Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 154/ШШ2025/00022

 

 

 

 

 

2025 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 154/ШШ2025/00022

******* сум

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д зааснаар ******* овогт *******ын Байгальмаа /РД:*******/, ******* овогт гийн / РД:*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин , 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин Г.Чаминэрдэнэ нарыг эх Э.Байгальмаагийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин , Г.Чаминэрдэнэ нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ш.аас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж, тэтгэлэгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Э.Байгальмаад даалгасугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин, хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар талууд гэр бүлийн дундын хөрөнгөтэй холбоотой шаардлагын талаар эвлэрэн хэлэлцэж, хариуцагч Ш. нь гэр бүлийн дундын хөрөнгө болох 2,100,000 төгрөгийн үнэ бүхий хөргөгч, 1,700,000 төгрөгийн үнэ бүхий дуков, 500,000 төгрөгийн үнэ бүхий тоос сорогч, 360,000 төгрөгийн үнэ бүхий авдар, 1,000,000 төгрөгийн үнэ бүхий телевизор, 350,000 төгрөгийн үнэ бүхий оёдлын машин, 700,000 төгрөгийн үнэ бүхий хөлдөөгч, 210,000 төгрөгийн үнэ бүхий ор, 480,000 төгрөгийн үнэ бүхий хивс, 180,000 төгрөгийн үнэ бүхий хүүхдийн хувцасны шүүгээ, 4,800,000 төгрөгийн үнэ бүхий бариа гэр, 476,000 төгрөгийн үнэ бүхий хувцасны шүүгээ, 350,000 төгрөгийн үнэ бүхий хоолны шүүгээ зэрэг эд хөрөнгийг нэхэмжлэгч Э.Байгальмаагийн өмчлөлд үлдээхээр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, тус шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4-д зааснаар хүүхдээ хүмүүжүүлэх эцэг, эхийн үүрэг зохигчийн хувьд хэвээр үлдэх бөгөөд нэхэмжлэгч Э.Байгальмаа нь Ш.ыг эцгийн хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг мэдэгдсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Э.Байгальмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.аас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Байгальмаад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагчийн нэг жилийн хугацаанд 2 хүүхдэд төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцож 109,030 /нэг зуун есөн мянга гуч/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг ерөнхий шүүгчийн туслах Д.Батчимэгт даалгасугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Б.БАДРАХГЭРЭЛ