Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2026/0639

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Э.Азбаяр, шүүгч Д.Одонтуяа, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Дүгнэлт гаргагч: Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Т.Э*******,

Хариуцагч: Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын улсын байцаагч М.Б,

Гуравдагч этгээд: Т б п ХХК-иуд хоорондын шийтгэл нуулсан эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Прокурор Т.Э*******, хариуцагч Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Б нар /цахимаар/, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Золбоо нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, процессын талаар:

1.1. Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Т.Э******* нь Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын улсын байцаагч М.Бд холбуулан зөрчилд холбогч Т б п ХХК-д онуулсан 00 дугаар шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэх-ээр дүгнэлт гаргасан байна.

1.2. Гуравдагч этгээд Т б п ХХК нь барилгын ажлын явцад сууриас гарсан хөрсний усыг Дунд гол руу зохих зөвшөөрөл дүгнэлтгүй шавхсан гэж үзэн зөрчлийн хэрэг нээн шалгах явцад Усны газрын Усны нөөцийн хэлтсийн мэргэжилтэн Б.Мыг шинжээчээр томилж, усны нөөцөд учирсан хохирлын үнэлгээг анх 1,412,681,333.5 төгрөгөөр тогтоосон боловч зохих хууль журамд орсон өөрчлөлтийг үндэслэн шинжээчээс дахин хохирлыг 526,072,320.0 төгрөг болгон бууруулан тооцсон дүгнэлтийг зөрчлийн хэргийн холбогч эс зөвшөөрч прокурорт гомдол гаргаснаар тусгай зөвшөөрөл бүхий хөндлөнгийн байгууллагаар шинжилгээ хийлгүүлэхээр Н******* к******* ХХК-ийг томилоход усны нөөцөд учирсан хохирлын үнэлгээг 16,767,041.0 гэж тооцон дүгнэлт гаргаж ирүүлсэн тул нь Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын улсын байцаагч М.Бы 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 00 дугаартай шийтгэлийн хуудсыг зөвтгүүлэхээр шүүхэд 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр дүгнэлт ирүүлсэн байна.

1.3. Дүгнэлт гаргагчаас ...эрх бүхий албан тушаалтан М.Б нь холбогч Т б п ХХК-д холбуулан Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан хөрсний усыг зохих дүгнэлт, зөвшөөрөл, гэрээгүй шавхан зайлуулсан гэсэн зөрчилд Засгийн газрын 2021 оны 135 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад заасны дагуу 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 00 дугаартай хуудсаар зөрчилд шийтгэл онуулахдаа шийтгэлийн хуудасны 2 дахь хэсэгт учруулсан хохирол, нөхөн төлбөрийг 526,072,320 төгрөгөөр тогтоосон нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар буруу тогтоосон... гэх зэргээр маргаж байна.

1.4. Хариуцагч Байгаль орчны хяналтын улсын байцаагчаас ...Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.1, 1.3 дахь заалт Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ гэж заасны дагуу хэрэгт хавсаргагдсанаар нотлох баримт хангалттай байх тул Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж арга хэмжээ тооцож шийдвэрлэсэн... гэх зэргээр тайлбарлаж байна.

Хоёр. Дүгнэлтийн үндэслэл:

2.1. Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Т.Энхтөр шүүхэд бичгээр ирүүлсэн дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Эрх бүхий албан тушаалтан М.Б нь хүнд холбуулан шинжилгээ хийлгэхээс бусад тохиолдолд шинжээч оролцуулах тухай эрх бүхий албан хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 01/******* тушаалтны тогтоолоор шинжээч томилсны дагуу Монгол улсын засгийн газрын дугаартай шинжээчийн Газрын доорх усны нөөцөд учирсан хохирол 1,412,681,333.5 /нэг тэрбум дөрвөн зуун арван хоёр сая зургаан зуун наян нэгэн мянга гурван зуун гучин гурав/ төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын санд төвлөрүүлэх шаардлагатай гэх дүгнэлт гарсан байна.

Дээрх дүгнэлтийг гарган ирүүлсний дараа дахин Усны газраас 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 01/775 дугаартай Шинжээчийн Газрын доорх усны нөөцөд учирсан хохирол 526,072,320.0 /т зуун хорин зургаан сая далан мянга гурван зуун хорь /төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын санд төвлөрүүлэх шаардлагатай гэх илт зөрүүтэй дүгнэлт гаргаж ирүүлсэн байна.

