Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 154/ШШ2025/00051

 

 

          Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* суманд ******* оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, ******* настай, Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* овогт *******ын *******ын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Э.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Эрдэнэцэцэг нар оролцов.

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

          Хүсэлт гаргагч Э.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.******* миний бие ******* онд төрсөн. 1986 онд ******* сумын 8 жилийн сургууль 1988 онд Булган сумын  10 жилийн сургуулийн  10-р анги төгсөөд 6 сард илгээлтээр МАА дээр гарч ээж Х*******гийн  хамт 1988 оны 06 сараас 1989 оны 09 сар хүртэл *******н хөгжил нэгдэлд мал маллаж байгаад 1989 оноос 1991 оны 9 сар хүртэл ардын армын 123-р ангид цэргийн алба хааж ирээд ээжтэйгээ ******* ХК-д 1993 оныг дуустал мал малласан. Энэ хугацааны хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн болно. Архивын лавлагаа гарч ирэхгүй байгаа бөгөөд цалингийн цэсэд бичилт гарч ирэхгүй байна.

          Иймд 1988 оны 06 сараас 1989 оны 09 сар хүртэл, 1991 оны 10 сараас 1993 оны 12 сарын 31-нийг дуустал Ховд аймгийн ******* сумын *******н хөгжил нэгдэлд        малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

          Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

          Хүсэлт гаргагч Э.******* нь 1988 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс  1989 оны 10 сарын 16-ны өдөр  хүртэл Ховд аймгийн ******* сумын *******н хөгжил нэгдэлд малчнаар, 1991 оны 09 сарын 13-ны өдрөөс 1993 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал мөн Ховд аймгийн ******* сумын *******н хөгжил нэгдэл, *******н хөгжил ХК-д малчнаар  ажиллаж  байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

          Хүсэлт гаргагч Э.******* нь Ховд аймгийн ******* сумын *******н хөгжил нэгдэл,  ******* ХК-д малчнаар ажиллаж байсан байдал нь

          түүний шүүхэд гаргасан хүсэлт,   

          ******* сумын ******* багийн 70 дугаар дансны 1988, 1989 оны хуулбар,

          1991 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн гэрэл зураг,

          1993 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн гэрэл зураг,

          №569927 дугаартай бүрэн дунд боловсролын үнэмлэх,

          №886832 дугаартай бүрэн бус дунд боловсролын гэрчилгээ,

          Цэргийн 7031******* дугаартай батлах,

          Гэрч ******* овогт ийн ы шүүхэд мэдүүлсэн “...Э.******* нь Ховд аймгийн ******* суманд төрсөн. Намайг 1976 онд цэргийн албанаас халагдаж ирэхэд аав, ээжийнхээ хамтаар *******н хөгжил нэгдэлд бог мал голдуу маллаж байсан. Түүний аав нь багийн эмчээр ажиллаж, ээж нь саальчнаар ажиллаж байсан. Намайг Ховд аймгийн ******* сумын *******н хөгжил нэгдэлд 1976 оноос хойш малчнаар ажиллаж байхад Э.******* нь илгээлтээр тус нэгдэлд ээж Х*******гийн хамт мал маллаж байсан” гэх мэдүүлэг,

          Гэрч овогт ийн ийн шүүхэд мэдүүлсэн... Миний бие 1960 оноос Ховд аймгийн ******* сумын худалдаа бэлтгэлийн ангид кассын нярав, тоо бүртгэгчээр ажиллаж, 1962 оноос тус сумын *******н хөгжил нэгдлийн тооцооны нягтлангаар, ******* оноос худалдаа бэлтгэлийн ангийн даргаар, 1974 оноос 1981 он хүртэл *******н хөгжил нэгдлийн ерөнхий нягтлан бодогчоор, 1981 оноос 1986 онд тус сумын орлогч даргаар, 1987 оноос 1993 оныг дуустал ******* сумын ******* баг, бригадын даргаар тус тус ажиллаж байсан. 1994 оноос тэтгэвэртээ гарсан. Э.******* нь аав, ээжийнхээ хамтаар 1991 он хүртэл мал маллаж байгаад цэргийн албанд явсан.

        Ээж Х*******гийн хамтаар мал маллаж байгаад нэгдэл тараад хувьцаат компани болоход мөн мал маллан компани бууснаас хойш хувийн мал маллан өнөөдрийг хүртэл малчнаар ажиллаж байна   гэх мэдүүлэг,

          Гэрч овогт ийн ийн шүүхэд мэдүүлсэн... Э.******* нь Ховд аймгийн Булган сумын ерөнхий боловсролын сургуульд 10 дугаар ангиа төгсөөд илгээлтээр Ховд аймгийн ******* сумын *******н хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1989 онд цэргийн албанд татагдан 1991 онд цэргээс халагдаж ирсэн.

        Цэргийн албанаас халагдаж ирээд удалгүй эхнэр авч гэр бүл болоод *******н хөгжил нэгдэл болон *******н хөгжил хувьцаат компанид мал маллан малчнаар ажиллаж байсан талаар сайн мэднэ. Нэгдлийн малчид цалин хөлс 100 гаруй төгрөг авдаг байсан. Э.******* мөн 100 гаруй төгрөгийн цалин хөлс авч байсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.

         Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд, гэрчийн мэдүүлгүүд нь хоорондоо харилцан хамааралтай, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох, нэг нь нөгөөгөө тодотгосон шинжтэй баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

         Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно. 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар  ******* овогт *******ын *******ыг 1988 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын *******н хөгжил нэгдэлд малчнаар, 1991 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал  Ховд аймгийн ******* сумын ******* хөгжил нэгдэл, *******н хөгжил хувьцаат компанид малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Э.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ц.ЭНХЖАРГАЛ