Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2026/0626

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б******* к******* Г к ХХК,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Б,

Хариуцагч: Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Э,

Гуравдагч этгээд: Э... К ББСБ ХХК,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б нарын хоорондын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн барьцааны тэмдэглэлтэй холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа: ...С аймгийн Е сумын нутагт орших О уул нэртэй 5, гектар талбай бүхий MV-020708 ашиглалтын тусгай зөвшөөрлийг Э... К ББСБ ХХК-ийн барьцаанд бүртгэсэн. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах гэж тодорхойлжээ.

Хоёр. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:

2.1. Б******* к******* Г к ХХК-ийн өмнөх хувьцаа эзэмшигч болох Б.Ө, Б.А нар 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Э... К ББСБ ХХК-тай 500,000 ам.долларын зээлийн гэрээ байгуулж, 651,5 ам.долларын зээл авсан,

2.2. Энэхүү зээлийн барьцаанд Б******* к******* Г к ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан С аймгийн Е сумын нутагт орших О у... нэртэй 5, гектар талбай бүхий MV-0 ашиглалтын тусгай зөвшөөрлийг тавьж, Ашигт малтмал, газрын тосны кадастрын хэлтсийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн дугаартай шийдвэрээр Э... К ББСБ ХХК-д барьцаалан бүртгэсэн,

2.3. Ингэж бүртгэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тусгай зөвшөөрлийг дангаараа барьцаалж болохгүй гэж заасныг зөрчиж бүртгэсэн,

2.4. Талуудын хооронд байгуулсан 22-023 дугаартай зээлийн гэрээний 4 дүгээр бүлэгт зээлийн зориулалтыг зохицуулсан бөгөөд зээлийн мөнгөн хөрөнгийг ямар зориулалтаар олгосон талаар тодорхой заалтыг тусгаагүй,

2.5. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуульд заасан хууль нийцсэн эсэхийг шалгаж үзсэний үндсэн дээр бүртгэх ёстой байсан. Нэхэмжлэлийн гол бодит үндэслэл нь 500,000 ам.долларын зээл тусгай зөвшөөрөл эзэмшигч компанид бодитоор олгогдоогүй явдал юм. Тухайн зээлийн мөнгийг компанийн орлогын бүртгэлд тусгаагүй, гүйцэтгэх удирдлага болон хувьцаа эзэмшигч нарын дансаар ч, бэлнээр ч олгогдоогүй, мөн ашигт малтмалын орд ашиглахад зарцуулагдаагүй байна,

2.6. Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 6 дүгээр сарын 13-ны өдрийн 9/927 дугаартай албан бичгээр Э... К ББСБ ХХК-иас 2020-2021 онд ирүүлсэн тайланд Б******* к******* Г к ХХК-д зээл олгосон тухай тайлагнаагүй болохыг баталгаажуулсан хариу ирсэн байна. Энэ нь зээл бодитоор олгогдоогүй болохыг бүрэн нотолж байна. Иймд олгогдоогүй зээлийн барьцаанд тусгай зөвшөөрлийг бүртгэсэн нь хууль бус гэжээ.

2.7. Нэхэмжлэгчээс ...төрийн захиргааны байгууллага барьцааны бүртгэл хийхдээ хуульд заасан зорилгод нийцэж байгаа эсэхийг урьдчилан шалгах үүрэгтэй байна. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны кадастрын хэлтэс уг шалгалтыг хийлгүйгээр, хуулийн үзэл баримтлал, зарчим, хэм хэмжээг зөрчин барьцааны бүртгэл хийсэн... гэх зэргээр маргаж,

2.8. Хариуцагчаас ...зээлийн мөнгийг тусгай зөвшөөрлийн ашиглалтын үйл ажиллагаанд зарцуулсан болохыг зээлийн гэрээгээр нотолж байна. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагуудыг хангасан байсан тул тусгай зөвшөөрлийг зээлийн барьцаанд бүртгэсэн. Нэмж дурдахад, 2019 онд Ашигт малтмал, газрын тосны газарт ирүүлсэн тусгай зөвшөөрлийн хавсралтад Б******* к******* Г к ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Б.Ө болон Б.А нар хүчин төгөлдөр бүртгэлтэй байсан... гэх зэргээр тайлбарлан маргаж,