Усны газраас гаргасан шинжээчийн дүгнэлтүүдийг холбогч Т б п ХХК-ны гүйцэтгэх захирал Н.А*******ээс эс зөвшөөрч дахин шинжилгээ хийлгүүлэх тухай хүсэлт гаргасныг прокуророос хүсэлтийг 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 02 дугаар Дахин шинжилгээ хийлгүүлэх тухай прокурорын тогтоол гаргасны дагуу 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Байгаль орчны үнэлгээ, зөвлөх үйлчилгээний Н******* к******* ХХК-ийн 12/25 дугаартай шинжээчийн Т б п ХХК хөрсний усыг шавхан зайлуулахын тулд холбох байгууллагаас дүгнэлт зөвшөөрөл шаардлагатай. Т б п ХХК нь барилгын суурь хийх зорилгоор хөрсний усыг шавхан зайлуулж ашигласан байна. Усны нөөцөд учруулсан хохирол нь 16,761,041 төгрөг байна гэх дүгнэлт гарсан нь 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 00 дугаартай шийтгэлийн хуудсанд 526,072,320 төгрөгөөр тогтоосон нь ойлгомжгүй учруулсан хохирол, нөхөн төлбөрийг үнэн бодитой шийтгэлийн хуудсанд тусгаагүй гэж дүгнэж байна.

Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд онуулах шийтгэл албадлагын арга хэмжээний төрөл хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна гэх заалтыг зөрчсөн.

Монгол улсын ерөнхий прокурорын 2021 оны 07 дугаар сарны 06-ны өдрийн А/******* дугаар тушаалын хавсралтад Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох журмын 2.2-т ...Хохирол гэдэг нь зөрчлийн улмаас хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэнд, хүн, хуулийн этгээдийн нэр хүнд, эдийн болон эдийн бус хөрөнгө, төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээдийн хэвийн үйл ажиллагаа, төр, нийтийн ашиг сонирхолд шууд учирсан үр дагаврыг, нөхөн төлбөр гэдэг нь зөрчлийн улмаас учирсан хохирол, хор уршгаас үүссэн, холбох хууль, журам, зааварт заасан тусгай аргачлалын дагуу тогтоосон татвар, шимтгэл, устсан, гэмтсэн эд хөрөнгө, эд зүйл, түүнчлэн хорсон, үрэгдсэн, агнасан ан амьтан, мал, ургамал, байгаль орчны өртөг, үнэлэмж, үнэлгээг хэлнэ гэж тус тус заасан.

Зөрчлийн тухай хуулийн 4.3 дугаар зүйлд Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдээс учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, зөрчлийн улмаас учирсан хохирол барагдуулах, хор уршгийг арилгах арга хэмжээнд зарцуулж, үлдсэн хэсгийг улсын төсөвт төвлөрүүлнэ гэж тайлбарласан байна.

Өөрөөр хэлбэл зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар ...эрх бүхий албан тушаалтны зөрчилд шийтгэл онуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрт гаргасан оролцогчийн гомдол, прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ гэж заасан байна.

Иймд зөрчилд холбогч Т б п ХХК үйлдсэн зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан хөрсний усыг зохих дүгнэлт, зөвшөөрөл, гэрээгүй шавхан зайлуулсан гэх зөрчлийн шинжтэй байх ба эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудасны шийдвэрлэх нь хэсгийн 2 дахь заалтад ...хохирол шимтгэл, алдангийн нөхөн төлбөрийн 526.072.320 төгрөг гэснийг 16.767.041 төгрөг гэж өөрчлөх хууль зүйн үндэслэл тогтоож байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7, 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон шийтгэл онуулсан 00 дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэхээр прокурорын дүгнэлт бичив гэв.

Гурав. Хариу тайлбар, татгалзал:

3.1. Хариуцагч Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын улсын байцаагч М.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон үзэх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Т б п ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох шийтгэл онуулж, 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 01/******* дугаар Усны газрын шинжээчийн дүгнэлтээр 1.412.681.333.5 /нэг тэрбум дөрвөн зуун арван хоёр сая зургаан зуун наян нэгэн мянга гурван зуун гучин гурав/ төгрөгийг Байгаль орчны уур амьсгалын санд төвлөрүүлэх шаардлагатай гэж дүгнэлт гаргасан.

