| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважавын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 154/2025/00112/И |
| Дугаар | 154/шш2025/00105 |
| Огноо | 2025-07-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн
2025 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 154/шш2025/00105
| 2025 оны 07 сарын 07 өдөр | Дугаар 154/ШШ2025/00105 | ******* сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар *******гийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Хүсэл гаргагчийн биеийн байцаалт:******* аймгийн ******* сумын харъяат, 19******* оны ******* дугаар сарын *******-нд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт ******* сумын ******* багт оршин суух, РД:ПБ*********************70, овогт гийн .
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга , хүсэлт гаргагч ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ******* шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* сумын ******* багийн иргэн овогтой би 19******* оны ******* дугаар сарын *******-нд төрсөн. ургийн овогтой. Би Ардын армийн 029 дүгээр ангид 1982 оны ******* дугаар сараас 1985 оны ******* сард хүртэл 3 жил цэргийн алба хаасан. 1985 оны 07 дугаар сард цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн ******* сумын "Жаргалын зам" нэгдэлд грушк буюу ачигчаар ажилд орж 1986 он хүртэл ажилласан. 1986 оны ******* дугаар сараас ******* сумын 40 дүгээр баазад жолоочоор 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан. ******* сумын 40 дүгээр бааз тухайн үед авто парк, авто хэсэг гэж ажиллаж байгаад авто бааз болсон. Хувьчлалын дагуу 40 дүгээр бааз авто тээврийн хоршоо болон задрахад "Дэлгэр" хоршоонд жолоочоор ажилласан бөгөөд чиргүүлтэй ЗИЛ-130 машинаар уртын болон богины тээвэрт явдаг байсан. Иймд 1985 оны 07 дугаар сарын 01-нээс 1986 оны 08 дугаар сарын 01 хүртэл "Жаргалын зам" нэгдэлд ачигчаар, 40 дүгээр авто бааз, "Дэлгэр" хоршоод жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ******* нь 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг дуустал******* аймгийн ******* сумын Жаргалын зам нэгдэлд ачигчаар, 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал******* аймгийн ******* сумын авто тээврийн 40 дүгээр баазад жолоочоор, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дуустал Дэлгэр БХ хоршоонд жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан хуулийн шаардлага хангасан нотлох баримт болох:
-******* аймаг Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 589 дугаартай лавлагаанд: Ховд аймгийн ******* сумын "Жаргалын зам" нэгдлийн 1985-1986, ******* тээврийн хэсгийн 40 дүгээр баазын 1986-1991 оны тушаалаас шүүж үзэхэд овогтой д холбогдох лавлагаа олгох боломжгүй байна гэх лавлагаа,
- Батлан хамгаалах яамны төв архивын 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 08/2099 дугаартай лавлагаанд: гийн БХЯ-ны сайдын 1982.*******.08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар******* аймгаас 1982.*******.15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 029 дүгээр ангид алба хааж, мөн сайдын 1985.*******.08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар 1985.*******.18-ны өдөр 5*******157 дугаарын цэргийн батлахтай халагдсан гэх лавлагаа,
-1985 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ******* сумын Жаргалын зам нэгдлээс хүсэлт гаргагч *******д олгосон хөдөлмөрийн дэвтэрт: ...Ховд аймгийн ******* сумын Жаргалын зам нэгдлийн даргын 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 49 тоот тушаалаар нэгдлийн туслах үйлдвэрлэлд ачигчаар авч ажиллуулав гэж тэмдэглэгдсэн,
-1985 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ******* сумын Жаргалын зам нэгдлээс хүсэлт гаргагч *******д олгосон хөдөлмөрийн дэвтэрт: ...Ховд аймгийн ******* сумын Жаргалын зам нэгдлийн даргын 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 62 тоот тушаалаар өөрийнх нь хүсэлтээр ачигчийн үүрэгт ажлаас чөлөөлж шинээр ******* суманд байгуулагдсан Тээврийн хэсэгт шилжүүлэв гэж тэмдэглэгдсэн,
- 1985 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ******* сумын Жаргалын зам нэгдлээс хүсэлт гаргагч *******д олгосон хөдөлмөрийн дэвтэрт:******* аймгийн ******* сумын Жаргалын зам нэгдлийн улсын байцаагчийн 1995 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаартай тэмдэглэлд 1985 оны 07 дугаар сарын 01-нээс 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 1 жил 1 сар ачигчаар тооцов гэж тэмдэглэгдсэн,
-1989 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ******* сум дахь авто 40 дүгээр баазаас хүсэлт гаргагч *******д олгосон хөдөлмөрийн дэвтэрт: ...******* тээврийн хэсгийн даргын 1986 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 04 тоот тушаалаар ******* сум дахь тээврийн хэсэгт жолоочоор авч ажиллуулав гэж тэмдэглэгдсэн,