2.9. Гуравдагч этгээдээс ...Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.7 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрлийг барьцаалсан этгээд зээлээ төлөх боломжгүй болсон буюу чадваргүй болсон нь шүүхийн шийдвэрээр тогтоогдвол барьцаалагч нь тусгай зөвшөөрлийг санал болгох, шилжүүлэх эрхтэй болдог зохицуулалт байдаг. Нэхэмжлэгч нь магадгүй тус заалтыг ашиглах зорилгоор энэхүү нэхэмжлэлийг гаргасан бөгөөд ийм байдлаар тусгай зөвшөөрлийг алдах эрсдэл үүсэж байгааг анхааруулж байна. Тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор 600-700 сая төгрөгийн татварын өр үүсэх эрсдэл байгааг мөн анхаарч үзэхийг хүсэж байна... гэж тайлбарлан маргажээ.

Гурав. Хэргийн оролцогчдын тайлбар:

3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Б******* к******* Г к ХХК нь С аймгийн Е сумын нутагт орших О у.... нэртэй 5. гектар талбай бүхий МV-020708 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгч компани эзэмшдэг. Компанийн өмнөх хувьцаа эзэмшигч болох Б.Ө, Б.А нар 60:40-ийн харьцаатай хувьцаа эзэмшиж байх үед 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Э... К ББСБ ХХК-тай 500,000 ам.долларын зээлийн гэрээ байгуулсан ба уг зээлийн барьцааны гэрээгээр 651,5 ам.долларын үнэлгээтэй тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны кадастрын хэлтсийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн дугаартай шийдвэрээр Э.... К ББСБ ХХК-д барьцаалан бүртгэсэн байна. Ийнхүү бүртгэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тусгай зөвшөөрлийг дангаараа барьцаалж болохгүй гэж заасныг зөрчиж бүртгэсэн. Талуудын хооронд байгуулсан 22-023 дугаартай зээлийн гэрээний 4 дүгээр бүлэгт зээлийн зориулалтыг зохицуулсан бөгөөд зээлийн мөнгөн хөрөнгийг ямар зориулалтаар олгосон талаар тодорхой заалтыг тусгаагүй. Зээлдэгчийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн хүсэлтэд өмнөх хувьцаа эзэмшигч нараас "гэнэтийн мөнгөний хэрэгцээ гарсан" гэж дурдсан байдаг. Тусгай зөвшөөрлийг барьцаалуулах өргөдөлд "компанийн санхүүгийн хэрэгцээнд" гэж тусгасан байна. Энэ хоёр өөр утгатай агуулга бүхий хүсэлт гаргасан гэж харагдаж байх ба хуульд заасан зээлийн зориулалтыг зөрчсөн буюу тусгай зөвшөөрлийг дангаар барьцаалсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 52.1. хуулийн 51 дүгээр зүйлийн 51.2, 51.3 дахь хэсэгт заасны дагуу барьцааны бүртгэлд тусгай зөвшөөрлийн дугаар, эзэмшигч болон барьцаалагчийн нэр, хаягийг тэмдэглэж, тусгай зөвшөөрлийг барьцаалагчид хадгалуулна гэж заасныг зөрчсөн. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуульд заасан хууль нийцсэн эсэхийг шалгаж үзсэний үндсэн дээр бүртгэх ёстой байсан. Нэхэмжлэлийн гол бодит үндэслэл нь 500,000 ам.долларын зээл тусгай зөвшөөрөл эзэмшигч компанид бодитоор олгогдоогүй явдал юм. Тухайн зээлийн мөнгийг компанийн орлогын бүртгэлд тусгаагүй, гүйцэтгэх удирдлага болон хувьцаа эзэмшигч нарын дансаар ч, бэлнээр ч олгогдоогүй, мөн ашигт малтмалын орд ашиглахад зарцуулагдаагүй байна. Түүнчлэн зээлийн гэрээ байгуулахдаа хоёр хувьцаа эзэмшигчийн аль алинаас нь зөвшөөрөл аваагүй бөгөөд зөвхөн Б.