Дахин 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Усны газрын шинжээчийн дүгнэлтээр учруулсан хохирол, нөхөн төлбөрт 526.072.230 /т зуун хорин зургаан сая далан хоёр мянга гурван зуун хорин/ төгрөгийн хохирол, нөхөн төлбөрийг тогтоож Байгаль орчны уур амьсгалын санд төвлөрүүлэх шаардлагатай гэж дүгнэлт гаргасан.

Усны тухай хуулийн 16.4.7-д зааснаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар нь усны нөөцөд учруулсан хохирлыг тооцох, нөхөн төлбөр нуулах эрхийг хэрэгжүүлдэг. Энэ үйл ажиллагаа нь Шүүх шинжилгээний тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон бусад холбох хууль тогтоомжид тулгуурлан хийгддэг.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан А/37, А/31 дүгээр тушаал 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр батлагдсанаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны А/******* дугаар тушаал хүчингүй болсон. Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 326 тоот "Усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтоох хөнгөлөх тухай" тогтоолын 1 дүгээр хавсралтын тайлбарт Барилгын суурийн хөрсний усыг шавхан зайлуулах тохиолдолд 7в-тэй /Уул уурхайн үйлдвэрлэлд ус шавхан зайлуулахтай/ адилтгаж тооцно гэж тус тус заасан байна.

Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.1, 1.3 дахь заалт Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ гэж заасны дагуу хэрэгт хавсаргагдсанаар нотлох баримт хангалттай байх тул Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж арга хэмжээ тооцож шийдвэрлэсэн.

Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 9 дүгээр бүлгийн 57 дугаар зүйлийн 1 дүгээр зүйл Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хууль бус үйл ажиллагаагаараа байгаль орчин, түүний баялагт учруулсан шууд хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй гэснийг үндэслэн хууль бус үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгж байгууллага байгаль орчин түүний баялагт учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй байдаг.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2.11 дэх заалтад Байгаль орчинд учруулсан хохирол гэж байгалийн баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон, эсхүл байгаль орчны чадавхын тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлэн байгаль орчныг бохирдуулсан, доройтуулсан, гэмтээсэн, байгалийн нөөц баялгийг хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүйг, байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтны байгаль орчинд учруулсан хохирол, түүнийг арилгах болон цаашид үүсэж болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай байгаль орчны экологи эдийн засгийн үнэлгээ, аргачлалын дагуу тогтоосон мөнгөн илэрхийллийг хэлнэ гэж заасан байдаг.

Эдгээр заалтын дагуу Монгол улсын Ерөнхий прокурорын 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн А/75 тоот тушаалаар баталсан Зөрчлийн улмаас учирсан хохирол нөхөн төлбөрийг тооцох журмын 3 дахь хэсгийн 3.6 дахь ...Эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн улмаас байгаль орчин, ус, ургамал, агаар, амьтан, ой, газар, газрын хэвлийд учирсан хохирол нөхөн төлбөрийг Байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжид заасны дагуу тооцно заалт, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 6 дугаар бүлгийн 30 дугаар зүйлийн 3.9 дэх заалт, мөн Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын шинжээчийн дүгнэлтээр учруулсан хохирол, нөхөн төлбөрт 526,072,320 төгрөгийн хохирол, нөхөн төлбөрийг тогтоож, Байгаль орчны уур амьсгалын санд төвлөрүүлэх шаардлагатай гэж дүгнэлт гаргасан. 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Байгаль орчны үнэлгээ, зөвлөх үйлчилгээний Н******* к******* ХХК нь байгаль орчны хүрээлэн байгаа орчны хохирол тооцох аргачлалаар тооцож хохирол нөхөн төлбөрийг тооцсон эсэх нь тодорхойгүй байх тул 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 00 дугаартай шийтгэлийн хуудас нь үнэн бодит байх тул усны нөөцөд учруулсан хохирол нөхөн төлбөрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Дөрөв. Гуравдагч этгээдийн хариу тайлбар:

4.1. Гуравдагч этгээд Т б п ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Барилгын суураас шүүрүүлэн зайлуулж буй усны хэмжээ инженер-геологийн судалгаагаар тогтоосон шүүрүүлэн зайлуулах усны хэмжээнээс 10-аас дээш хувиар илүү бол их хохирол учирсан гэж үзэхээр байх боловч Усны нөөцөд учирсан хохирлын үнэлгээгээр инженер-геологийн судалгаагаар тогтоосон шүүрүүлэн зайлуулах усны хэмжээ буюу Qтэзү хасаж гаргах байтал тухайн шүүрүүлэн зайлуулах усыг 0 гэж тооцож бодсон нь шууд нөлөөлж хоногт зайлуулах усны хэмжээг тодорхойлдог хохирол тооцох усны нөөцийн хэмжээ Qш буруу тооцоолж гаргасан.