- 1989 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ******* сум дахь авто 40 дүгээр баазаас хүсэлт гаргагч *******д олгосон хөдөлмөрийн дэвтэрт: ...Баазын даргын 1991 оны 12 дугаар сарын 31-ний 66 тоот тушаалаар 40 дүгээр авто бааз өмч хувьчлагдаж хуулийн дагуу хоршоо болон задарч байгаа тул ажлаас чөлөөлж Дэлгэр хоршооны нэгдэлд шилжүүлэв гэж тэмдэглэгдсэн,
- 1989 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ******* сум дахь авто 40 дүгээр баазаас хүсэлт гаргагч *******д олгосон хөдөлмөрийн дэвтэрт: ...Хоршооны даргын 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 тоот тушаалаар Авто тээврийн Дэлгэр БХ хоршоонд жолоочоор авч ажиллуулав гэж тэмдэглэгдсэн,
- 1989 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ******* сум дахь авто 40 дүгээр баазаас хүсэлт гаргагч *******д олгосон хөдөлмөрийн дэвтэрт: ...Хоршооны даргын 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 27 тоот тушаалаар Авто тээврийн Дэлгэр БХ хоршооны бүх гишүүдийн хурлаар хоршоог тараах болсон тул ажлаас чөлөөлөв гэж тэмдэглэгдсэн,
-******* аймгийн ******* сумын Жаргалын зам нэгдлийн даргын 1995 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 49 дугаартай Ажилд авч, ажлаас чөлөөлөх тухай тушаалын 1 дүгээрт нэгдлийн туслах үйлдвэрлэлд ...н /ачигчаар/-аар авч ажиллуулсугай гэж тэмдэглэгдсэн,
- Туслах үйлдвэрийн 1986 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн цалингийн тооцооны хүснэгтийн ...8 дугаарт ******* гэж тэмдэглэгдсэн,
- ийн шүүхэд гэрчээр өгсөн: ...******* нь 1982 оны ******* дугаар сард цэргийн албанд татагдаж яваад 1985 оны ******* дугаар сард цэргээс халагдаж ирсэн. Цэргээс ирээд******* амйгийн ******* сумын Жаргалын зам нэгдлийн туслах бригадад грушкаар 1986 он хүртэл ажилласан. Үүнээс хойш ямар ажил хийж байсан талаар сайн мэдэхгүй, 40 дүгээр баазад жолоочоор ажиллаж байсныг сонсож байсан. Яг хэдэн оныг нь мэдэхгүй байна. Би бригадын даргаар ажиллаж байсан тул нэгдэлд ажиллаж байсан талаар нь мэднэ. ******* нэгдэлд 1985 оноос 1986 оны хооронд ажиллаж байсныг мэднэ гэснээр тэмдэглэлийг танилцуулж уншуулахад танилцаад гарын үсэг зурав гэх мэдүүлэг,
- ийн шүүхэд гэрчээр өгсөн: ...******* бид хоёр 1985 оны ******* дугаар сард цэргийн албанаас халагдаж ирээд 1985 оны 07 дугаар сард Жаргалын зам нэгдэлд грушкаар хамт ажиллаж байсан. ******* Жаргалын зам нэгдэлд 1 жил ажиллаад ажлаас гарч 40 дүгээр баазад жолоочоор ажилд орсон. Нэгдлийн даргаар М.Баавдай ажиллаж байсан. Жаргалын зам нэгдэл нь 100 гаруй ажилтантай байсан. Жаргалын зам нэгдэлд *******тай хамт 1 жил ажилласан нь үнэн. Үүнээс цааш хаана ямар ямар ажил хийсэн талаар сайн мэдэхгүй байна гэснээр тэмдэглэлийг танилцуулж уншуулахад танилцаад гарын үсэг зурав гэх мэдүүлэг,
-гийн шүүхэд гэрчээр өгсөн: ...******* нь 1986 оны 08 дугаар сард ******* сумын 40 дүгээр баазад жолоочоор ажиллаж байсан. 40 дүгээр баазын даргаар Мухраа ажиллаж байсан. Нийт 70 гаруй ажилтантай байсан. 40 дүгээр бааз нь 1991 онд хувьчлагдаад Зул хоршоо, Дэлгэр хоршоо, Баян тал хоршоо, Хурд хоршоо болон тарсан юм. ******* нь Дэлгэр хоршоонд жолоочоор орсон. Дэлгэр хоршооны даргаар Мухраа ажиллаж байсан. ******* нь 1994 оныг дуустал Дэлгэр хоршоонд жолоочоор ажилласан. Бид хоёр хамт ажиллаж байсан тул сайн мэднэ. ******* нь сайн жолооч байсан. Надад өөр хэлэх зүйл байхгүй гэснээр тэмдэглэлийг танилцуулж уншуулахад танилцаад гарын үсэг зурав гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно, 43.2 дахь хэсэгт гэрчийг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр дуудаж мэдүүлэг авна гэсэн байх ба хүсэлт гаргагч *******гийн хүсэлтээр , , нарыг шүүхэд гэрчээр дуудан мэдүүлэг авсан. Гэрчийн мэдүүлгийг дээрх хуулийн 37 дугаар зүйлд заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдсон нотлох баримт мөн гэж шүүх үзэв.
Иймд хүсэлт гаргагч *******гийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж, түүний ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Авжийхан овогт гийн г 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг дуустал******* аймгийн ******* сумын Жаргалын зам нэгдэлд ачигчаар, 1986 оны 08 дугаар сарын 01-нээс өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал******* аймгийн ******* сум дахь тээврийн хэсэг 40 дүгээр баазад жолоочоор, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хүртэл Дэлгэр БХ хоршоонд жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч *******гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц
хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ
2025 07 07 154/ШШ2025/00105