Агаас итгэмжлэл аваад зээлийн гэрээ байгуулсан байна. Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 6 дүгээр сарын 13-ны өдрийн 9/927 дугаартай албан бичгээр Эко К ББСБ-аас 2020-2021 онд ирүүлсэн тайланд Б******* к******* Г к ХХК-д зээл олгосон тухай тайлагнаагүй болохыг баталгаажуулсан хариу ирсэн байна. Энэ нь зээл бодитоор олгогдоогүй болохыг бүрэн нотолж байна. Иймд олгогдоогүй зээлийн барьцаанд тусгай зөвшөөрлийг бүртгэсэн нь хууль бус болохыг тогтооно. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2 дахь заалт, 24 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэг, 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад зааснаар төрийн захиргааны байгууллага барьцааны бүртгэл хийхдээ хуульд заасан зорилгод нийцэж байгаа эсэхийг урьдчилан шалгах үүрэгтэй байна. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны кадастрын хэлтэс уг шалгалтыг хийлгүйгээр, хуулийн үзэл баримтлал, зарчим, хэм хэмжээг зөрчин барьцааны бүртгэл хийсэн байна. Ашигт малтмалын газраас барьцааны бүртгэлийг хүчингүй болгохыг хэд хэдэн удаа албан бичгээр шаардсан боловч Э... К ББСБ ХХК-иас 500,000 ам.долларыг эхлээд төлөх нөхцөлтэйгөөр барьцаанаас чөлөөлж өгнө гэсэн байр суурийг баримталж байна. Гэвч уг мөнгийг хүлээн аваагүй учраас 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн бүртгэл хүчин төгөлдөр байсаар байна. Компани уг зээлийн мөнгийг хүлээн аваагүй тул зээл төлөх үүрэг хүлээхгүй болохыг тэмдэглэж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх заалтад зааснаар Ашигт малтмал, газрын тосны кадастрын хэлтсийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн дугаартай, МV-020708 дугаартай тусгай зөвшөөрлийг Э... К ББСБ ХХК-ийн барьцаанд бүртгэсэн шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч талаас 14 дүгээр маягтад тусгасан зүйлийг дурдаж байна. Э... К ББСБ ХХК болон Б******* к******* Г к ХХК нарын хооронд 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2******* дугаартай зээлийн гэрээ байгуулсан байна. Уг гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зээлийн нэр төрөл нь бизнесийн зээл, зээлийн зорилт нь ашигт малтмал олборлох үйл ажиллагаа гэж тодорхой заасан байна. Иймд зээлийн мөнгийг тусгай зөвшөөрлийн ашиглалтын үйл ажиллагаанд зарцуулсан болохыг зээлийн гэрээгээр нотолж байна. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагуудыг хангасан байсан тул тусгай зөвшөөрлийг зээлийн барьцаанд бүртгэсэн. Нэмж дурдахад, 2019 онд Ашигт малтмал, газрын тосны газарт ирүүлсэн тусгай зөвшөөрлийн хавсралтад Б******* к******* Г к ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Б.Ө болон Б.А нар хүчин төгөлдөр бүртгэлтэй байсан. Цаашлаад 2023 оны 05 дүгээр сарын 23-ны өдөр хувьцаа эзэмшигчээр Б.Д, гүйцэтгэх захирлаар Б.М******* нар бүртгэгдсэн байна. Тусгай зөвшөөрлийн 1 дүгээр хавсралтад тусгай зөвшөөрлийг барьцаалсан тухай тэмдэглэгээ хийсэн байна. Шүүхэд нэхэмжлэлийг 2026 онд гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3заалтад зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэв.