Учир нь хөрсний ус зайлуулах ажлын үзлэгээр нэг насос цагт 30 м3/цагт зайлуулахаар ажилласан. Энэ нь нэг насос хоногт 720 м3/хоногт зайлуулсан. Үүнийг ажилласан насосоор тооцож үзвэл дараах байдлаар нийт хугацаанд усыг зайлуулсан. Үүнд: 2025 оны 07 дугаар сарын15-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүртэл нийт 8 өдөр, 10 насос ажилласан. 1 хоногт 1 насос 720 м3/хоногт шавхах бөгөөд 10 насос нийтдээ 8 хоногийн хугацаанд 57,500 м3 хөрсний усыг шавхсан. 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 2025 оны 08 дугаар 12-ны өдөр хүртэл нийт 20 өдөр, 8 насос ажилласан. 1 хоногт 1 насос 720 м3/хоногт шавхах бөгөөд 8 насос нийтдээ 20 хоногийн хугацаанд 115,200 м3 хөрсний усыг шавхсан. 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл нийт 44 өдөр, 6 насос ажилласан. 1 хоногт 1 насос 720 м3/хоногт шавхах бөгөөд 6 насос нийтдээ 44 хоногийн хугацаанд 190,080 м3 хөрсний усыг шавхсан. 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүртэл нийт 13 өдөр, 6 насос ажилласан. 1 хоногт 1 насос 720 м3/хоногт шавхах бөгөөд 6 насос нийтдээ 13 хоногийн хугацаанд 56,160 м3 хөрсний усыг шавхсан.

Бодит байдал дээр барилгын сууриас гарсан хөрсний усыг нэхэмжлэгч нь 85 хоногийн хугацаанд нийт 419,040 м3 хөрсний усыг шавхсан. Энэ нь хоногт дунджаар 4,929.9 м3 усыг шавхсан.

Гэтэл Усны газрын 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 01/******* тоот дүгнэлтээр хоногт 248.7 м3 усыг дунд голын далан руу шавхсан гэж дүгнэсэн. Энэ 248.7 м3 усыг хоногт шавхсан гэх тоо хаанаас гарч ирсэн нь тодорхойгүй бөгөөд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, хууль зүй дотоод хэргийн сайдын 2025 оны А/37, А31 дүгээр хамтарсан тушаалаар баталсан Хүрээлэн байгаа орчны хохирол тооцох аргачлал-д нийцээгүй.

Дээрхийг дүгнэхэд Усны газрын 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 01/******* тоот дүгнэлтээр Фх1 буюу барилгын сууринаас шүүрүүлэн зайлуулж байгаа усны хэмжээ, м/хоног тогтоож чадаагүй мөн Qтэзу2-г барилгын суурийн инженер-геологийн судалгааraap тогтоосон шүүрүүлэн зайлуулах усны хэмжээг үндэслэлгүйгээр 0 байхаар тооцсон нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, хууль зүй дотоод хэргийн сайдын 2025 оны А/37, A31 дүгээр хамтарсан тушаалаар баталсан "Хүрээлэн байгаа орчны хохирол тооцох аргачлал"-д тус тус нийцээгүй. Усны нөөцөд учирсан хохирлыг тодорхойлох Qш нь буруу гарснаас хохирлын үнэлгээ үндэслэлгүйгээр маш өндөр 1,412,681,333.5 төгрөг гарсан нь үндэслэлгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх бүрэлдэхүүн хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт үнэлэлт, дүгнэлт хийж, дараах үндэслэлээр Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын улсын ахлах байцаагч М.Бы 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 00 дугаартай шийтгэлийн хуудасны хохирол нөхөн төлбөрт 526,072,320 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсэгт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

1. Шүүхээс сонгсон иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, хэргийн оролцогчид түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдаан хийхэд татгалзах зүйлгүй гэсэн тул шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж, хурлыг үргэлжлүүлэхээр тогтов.

