Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн

2025 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 154/шш2025/00110

2025 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 154/ШШ2025/00110

Булган сум

Хариуцагчийн зөвшөөрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

******* аймгийн******* сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал би

Нэхэмжлэгч: ******* аймгийн******* сум дахь Сум дундын прокурорын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн******* сумын ******* багт оршин суух, РД:*******, ******* овогт *******ын*******ид холбогдох хохиролд ******* / есөн сая долоон зуун жаран мянга есөн зуун далан/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын прокурор шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Б.Дэмид нь согтуурсан үедээ буюу 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ******* аймгийн******* сумын ******* багийн нутагт тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.3, 12 дугаар зүйлийн 12.3-т заасныг зөрчин зам тээврийн осол гаргаж хохирогч Б.Баттөрийн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг ******* аймгийн******* сум дахь Сум дундын шүүх 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хянан хэлэлцээд 25 дугаартай шийтгэх тогтоолоор Б.Дэмидийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчин хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасах, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүй тэнсэж шийдвэрлэсэн.

Шүүгдэгч Б.Дэмидийн учруулсан хүнд гэмтлийн улмаас хохирогч Б.Баттөр нь эмнэлгийн байгууллагуудаар үзлэг оношилгоо, эмчилгээ хийлгэсэн байх бөгөөд үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн даатгалын сангаас дараах зардлууд гарсан байна. Үүнд:

Хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ Улсын гуравдугаар 436,450

төв эмнэлэг

Эмийн үйлчилгээ Гэмтэл согог судлалын 1,150,900

үндэсний төв

Эрчимт эмчилгээ ******* аймгийн БОЭТ 2,067,000

Эмийн эмчилгээ ******* аймгийн БОЭТ 1,150,900

Гэмтлийн яаралтай тусламж Гэмтэл согог судлалын 214,000

үндэсний төв

Амбулаторийн үзлэг оношилгоо Улсын гуравдугаар 57,000

төв эмнэлэг

Шинжилгээний багц ******* аймгийн БОЭТ 822,000

Алсын дуудлага

Эрчимт эмчилгээ ******* аймаг******* сум НЭ

Эмийн эмчилгээ ******* аймгийн БОЭТ 918,000

Амбулаторийн үзлэг ******* аймгийн******* сум НЭ 20,000

Эмийн эмчилгээ Улсийн Гуравдугаар төв 468,000

эмнэлэг

Амбулаторийн үзлэг АШУҮИС-ийн Монгол Япон 15,000

сургалтын төв

Амбулаторийн үзлэг ******* аймаг******* сум НЭ 15,000

Амбулаторийн үзлэг Улсийн гуравдугаар төв 57,000

Оношилгоо шинжилгээний багц эмнэлэг

Оношилгоо шинжилгээний багц

Эмийн эмчилгээ Мөнгөн морьт 918,000

Хөнгөлттэй эм Булган ЭЭС 30,060

Амбулаторийн үзлэг ******* аймгийн булган сум НЭ 15.000

Амбулаторийн үзлэг ******* аймаг******* сум НЭ 15,000

Эмийн эмчилгээ ******* аймаг******* сум НЭ 468,000

Хөнгөлттэй эм Булган ЭЭС 15,030

Хөнгөлттэй эм Булган ЭЭС 5,880

Амбулаторийн үзлэг, Улсын гуравдугаар төв 57,000

Оношилгоо шинжилгээний багц эмнэлэг

Өртөг өндөртэй оношилгоо, Улсын гуравдугаар төв 245,000

шинжилгээ эмнэлэг

Амбулаторийн үзлэг Сэтгэцийн эрүүл мэндийн төв 30,000

Амбулаторийн үзлэг ******* аймгийн******* сум НЭ 15,000

Амбулаторийн үзлэг ******* аймгийн******* сум НЭ 57,000

оношилгоо шинжилгээний багц

Амбулаторийн үзлэг Гэмтэл согог судлалын үндэсний төв 15,000

Амбулаторийн тусламж үйлчилгээ Ивээл эмнэлэг 20000

Хэвтүүлэн эмчлүүлэх тусламж, үйлчилгээ Ивээл эмнэлэг 403,750

Амбулаторийн үзлэг ******* аймаг******* сум НЭ 15,000 төгрөг, нийт 9,760,970 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлэх гэж заасан. Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь гэмт хэргийн улмаас хохирсон иргэнд эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулагдсан төлбөрийг ялгаж, тогтоох боломжгүй, гагцхүү хууль хяналтын байгууллага шалгаж, шийдвэрлэсэн хэргийн хүрээнд эрүүл мэндийн даатгалын санд хохирол учирсан эсэхийг тогтоох боломжтой. Мөн Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжпэх эрхтэй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт******* төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно,*******ын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт******* төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана гэж тус тус заасан. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч, эсхүл гуравдагч этгээдээр төрийн нэрийн өмнөөс оролцох эрхийг тусгайлан олгосон байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.6, мөн хуулийн 19 дүгээр зүйлд тус тус зааснаар эрүүл мэндийн даатгалын сангийн орлогын эх үүсвэр нь даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийгхуваалцахзорилгоортөр, иргэн, хуулийн этгээдээс төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдэж, нийт даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилготой тул гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчид үзүүлсэн тусламж, үйлчилгээний зардлыг тус сангаас нөхөн төлсөн нь төр, нийтийн аль алины ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй. Б.Дэмидэд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хянан шийдвэрлэж, түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыгтогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос гадна Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01/596 дугаартай албан бичгээр тус прокурорын газарт хандан ...гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон иргэн-даатгуулагчийн эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулсан тусламж, үйлчилгээний зардлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргаж, төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалуулах тухай хүсэлтийг ирүүлсэн.

Иймд дээрх хууль тогтоомжид заасны дагуу гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэгдээгүй орхигдсон тул улсын төсөв, иргэн, хуулийн этгээдээс даатгалын санд төлсөн мөнгөн хөрөнгө болон нийт даатгуулагчийн ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх үүднээс бусдын эрүүл мэндэд гэмтэл учруулсан гэм буруутай этгээдүүдээр эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчид үзүүлсэн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах үндэслэлтэй байна. Б.Дэмидээс хохирол болох 9,760,970 /есөн сая долоон зуун жаран мянга есөн зуун далан/ төгрөгийг гаргуулж өгнө үү ... гэжээ.

Хариуцагч Б.Дэмид шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Дэмид би ******* аймгийн******* сум дахь Сум дундын прокурорын газрын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би эрүүл мэндийн даатгалын санд учруулсан гэм хорын хохирол 9,760,970 /есөн сая долоон зуун жаран мянга есөн зуун далан/ төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 30-ны дотор төлж барагдуулна. Татгалзах зүйлгүй хүлээн зөвшөөрч байна. Би эрхэлсэн тодорхой ажилгүй, өөрийн гэсэн орлогогүй тул харгалзан үзнэ үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* аймгийн******* сум дахь Сум дундын прокурорын газар нь хариуцагч Б.Дэмидээс эрүүл мэндийн даатгалын санд учруулсан гэм хорын хохиролд 9,760,970 /есөн сая долоон зуун жаран мянга есөн зуун далан/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Дэмид 9,760,970 /есөн сая долоон зуун жаран мянга есөн зуун далан/ төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар энэ нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Б.Дэмидээс 9,760,970 /есөн сая долоон зуун жаран мянга есөн зуун далан/ төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 85562 /наян таван мянга таван зуун жаран хоёр/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгох үндэслэлтэй байна.

Хариуцагч нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1- д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар нэхэмжлэгч ******* аймгийн******* сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор ын хохиролд 9,760,970 /есөн сая долоон зуун жаран мянга есөн зуун далан/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Дэмид төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар энэ нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Б.Дэмидээс 9,760,970 /есөн сая долоон зуун жаран мянга есөн зуун далан/ төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 85562 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ

2025 07 28 154/ШШ2025/00110

Амбулаторийн үзлэг ******* аймгийн Булган сум НЭ 15.000