3.2. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Э.... К ББСБ ХХК нь Б******* к******* Г к ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, холбогдох хуулийн дагуу барьцааны гэрээ болон зээлийн гэрээний үндсэн дээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг барьцаалан бүртгүүлсэн болно. Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хууль зөрчөөгүй гэдгээр тайлбарласан байр суурийг бүрэн дэмжиж байна. Зээлийн мөнгийг аваагүй гэдэг нэхэмжлэгчийн үндэслэлтэй холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна. Тус байгууллага нь хувь хүнд биш, компанид зээл олгосон болно. Гэвч уг компанийн хувьцаа эзэмшигчид гэрээнд заасан үүргийн дагуу мэдэгдэлгүйгээр хоорондоо хувьцааг шилжүүлэн 2023 онд Б.М******* гэх этгээдийг гүйцэтгэх захирлаар томилсон. Зээлийн мөнгийг буцааж төлүүлэхийн тулд хоёр, гурван жилийн турш хөөцөлдсөний эцэст 2025 оны 06 дугаар сард Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргаж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдсэн. Мөрдөн шалгах явцад зээлийн мөнгийг авсан болохыг холбогдогч нар зөвшөөрч, цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ Б.М******* уг компанид 2020 оныг хүртэл 40 хувийн хувьцаа эзэмшиж байсан гэдгийг тэмдэглэсэн байна. Б.М******* нь зээл олгох ажлыг жил гаруй хугацаанд хөөцөлдөж байсан. Энэ талаар мэдээд бүхий л үйл баримтын талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Мөн тус зээлийн асуудлыг шийдвэрлэхэд нэлээд нөлөөтэй оролцсон этгээдийн тухайд ч мэдүүлэгт тусгагдсан байна. Бүх нотлох баримтыг цагдаагийн байгууллагад гаргаж өгсний дагуу шалгалт явагдаж, талуудаас мэдүүлэг авсан байна. Эрүүгийн хуульд заасан 5 жилийн хөөн хэлэлцэх хугацаа зээл авснаас хойш дуусгавар болсон тул эрүүгийн хэргийг үргэлжлүүлэн шалгах боломжгүй болж, иргэний журмаар хохирлоо нэхэмжлэхийг зөвлөсөн дүгнэлт бүхий прокурорын тогтоол 2026 оны 04 дүгээр сард гарсан. Уг тогтоолын дагуу иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нэхэмжлэхэд улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх үндэслэл хэрэглэгдэх эсэх асуудал гарч, тэмдэгтийн хураамжаа бүрдүүлэн дахин иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах шатандаа байна. Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.7 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрлийг барьцаалсан этгээд зээлээ төлөх боломжгүй болсон буюу чадваргүй болсон нь шүүхийн шийдвэрээр тогтоогдвол барьцаалагч нь тусгай зөвшөөрлийг санал болгох, шилжүүлэх эрхтэй болдог зохицуулалт байдаг. Нэхэмжлэгч нь магадгүй тус заалтыг ашиглах зорилгоор энэхүү нэхэмжлэлийг гаргасан бөгөөд ийм байдлаар тусгай зөвшөөрлийг алдах эрсдэл үүсэж байгааг анхааруулж байна. Тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор 600-700 сая төгрөгийн татварын өр үүсэх эрсдэл байгааг мөн анхаарч үзэхийг хүсэж байна. Барьцааны бүртгэлийн хуулийн нийцлийн тухайд, холбогдох зээлийн болон барьцааны гэрээг хуульд нийцүүлэн байгуулсан байна. Барьцааны зүйлд тусгай зөвшөөрлөөс гадна бусад хөрөнгийг мөн оруулан барьцаалсан нь хуулийн ямар нэгэн зөрчилгүй болохыг харуулж байна. Зээлийн мөнгийг авсан эсэх нь барьцааны бүртгэлийн хуулийн үндэслэлд нөлөөлөхгүй бөгөөд зээлийн мөнгийг аваагүй тохиолдолд барьцааны бүртгэл хийх боломжгүй гэдэг хуулийн зохицуулалт байхгүй болохыг тэмдэглэж байна. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхийг хүсэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн MV-020708 ашиглалтын тусгай зөвшөөрлийг барьцаанд бүртгэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

1. Б******* к******* Г к ХХК нь С аймгийн Е сумын нутагт орших О у... нэртэй 5. гектар талбай бүхий МV-020708 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг компани эзэмшдэг. Компанийн өмнөх хувьцаа эзэмшигч болох Б.Ө, Б.А нар 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Э... К ББСБ ХХК-тай 500,000 ам.долларын зээлийн гэрээ байгуулсан ба уг зээлийн барьцааны гэрээнд дээрх тусгай зөвшөөрлийг тавьж, Ашигт малтмал, газрын тосны кадастрын хэлтсийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн дугаартай шийдвэрээр Э... К ББСБ ХХК-д барьцаалан бүртгүүлсэн үйл явдалтай талууд маргаагүй харин, энэхүү барьцааны гэрээг захиргааны байгууллагаас бүртгэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийг зөрчиж бүртгэл хийсэн гэж маргаж байна.