2. Дүгнэлт гаргагч Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Т.Э*******өөс ...Усны газрын 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 01/******* дугаартай шинжээчийн Газрын доорх усны нөөцөд учирсан хохирол 1,412,681,333.5 төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын санд төвлөрүүлэх шаардлагатай гэх дүгнэлт гарсан, ... Усны газраас 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 01/775 дугаартай шинжээчийн Газрын доорх усны нөөцөд учирсан хохирол 526,072,320.0 төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын санд төвлөрүүлэх шаардлагатай гэх илт зөрүүтэй дүгнэлт гаргаж ирүүлсэн, ... Усны газраас гаргасан шинжээчийн дүгнэлтүүдийг холбох Т б п ХХК-ийн гүйцэтгэх захирал эс зөвшөөрч дахин шинжилгээ хийлгүүлэх тухай хүсэлт гаргасныг прокуророос хүсэлтийг 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 02 дугаар Дахин шинжилгээ хийлгүүлэх тухай тогтоол гаргасны дагуу 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Байгаль орчны үнэлгээ, зөвлөх үйлчилгээний Н******* к******* ХХК-ийн 12/25 дугаартай шинжээчийн ...Усны нөөцөд учруулсан хохирол нь 16,761,041 төгрөг байна гэх дүгнэлт гарсан, ... 00 дугаартай шийтгэлийн хуудсанд 526,072,320 төгрөгөөр тогтоосон нь ойлгомжгүй, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг үнэн бодитой шийтгэлийн хуудсанд тусгаагүй, ... иймд эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудасны шийдвэрлэх нь хэсгийн 2 дахь заалтад ... хохирол шимтгэл, алдангийн нөхөн төлбөрийн 526,072,320 төгрөг гэснийг 16,767,041 төгрөг гэж өөрчлүүлэхээр дүгнэлт гаргасан байна.

3. Гуравдагч этгээд Т б п ХХК нь хөрсний усыг зөвшөөрөл, дүгнэлтгүй шавхсан зөрчил гаргаж, эрх бүхий албан тушаалтны 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Зөрчилд шийтгэл онуулах тухай 00 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл онуулж шийдвэрлэсэнтэй маргаагүй, харин шийтгэлийн хуудаст хохирлын дүнг тооцоход үндэслэл болгосон шинжээчийн дүгнэлт нь буюу нөхөн төлбөрийн 526,072,320 төгрөгийн хэмжээтэй маргаж байна.

4. Тодруулбал, Зөрчлийн хэрэгт авагдсан Усны газрын 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 01/******* дүгээр албан бичгээр ирүүлсэн шинжээчийн дүгнэлт, 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 01/775 дугаар албан бичгээр ирүүлсэн шинжээчийн дүгнэлт болон Н******* к******* ХХК-аас ирүүлсэн шинжээчийн дүгнэлтүүдээр Т б п ХХК-ийн усны нөөцөд учруулсан хохирлын дүн тус тус зөрүүтэй байдлаар тогтосон, энэ нь энэхүү хэрэг маргаан үүсэх гол үндэслэл болжээ.

5. Зөрчлийн тухай хуулийн 4.3 дугаар зүйлийн 1-т Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдээс учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, зөрчлийн улмаас учирсан хохирол барагдуулах, хор уршгийг арилгах арга хэмжээнд зарцуулж, үлдсэн хэсгийг улсын төсөвт төвлөрүүлнэ, 7.15 дугаар зүйлийн 2-т Ус ашиглах зөвшөөрлийг бусдад худалдсан, эсхүл бусдад шилжүүлсэн, эсхүл усыг үйлдвэрлэлийн зориулалтаар зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр, эсхүл гэрээнд заасан хэмжээнээс хэтрүүлэн ашигласан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг т зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг т мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж тус тус заажээ.

