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Даваацэрэнгийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ирүүлсэн хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийг бүрэн хүлээн зөвшөөрч, зээлийн үлдэгдэл 1,444,161.67 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөр төлж барагдуулсан байна гэх тайлбар, Хаан банкны 5115115508 дугаартай дансны хуулга зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* санхүүгийн групп ББСБ ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,056.58 төгрөгийн 19,028.29 төгрөгийг 100160200941 тоот данснаас, 19,028.29 төгрөгийг хариуцагч Д.*******оос тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* санхүүгийн групп ББСБ ХХК-д буцаан олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1- д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* санхүүгийн групп ББСБ ХХК-ны нэхэмжлэлтэй, Д.*******ид холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,444,161.67 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 1,444,161.67 төгрөгийг төлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* санхүүгийн групп ББСБ ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,056.58 төгрөгийн 19,028.29 /арван есөн мянга хорин найман төгрөг хорин есөн мөнгө/ төгрөгийг 100160200941 тоот данснаас, 19,028.29 /арван есөн мянга хорин найман төгрөг хорин есөн мөнгө/ төгрөгийг хариуцагч Д.*******оос тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* санхүүгийн групп ББСБ ХХК-д буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