2. Захиргааны хэргийн шүүх дээрх барьцааны гэрээтэй холбоотой асуудлыг харьяалан шийдвэрлэхгүй бөгөөд харин захиргааны байгууллага барьцааны гэрээг бүртгэхтэй холбогдох асуудлыг хууль журамд нийцүүлэн хийсэн эсэх асуудалд дүгнэлт хийсэн болно.

3. Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-т Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа явуулахад шаардагдах санхүүжилт олох, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхийн тулд тусгай зөвшөөрлийг эрэл, хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологийн судалгааны мэдээлэл, техник, эдийн засгийн үндэслэл зэрэг холбогдох баримт бичиг болон хууль тогтоомжоор барьцаалахыг хориглоогүй эд хөрөнгийн хамтаар банк, банк бус санхүүгийн байгууллагад, эсхүл тусгай зөвшөөрөл эзэмшигчийн татварын өрийг хураах зорилгоор татварын албанд барьцаалж болох бөгөөд тусгай зөвшөөрөл нь дангаараа барьцааны зүйл болохгүй гэх заалтаас үзэхэд тусгай зөвшөөрлийг зөвхөн ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа явуулахад шаардагдах санхүүжилт олох, эсхүл хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх зорилгоор банк болон санхүүгийн байгууллагад барьцаалахыг зөвшөөрдөг бөгөөд тусгай зөвшөөрлийг дангаар нь барьцаалахыг хуулиар хориглосон бөгөөд тухайн хайгуулын ажлын үр дүн, эсхүл ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий уурхайн тоног төхөөрөмж, хөрөнгө зэрэг бусад баталгаатай хамтад нь барьцаалахыг шаарддаг байна.

4. Мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.2-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч барьцааны гэрээний нэг хувийг өргөдөл, тусгай зөвшөөрлийн хамт төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ, 51.3-д Тусгай зөвшөөрлийг барьцаалсан гэрээ энэ хуульд заасан шаардлагыг хангаж байвал төрийн захиргааны байгууллага түүнийг бүртгэж, уг бүртгэлд тусгай зөвшөөрлийн дугаар, эзэмшигч болон тусгай зөвшөөрөл барьцаалагчийн нэр, хаягийг тэмдэглэх бөгөөд уг тусгай зөвшөөрлийг барьцаалагчид хадгалуулна гэсэн заалт нь дээр дурдсанчлан Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлд зааснаар ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл нь дангаараа барьцааны зүйл болохгүй. Энэхүү зохицуулалтын хүрээнд дараах онцлог нөхцөлүүд үйлчлэхээр байна.Үүнд: 5. Барьцааны гэрээг бүртгүүлэхдээ Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хүсэлт гаргаж, хуульд заасан хураамж төлж бүртгүүлэх хүсэлтийг гэрээний талууд гаргаснаар, төрийн захиргааны байгууллага энэ хуульд заасан шаардлагыг хангасан эсэхийг шалгаж, шаардлага хангасан бол түүнийг бүртгэж, уг бүртгэлд тусгай зөвшөөрлийн дугаар, эзэмшигч болон тусгай зөвшөөрөл барьцаалагчийн нэр, хаягийг тэмдэглэхээр байна.

6. Ашигт малтмалын тухай хуульд зааснаар тусгай зөвшөөрөл нь дангаараа барьцааны зүйл болохгүй бөгөөд эрэл хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологийн судалгааны мэдээлэл, техник эдийн засгийн үндэслэл зэрэг баримт бичиг, биет хөрөнгийг барьцаанд тавих ёстой гэжээ. Эдгээр зүйлүүд бүгд нийлээд барьцаа болох тул барьцааны гэрээг баталгаажуулж байгаагийн хувьд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс барьцаанд авагдсан тусгай зөвшөөрлийг буюу дангаараа барьцаа болдоггүй эрхийг барьцаалсан гэж бүртгэснээр маргаан дагуулсан байна.