6. Усны газрын 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 01/******* тоот Шинжээчийн дүгнэлт хүргүүлэх тухай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн Усны нөөцөд учирсан хохирлын үнэлгээгээр 1,412,681,333 төгрөг гэж тооцсон байх бөгөөд уг үнэлгээг ямар албан тушаалтан үйлдсэн нь тодорхойгүй, гарын үсэг зурж баталгаажуулаагүй,

Усны газрын 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 01/775 тоот Шинжээчийн дүгнэлт дахин хүргүүлэх тухай албан бичигт усны нөөцөд учирсан хохирлын үнэлгээг 526,072,320 төгрөг гэж тооцсон байх бөгөөд тус газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Батбаяр цахим гарын үсгээр баталгаажуулсан,

Н******* к******* ХХК-ийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 12/25 дугаартай шинжээчийн дүгнэлтээр усны нөөцөд учирсан хохирлын үнэлгээг 16,767,041 төгрөг гэж тооцсон байх бөгөөд шинжээчээр тус компанийн гүйцэтгэх захирал Л.Б*******, мэргэжилтэн Х.С******* нар ажилласан, дүгнэлтэд мэргэжилтэн Х.С******* гарын үсэг зураагүй, гүйцэтгэх захирал албажуулсан байна.

7. Усны тухай хуулийн 161 дугаар зүйлийн 161.4.7-д усны экологи-эдийн засгийн үнэлгээ, усны үнэ, тариф тогтоох чиглэлээр судалгаа хийх аргачлал, зааврыг боловсруулах, усны нөөцөд учруулсан хохирлыг тооцох гэж усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын бүрэн эрхийг хуульчилж, мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрх бүхий албан тушаалтан, эсхүл эрх бүхий албан тушаалтны шинжилгээ хийлгэх хүсэлтийн дагуу Шүүх шинжилгээний тухай хуулийн 4.1.6, 8.2-т заасан этгээдийг шинжээчээр томилно гэж, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т Прокурор нь төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хуулиар олгсон бүрэн эрхийнхээ хүрээнд нотлох баримт цуглуулах тодорхой ажиллагаа явуулах, иргэн, байгууллага, албан тушаалтнаас холбох баримт, мэргэжлийн шинжээчийн дүгнэлтийг гаргуулан авах эрхтэй гэж тус тус заасны дагуу хариуцагч эрх бүхий албан тушаалтан болон дүгнэлт гаргагч прокурор нар аль аль нь хуульд заасан журмын дагуу шинжээч томилсон нь дээрх хуулийн заалтуудыг зөрчөөгүй байх тул шүүхээс дахин шинжээч томилох шаардлагагүй харин дээрх шинжээчийн гурван дүгнэлтийн аль нь илүү хуульд нийцэж байгааг дүгнэх шаардлагатай гэж үзлээ.

8. Усны газрын 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 01/775 тоот 2 дахь дүгнэлтийн тухайд шинжээч нь дүгнэлтийг гаргахдаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/59 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Усны нөөцөд учирсан хохирлын үнэлэх, нөхөн төлбөр тооцох аргачлал болон Засгийн газрын 2011 оны 302 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Усны экологи, эдийн засгийн суурь үнэлгээ болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/59 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан Гадаргын болон газрын доорх усны экологийн итгэлцүүр тус тус үндэслэн гаргасан байдаг

9. Ингэхдээ Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/59 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Усны нөөцөд учирсан хохирлын үнэлэх, нөхөн төлбөр тооцох аргачлал болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, хууль зүй дотоод хэргийн сайдын 2025 оны А/37, А31 дүгээр хамтарсан тушаалаар баталсан Хүрээлэн байгаа орчны хохирол тооцох аргачлал аль алинд огт байхгүй томьёогоор бодсон, өөрсдөө зохиож гаргасан өөрсдийн томьёогоор бодсон бөгөөд хохирлын хэмжээг буюу 1 м.кв нох хохирлын үнэлгээг 2011 оны 302 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Усны экологи, эдийн засгийн суурь үнэлгээ"-ээр тооцон, газар доорх усны экологийн итгэлцүүрийг тооцохдоо 2020 оны А/59 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан Гадаргын болон газрын доорх усны экологийн итгэлцүүр тооцжээ.

10. Гэтэл Усны газар шинжээчийн 2 дахь дүгнэлтийг гаргахдаа дээрх 2 аргачлалыг аль алиныг нь баримтлан гаргасан бөгөөд аргачлалд байхгүй томьёогоор бодож Засгийн газрын эдийн засгийн үнэлгээгээр тооцож, итгэлцүүрийг нь мөн дээрх дурдсанчлан А/59 тоот тушаалын хавсралтаар батлагдсан итгэлцүүрээр тооцож гаргаж байгаа нь шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй болгосон байна.

