Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 154/ШШ2025/00021

 

 

 

 

 

2025 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 154/ШШ2025/00021

******* сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* сумын ******* ******* багт оршин суух, РД:*******, ******* Шарнууд овогт *******гийн *******ын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга , хүсэлт гаргагч Д.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.******* шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь 1982 оны 06 сарын 28-ны өдөр аймгийн Орхонтуулын сангийн аж ахуйд трактор комбайнчаар ажилд ороод 1984 оны 06 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж орон нутагтаа ирсэн. 1984 оны 06 сарын 22-ны өдөр цэрэгт татагдаад 1987 оны 06 сарын 23-ны өдөр халагдсан. 1987 оны 07 сарын 01-ний өдрөөс ******* аймгийн ******* сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд галч, сахиулаар ажилд ороод 1994 оны 12 сарын 30-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас гарсан. Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа нь нэг л галчтай, сахиулын ажлыг хавсарч хийдэг байсан. аймаг, ******* аймгийн төв архив болон Орхонтуул сум, ******* сумын архиваас ажилд орсон, гарсан тушаал, захирамж олдохгүй байна.

Иймд 1982 оны 06 сараас 1984 оны 6 сар хүртэл аймгийн Орхонтуулын сангийн аж ахуйд трактор комбайнчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай шаардлагаасаа татгалзаж, 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд болон Засаг даргын Тамгын газарт галч, сахиулаар ажиллаж байсан байдлыг тогоолгох хүсэлттэй байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.******* нь 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын Ардын депатутын хурлын гүйцэтгэх захиргаанд болон Засаг даргын Тамгын газарт галч, сахиулаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан хуулийн шаардлага хангасан нотлох баримт болох:

- ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 24ий өдрийн 1090 дугаартай лавлагаанд: ******* аймгийн ******* сумын нэгдлийн албан хаагчдын 1988 оны 70 дугаар данс, мөн сумын Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны 1989 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 36, мөн сумын Засаг даргын 1994 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн баримтуудыг хуулбарлан хавсралтаар хүргүүлэв. гэх лавлагаа,

- Хүсэлт гаргагч Д.*******ын 1988 оны 70 дугаар дансны хуулбар, 1991 оны цалингийн тооцооны хүснэгт,

- ******* аймгийн ******* сумын Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны 1989 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 36 тоот тушаал,

-******* аймгийн ******* сумын албан газрын дарга эрхлэгчдийн судалгаанд ...19. ******* *******, тамгын газрын галч, 1966 онд төрсөн, 28 настай ... /1994.03.22/ гэх судалгаа,

- Хүсэлт гаргагчийн 1982 оны хөдөлмөрийн дэвтэрийн хуулбарт: ...******* сумын Ардын депатутын хурлын гүйцэтгэх захиргааны даргын 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 44 дугаартай захирамжаар ******* сумын Ардын депатутын захиргаанд галч, сахиулаар ажиллуулав, ******* сумын Засаг даргын 1994 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 82 тоот тушаалаар хөдөлмөрийн дэвтэрийг дуусгавар болгов гэх тамга бүхий бичилтүүд,

- ийн шүүхэд гэрчээр өгсөн: Миний бие 1991 оноос одоог хүртэл ******* сумын мал эмнэлгийн тасагт малын их эмчээр ажиллаж байна. 1990-1998 онд сумын мал эмнэлэг нь Тамгын газрын харьяанд байсан. Д.******* нь 1987 оноос Ардын депатутын хурлын гүйцэтгэх захиргаанд галч, сахиулаар ажиллаж байсан нь үнэн. 1992 онд Ардын депатутын хурлын гүйцэтгэх захиргаа нь Засаг даргын Тамгын газар болж нэршил нь өөрчлөгдсөн. Тэгэхэд Д.******* нь Засаг даргын Тамгын газарт галчаар 1995 он хүртэл ажилласан. Тухайн үед Ардын депатутын хурлын гүйцэтгэх захиргааны даргаар Сэд овогтой Отгон гэдэг хүн ажиллаж байсан гэх мэдүүлэг,

- гийн шүүхэд гэрчээр өгсөн: ...Би 1985 онд цэргээс халагдаж ирээд ******* сумын Үйлдвэр бригадад туслах ажилчнаар ажиллаж байсан ба үйлдвэр бригад нь Ардын депатутын хурлын гүйцэтгэх захиргаанд харьяалагддаг байсан. Намайг ******* сумын Үйлдвэр бригадад ажилладаг байхад Д.******* нь ардын депатутын гүйцэтгэх захиргаанд галч, сахиулаар ажиллаж байсан. Бид хамт ажиллаж байсан тул сайн мэдэж байна. 1992 онд Ардын депатутын гүйцэтгэх захиргаа нь Засаг даргын Тамгын газар болж нэршил нь өөрчлөгдсөн гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно, 43.2 дахь хэсэгт гэрчийг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр дуудаж мэдүүлэг авна гэсэн байх ба хүсэлт гаргагч Д.*******ын хүсэлтээр , нарыг шүүхэд гэрчээр дуудан мэдүүлэг авсан. Гэрчийн мэдүүлгийг дээрх хуулийн 37 дугаар зүйлд заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдсон нотлох баримт мөн гэж шүүх үзэв.

Иймд хүсэлт гаргагч Д.*******ын шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж, түүний ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* Шарнууд овогт *******гийн *******ын 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын Ардын депатутын хурлын гүйцэтгэх захиргаанд болон ******* аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газарт галч, сахиулаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Б.БАДРАХГЭРЭЛ