Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 154/ШШ2025/00023

 

 

 

 

 

2025 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 154/ШШ2025/00023

******* сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  ******* аймгийн ******* сум дахь Сум шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, РД:*******, ******* овогт *******гийн *******ын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин, хүсэлт гаргагч Ц.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие *******гийн ******* нь 1967 оны 04 дүгээр сарын 11-нд төрсөн. 1975 онд ерөнхий боловсролын сургуульд элсэн орж 1985 онд төгсөөд 1985-1988 онд хугацаат цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд Нэгдэл үйлдвэрийн ******* сум дахь барилгын салбарт нормчин, барилгачнаар 1988-1994 онд ажиллаж байсан. Иймд миний 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Ц.******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 1985 онд цэргийн албанд татагдаад 1988 оны 06 дугаар сарын 18-ны өдөр халагдсан. Цэргээс ирээд 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс ******* аймгийн Нэгдэл үйлдвэрийн ******* сум дахь барилгын салбарт барилгачнаар ажилд орж байсан. 1991 оны 03 дугаар сарын 05-нд ******* аймгийн Нэгдэл үйлдвэрийн ******* сум дахь барилгын салбар нь ******* ******* ББХК болж тарсан. ******* ******* компани нь барилгын 2 бригадтай, тоосгоны, мужааны гэсэн нийт 4 бригадтай байсан. Би ******* ******* компаний тоосгоны бригадад тоосго зөөж өрөх, шатаах зэрэг ажлуудыг хийдэг байсан ба 1994 оныг дуустал ажиллаж байгаад ******* сумын ******* бригадын манаачаар шилжин ажилласан юм.

Иймд миний шүүхэд ирүүлсэн нотлох баримтыг үндэслэн 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг дуустал ******* аймгийн Нэгдэл үйлдвэрийн ******* сум дахь барилгын салбарт барилгачнаар, 1991 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын ******* ******* ББХК-д нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ц.******* нь 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг дуустал ******* аймгийн Нэгдэл үйлдвэрийн ******* сум дахь барилгын салбарт барилгачнаар, 1991 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын ******* ******* ББХК-д нормчноор тус тус ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан хуулийн шаардлага хангасан нотлох баримт болох:

- Хүсэлт гаргагчийн 1980 оны хөдөлмөрийн дэвтэрийн хуулбарт: ******* сум дахь барилгын салбарын даргын 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 43 тоот тушаалаар Нэгдэл үйлдвэрийн ******* хэсгийн барилгын бригадад барилгачнаар томилон ажиллуулав, мөн 1991 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 07 тоот тушаалаар ...нормчны үүрэгт ажлаас чөлөөлж ******* ******* ББХК-д шилжүүлэв, ******* ******* ББХК-ний даргын 1991 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 12 тоот тушаалаар ******* ******* компаний барилгын бригадад нормчноор авч ажиллуулав, ******* ******* компаний захирлын 1994 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 41 тоот тушаалаар өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлж ******* бригадад шилжүүлэв гэх тамга бүхий бичилтүүд,

- гийн шүүхэд гэрчээр өгсөн: ...Миний бие 1979 онд цэргээс халагдаж ирээд ******* хоршооллын барилгын бригадад ажиллаж байсан. 1985 онд ******* хоршооллын барилгын бригад нь ******* аймгийн Нэгдэл үйлдвэрийн мэдэлд шилжиж ******* сум дахь барилгын салбар болж байгуулагдсан. Намайг ******* үйлдвэрийн ******* сум дахь салбарт өрлөгчинөөр ажиллаж байхад Ц.******* нь 1988 оны 07 дугаар сарын 15-наас Барилгын бригадад барилгачнаар томилогдон ажиллаж байсан. Нэгдэл ******* сум дахь салбар нь 1991 онд хувьчлагдаж ******* ******* компани болсон. Би ******* ******* компанид ажиллаж байгаад 1992 онд ажлаас гарсан. Тухайн үед ******* ******* компаний захирлаар Гэндэн овогт Чулуунбат гэдэг хүн ажиллаж байсан. Ц.******* нь 1994 оныг дуустал ******* ******* компанид нормчноор ажиллаж байсан гэх мэдүүлэг,

- ын шүүхэд гэрчээр өгсөн: ...Би 1988 оноос ******* аймгийн Нэгдэл үйлдвэрийн ******* сум дахь барилгын салбарын модон цехэд мужаанаар ажиллаж байсан. Ц.******* нь мөн 1988 оноос тус салбарын барилгын бригадад барилгачнаар томилогдон ажиллаж байсан. Нэгдэл үйлдвэрийн ******* сум дахь барилгын салбар нь 1991 онд хувьчлагдаж ******* ******* компани болсон. Би ******* ******* компанид ажиллаж байгаад 1991 онд ажлаасаа гарсан. Тухайн үед Ц.******* нь ******* ******* компанид ажиллаж байсан юм гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно, 43.2 дахь хэсэгт гэрчийг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр дуудаж мэдүүлэг авна гэсэн байх ба хүсэлт гаргагч Ц.*******ын хүсэлтээр , нарыг шүүхэд гэрчээр дуудан мэдүүлэг авсан. Гэрчийн мэдүүлгийг дээрх хуулийн 37 дугаар зүйлд заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдсон нотлох баримт мөн гэж шүүх үзэв.

Иймд хүсэлт гаргагч Ц.*******ын шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж, түүний ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******гийн *******ын 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг дуустал ******* аймгийн Нэгдэл үйлдвэрийн ******* сум дахь барилгын салбарт барилгачнаар, 1991 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын ******* ******* ББХК-д нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ц.*******ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Б.БАДРАХГЭРЭЛ