| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2025/00065/И |
| Дугаар | 154/ШШ2025/00047 |
| Огноо | 2025-05-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 154/ШШ2025/00047
Хариуцагчийн зөвшөөрлийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би
Нэхэмжлэгч “Хас банк” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Булган сумын ******* багт оршин суух, РД: *******, Бага шар овогт *******ын *******,
Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, Хар сэрхийнхэн овогт ын нарт холбогдох зээл, зээлийн хүү 5,340,150.77 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Хас банк” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хас банк нь харилцагч ******* овогтой *******, овогтой нартай 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 1050065120 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 8,000,000 /Найман сая/ төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон.
Хас банк ХК нь 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр зээлдэгч С.*******-н Хас банк дахь 5003903422 тоот дансанд 8,000,000 /Найман сая/ төгрөгийг шилжүүлэн 1050065120 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон.
Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөрт 3,981,016.71, хүүний төлбөрт 1,482,342.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 12,354.04 төгрөг, нийт 5,475,712.80 төгрөгийг төлсөн.
Хас банкны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчийн банкинд өгсөн утсаар холбогдож мэдэгдэж байсан боловч Зээлдэгч нь 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 495 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Иймд үндсэн зээл 4,018,983.29 төгрөг, зээлийн хүү 1,181,047.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 140,120.06 төгрөг, нийт зээлийн гэрээний үүрэгт 5,340,150.77 /Таван сая гурван зуун дөчин мянга нэг зуун тавин төгрөг далан долоон мөнгө/ төгрөгийг хариуцагч С.*******, Г. нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.*******, Г. нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С.*******, Г. бид Хас банк ХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 4,018,983.29 төгрөг, зээлийн хүү 1,181,047.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 140,120.06 төгрөг, нийт 5,340,150.77 төгрөгөөс 200,000 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Хас банк ХК-ийн данс руу төлж барагдуулсан. Үлдэгдэл зээлийн төлбөр 5,140,150.77 төгрөгөөс 1,140,150.77 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор, үлдэгдэл 4,000,000 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор, 1,000,000 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор, 1,000,000 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор, 1,000,000 төгрөгийг 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор, 1,000,000 төгрөгийг 2025 оны 09 дугаар сарын 25-ны өдрийн дотор тус тус төлж барагдуулах болно. Маргах зүйл байхгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хариуцагч С.*******, Г. нараас үндсэн зээл 4,018,983.29 төгрөг, зээлийн хүү 1,181,047.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 140,120.06 төгрөг, нийт зээлийн гэрээний үүрэгт 5,340,150.77 /Таван сая гурван зуун дөчин мянга нэг зуун тавин төгрөг далан долоон мөнгө/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.*******, Г. нар нь нийт 5,340,150.77 төгрөгөөс 200,000 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Хас банк ХК-ийн данс руу төлж барагдуулсан. Үлдэгдэл зээлийн төлбөр 5,140,150.77 төгрөгөөс 1,140,150.77 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор, үлдэгдэл 4,000,000 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор, 1,000,000 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор, 1,000,000 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор, 1,000,000 төгрөгийг 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор, 1,000,000 төгрөгийг 2025 оны 09 дугаар сарын 25-ны өдрийн дотор тус тус төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1- д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хас банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хариуцагч С.*******, Г. нараас гаргасан нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэг 5,340,150.77 төгрөгөөс 200,000 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Хас банк ХК-ийн данс руу төлж барагдуулсан. Үлдэгдэл зээлийн төлбөр 5,140,150.77 төгрөгөөс 1,140,150.77 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор, үлдэгдэл 4,000,000 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор, 1,000,000 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор, 1,000,000 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор, 1,000,000 төгрөгийг 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор, 1,000,000 төгрөгийг 2025 оны 09 дугаар сарын 25-ны өдрийн дотор тус тус төлөхөөр зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100,939 төгрөгийн 50,469.5 төгрөгийг улсын орлогоос, 50,469.5 төгрөгийг хариуцагч С.*******, Г. нараас гаргуулж нэхэмжлэгч “Хас банк” ХК-д буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