| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2025/00071/И |
| Дугаар | 154/ШШ2025/00056 |
| Огноо | 2025-05-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 154/ШШ2025/00056
Хариуцагчийн зөвшөөрлийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар /РД: *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Булган сумын ******* багт оршин суух, РД: *******, ******* овогт ******* ******* холбогдох гэрээний үүрэгт 500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн ******* Дүүрэнбилэг нь 2015 онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн Ажлын байрыг дэмжих хөтөлбөрт хамрагдаж 2,000,000 /хоёр сая/ төгрөгийн зээл авсан ба өнөөдрийг хүртэл гэрээний дагуу 500,000 /таван зуун мянган/ төгрөгийг төлөөгүй байна. Иймд хариуцагч А.Дүүрэнбилэгээс гэрээний үүрэгт 500,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч А.Дүүрэнбилэг нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* Дүүрэнбилэг миний бие Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох төслийн эргэн төлөлтийн үлдэгдэл төлбөр 500,000 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 20-ны дотор төлж барагдуулах болно. Маргах зүйл байхгүй. Энэхүү тайлбарыг ямар нэгэн дарамт шахалтгүйгээр гаргасан болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хариуцагч А.Дүүрэнбилэгээс гэрээний үүрэгт 500,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Дүүрэнбилэг нь гэрээний үүрэгт 500,000 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 20-ны дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Нэхэмжлэгч Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1- д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хариуцагч А.Дүүрэнбилэгээс гаргасан гэрээний үүрэгт 500,000 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 20-ны дотор төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