| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважавын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 154/2025/00091/И |
| Дугаар | 154/шш2025/00094 |
| Огноо | 2025-07-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн
2025 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 154/шш2025/00094
| 2025 оны 07 сарын 03 өдөр | Дугаар 154/ШШ2025/00094 | Булган сум |
Хариуцагчийн зөвшөөрлийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймгийн******* сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал би
Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч:******* аймгийн******* сумын******* багт оршин суух, РД:******* регистрийн дугаартай, ******* овогт*******гийн*******ид холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд ******* /есөн зуун дөчин нэгэн мянга есөн зуун гучин хоёр/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Д.Цэрэндаш нь Мобифинанс ББСБ-ийн мессэж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 140000689822 тоот зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Д.Цэрэндаш нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 500,000 төгрөгийг сарын 3,0% хүүтэй зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм.
Өнгөрсөн хугацаанд зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг шаардаж мессеж илгээх, утсаар холбоо тогтоож байсан хэдий ч төлбөрийг бүрэн төлж барагдуулахгүй өнөөдрийг хүрсэн. 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөр Д.Цэрэндашийн зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 500,000 төгрөг, зээлийн хүү 371,229 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 70,703 төгрөг нийт *******, /есөн зуун дөчин нэгэн мянга есөн зуун гучин хоёр/ төгрөг байна. Д.Цэрэндаш нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул нь зээлийн гэрээний үүрэгт *******, /есөн зуун дөчин нэгэн мянга есөн зуун гучин хоёр/ төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Д.Цэрэндаш шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Цэрэндаш би ******* нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага ******* /есөн зуун дөчин нэгэн мянга есөн зуун гучин хоёр/ төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 15-ны дотор төлж барагдуулна. Татгалзах зүйлгүй хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч Д.Цэрэндашаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд ******* /есөн зуун дөчин нэгэн мянга есөн зуун гучин хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Цэрэндаш нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд ******* /есөн зуун дөчин нэгэн мянга есөн зуун гучин хоёр/ төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1- д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нэхэмжилсэн ******* /есөн зуун дөчин нэгэн мянга есөн зуун гучин хоёр/ төгрөгийг хариуцагч Д.Цэрэндаш нь төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27156 төгрөгийн 13578 төгрөгийг 100160000******* тоот данснаас, 13578 төгрөгийг хариуцагч Д.Цэрэндашаас тус тус гаргуулж нэхэмжлэгч Мобифинанас ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ
2025 07 03 154/ШШ2025/00094