Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 154/ШШ2025/00020

 

 

 

 

 

2025 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 154/ШШ2025/00020

******* сум

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  ******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, РД:*******, Олон булт овогт *******гийн *******ийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, хүсэлт гаргагч Б.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.******* шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 1970 оны 03 дугаар сарын 15-нд төрсөн. Би 1978 онд ******* сумын 8-н жилийн сургуулийн 1 дүгээр ангид элсэн орж 1986 оны 6 дугаар сард 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр гарсан. Анх илгээлтээр гараад даага маллаж, туслах ажиллаж байгаад 1986 оны 10 сард өөрөө бие даан тэмээ хүлээн авч 50 төрдөг ингэ маллаж байсан. Хавар нь ингээ төллүүлж 49 ботго бойжуулсан. Улмаар 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр цэргийн албанд татагдаад Ардын армийн 123 дугаар ангид алба хааж 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдөр халагдаж байсан. Цэргээс ирээд мөн *******н нэгдэлдээ тэмээ маллаж байсан юм. Миний аав 1983 онд, ээж 1979 онд өвчний улмаас нас барсан ба 1986 онд илгээлтээр гарснаас хойш 1992 оныг дуустал төрсөн ах Б.Лхгавасүрэнтэй хамт тэднийд амьдарч мал маллаж байсан. Би хөдөлмөрийн дэвтэрээ гээгдүүлсэн бөгөөд архиваас шүүлгэхэд , Б.******* нэрээр 70 дугаар дансны лавлагаа гарч байна.

Иймд 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал, 1990 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын *******н нэгдэлд , 1992 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын ******* д тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.******* нь 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал, 1990 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын *******н нэгдэлд , 1992 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын ******* д тус тус ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан хуулийн шаардлага хангасан нотлох баримт болох:

- ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 20ы өдрийн 50 дугаартай лавлагаанд: ******* аймгийн ******* сумын *******н нэгдлийн Борүзүүр буюу 2 дугаар бригадын 1986-1990, 1992 оны 70 дугаар дансыг эх баримтаас хуулбарлан хүргүүлэв гэх лавлагаа,

-Хүсэлт гаргагч Б.*******ийн 1987, 1988, 1992 оны 70 дугаар дансны хуулбар,

-******* аймгийн өмч хувьчлалын комиссын 1992 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 14 дугаартай ******* сумын ******* й хувьчлах төсөл батлах тухай тогтоол,

-******* аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 12 тоот: ******* овогтой ******* /*******/ нь 1986 онд ******* сумын ерөнхий боловсролын сургуулийг бүрэн дунд боловсрол эзэмшиж, илгээлтээр гарсан нь үнэн болно гэх албан бичиг,

- шүүхэд гэрчээр өгсөн: Миний бие 1977 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр гарч ******* аймгийн ******* сумын *******н нэгдэлд мал маллаж байгаад 1980-1983 онд цэргийн алба хаасан. Цэргээс ирээд *******н нэгдэлд үхэр, тэмээ маллаж байсан ба нэгдэл хувьчлагдах хүртэл ажиллаж байсан. Намайг *******н нэгдэлд ажиллаж байхад Б.******* нь 1986 онд 8 дугаар ангиа төгсөөд тус нэгдэлд ах Лхагвасүрэнгийн хамт тэмээ маллаж байсан. Б.******* нь 1988 оны 10 дугаар сард цэргийн албанд татагдаад 1990 онд халагдсан. Цэргээс ирээд мөн тэмээ маллаж байсан. *******н нэгдлийн даргаар Даваа ажиллаж байсан. *******н нэгдэл 1992 оны 02 сард ******* болсон. Б.******* нь 1992 оныг дуустал *******н нэгдэл болон ******* й мал маллаж байсан нь үнэн гэх мэдүүлэг,

- ын шүүхэд гэрчээр өгсөн: Би 1978 онд илгээлтээр гарч *******н нэгдэлд мал маллаж байсан. Б.******* нь 1986 онд 8 дугаар ангиа төгсөөд ах гийн хамт нэгдлийн тэмээ маллаж эхэлсэн. Б.******* нь 1988-1990 онд цэргийн алба хаасан. Цэргээс ирээд мөн тэмээ маллаж байсан. *******н нэгдэл 1992 онд хувьчлагдаж ******* болсон. Б.******* нь ******* д мөн тэмээ маллаж байсан. Би Б.*******тай хамт ажиллаж байсан тул сайн мэдэж байна гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно, 43.2 дахь хэсэгт гэрчийг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр дуудаж мэдүүлэг авна гэсэн байх ба хүсэлт гаргагч Б.*******ийн хүсэлтээр С.Баярсайхан, нарыг шүүхэд гэрчээр дуудан мэдүүлэг авсан. Гэрчийн мэдүүлгийг дээрх хуулийн 37 дугаар зүйлд заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдсон нотлох баримт мөн гэж шүүх үзэв.

Иймд хүсэлт гаргагч Б.*******ийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж, түүний ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Олон булт овогт *******гийн *******ийн 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал, 1990 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын *******н нэгдэлд , 1992 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын ******* д тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Б.БАДРАХГЭРЭЛ