7. Тусгай зөвшөөрлийг барьцаанд тавих зорилгыг ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагаа явуулах санхүүжилт олох хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэх зорилгоор зээл авахдаа тусгай зөвшөөрлөө барьцаалж болохоор заасан тул зээлийн хөрөнгөө юунд зарцуулж буйг хянаж шалгах үүрэг төрд байх бөгөөд бүртгүүлсэн барьцааны гэрээ энэ хуулийн шаардлагыг хангаагүй бол хүчингүй болох үр дагаврыг үүсгэхээр байна.

8. Учир нь Э... К ББСБ ХХК болон Б******* к******* Г к ХХК нарын хооронд 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2******* дугаартай зээлийн гэрээ байгуулсан байна.

9. Уг гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зээлийн нэр төрөл нь бизнесийн зээл, зээлийн зорилт нь ашигт малтмал олборлох үйл ажиллагаа гэж заасан боловч гуравдагч этгээд Э... К ББСБ ХХК нь Б******* к******* Г к ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, барьцааны гэрээ болон зээлийн гэрээний үндсэн дээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг барьцаалан зээл олгохдоо 2020 оны 09 дүгээр сарын 25-29-ны өдрүүдэд М.Ц******* гэх хүнд бэлнээр 500,000 /ам доллар/ хүлээлгэн өгсөн болох нь бэлэн мөнгө хүлээлцэх актаар нотлогдохоос гадна нэхэмжлэгч компанийн дансаар тухайн зээл орж ирээгүй нь Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 6 дүгээр сарын 13-ны өдрийн 9/927 дугаартай ...Э... К ББСБ ХХК-иас 2020-2021 онд ирүүлсэн тайланд Б******* к******* Г к ХХК-д зээл олгосон тухай тайлагнаагүй... гэх албан бичгээр тогтоогдож байна.

10. Мөн нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын прокурорын 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 4******* тогтоолоор Ц.М******* нь М.Ц*******тай бүлэглэн Э... К ББСБ ХХК-ын захирал Б.Л*******тэй Б******* к******* г к ХХК нь С аймгийн Е сумын нутагт орших О уул нэртэй 5. гектар талбай бүхий МV-020708 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг барьцаалан 2020 оны 09 дүгээр сарын 25-ны 20-023 дугаартай зээлийн гэрээ байгуулж, тус банк бус санхүүгийн байгууллагаас гэрээгээр халхавчлан 500,000 ам доллар бэлнээр шилжүүлэн авч залилсан байж болзошгүй үйл баримтыг тогтоож, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр тус хэргийг хааж шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн ...Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагуудыг хангасан байсан тул тусгай зөвшөөрлийг зээлийн барьцаанд бүртгэсэн... гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

11. Нэхэмжлэгч Б******* к******* Г к ХХК нь 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 05 дугаартай албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт зээлийн барьцааны бүртгэлтэй холбоотой гомдлыг гаргасан байх бөгөөд хариуг 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр авч шүүхэд 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргасан байх тул Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээргүй байна.

12. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...тусгай зөвшөөрөл дангаараа барьцааны зүйл болохгүй учраас эд хөрөнгийг хамтад барьцаалсан... гэж тайлбарлаж байгаа хэдий ч 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 20-******* дугаартай зээлийн барьцааны гэрээнээс үзэхэд барьцааны зүйлд Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон Dell notеbook /500 ам доллар/-ын хамт барьцаалсныг Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж үзэхээргүй байна.

13. Иймд Э... К ББСБ ХХК болон Б******* к******* Г к ХХК нарын хооронд 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2******* дугаартай зээлийн гэрээ байгуулж, 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 20-******* дугаартай зээлийн барьцааны гэрээг бүртгэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн дугаар шийдвэр нь дээрх хуулийн шаардлага хангаагүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзлээ.

14. Энэхүү шийдвэр нь хэргийн оролцогч хэн алины Иргэний хэргийн шүүхээр зээлийн болон, барьцааны гэрээний талаар шийдвэрлүүлэх эрхийг хөндөхгүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 51.2, 51.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн дугаар шийдвэрийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