11. 2020 оны А/59 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Усны нөөцөд учирсан хохирлын үнэлэх, нөхөн төлбөр тооцох аргачлал-д байхгүй томьёо зохиож ашигласан нь дүгнэлт огт үндэслэлгүй. Хгду=Vi Кбохтх49.4.4 ЭҮгду Ка59 томьёог задалж үзвэл ийм нэр томьёо одоогийн хүчин төгөлдөр хууль, дүрэм, журам аргачлалд огт байхгүй. Жишээ нь: Кбохтх49.4.4, Ка59 мөн эхний гаргасан буюу газрын 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 01/******* тоот дүгнэлтэд заасан хоногт дунджаар зайлуулах усны хэмжээг буюу 248.3 м3/хоногт нийт 20.640 м3/жил гэсэн буруу тооцоог дахин ашигласан нь 2 дахь дүгнэлтийг мөн адил үндэслэлгүй гэж үзэхээр байна.

12. Гэтэл шинжээч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу томилсон шинжээч болохын хувьд Шүүх шинжилгээний тухай хуулийн 17.1-д заасны дагуу шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргах, мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.8-р зүйлийн 3.17-д тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой хийж, тогтоосон хугацаанд шинжлэх ухааны үндэслэл бүхий дүгнэлт-ийг бичгээр гаргах учиртай. Гэтэл эргэлзээ бүхий хууль болон холбох хүчин төгөлдөр үйлчилж буй аргачлалд нийцээгүй 2 дүгнэлтийг гаргасан гэж үзэхээр байна.

13. Харин хөндлөнгийн шинжээч Н******* К******* ХХК нь дүгнэлтийг гаргахдаа Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, хууль зүй дотоод хэргийн сайдын 2025 оны А/37, А31 дүгээр хамтарсан тушаалаар баталсан Хүрээлэн байгаа орчны хохирол тооцох аргачлал-аар тооцон хохирлын үнэлгээг тооцож гаргасан нь үндэслэлтэй.

14. Учир нь хөрсний ус зайлуулах нийт усны хэмжээг буюу Qш8 гаргахдаа Qш=Фх9 Qтэзү10 томьёогоор хоногт дунджаар шахаж зайлуулах усны тоо хэмжээг үндэслэлтэй гаргасан. Тодруулбал нийт шавхан зайлуулсан усны хэмжээг 419,040м3 байсан ба энэ нь дунджаар хоногт 4,929.9 м3 усыг шавхан зайлуулсан дүгнэлт гарсан.

15. Усны нөөцөд учирсан хохирлын үнэлгээг тогтоож Qш гаргахад хоногт дунджаар шавхсан усны хэмжээнээс инженер геологийн судалгаагаар тогтоосон шүүрүүлэн зайлуулах усны хэмжээ буюу Qтэзү хасаж гаргахаар аргачлалд маш тодорхой заасны дагуу Сойл Трейд ХХК-ийн гаргасан инженер геологийн судалгаагаар хоногт дунджаар шүүрүүлэн зайлуулах усны хэмжээг 4,927 м3 гэж тогтоосон. Qш=Фх-Qтэзү томьёогоор нөхөн төлбөр тооцох усны нөөцийн хэмжээг бодоход дараах байдалтай гарсан. Qш=4,929.9м3-4,927м3=2,9м3 мөн ЭҮгд11 буюу Газрын доорх усны экологи эдийн засгийн суурь үнэлгээг 2025 оны А/37, А31 дүгээр хамтарсан тушаалаар баталсан Хүрээлэн байгаа орчны хохирол тооцох аргачлал-ын 2.12 дугаар хүснэгтийн 9-д Туул голын сав газар-т газрын доорх ус 25,347 төгрөг/м3 байхаар тогтоосон. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4-ийн 4 дэх хэсэгт зааснаар Усны нөөцөд учирсан хохирлыг тухайн сав газрын усны экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцоход ЭҮгд-ийг 76,041 төгрөг/м3 болсон нь үндэслэлтэй байна.

16. Мөн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, хууль зүй дотоод хэргийн сайдын 2025 оны А/37, А31 дүгээр хамтарсан тушаалаар баталсан Хүрээлэн байгаа орчны хохирол тооцох аргачлал-д заасан усны нөөцөд учруулсан хохирол тооцох аргачлалаар бодож хохирлын хэмжээг тогтоосон нь холбох хууль тогтоомж болон аргачлалд нийцсэн гэж үзэхээр байна.

17. Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т Шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдэд дараах этгээд хамаарна, 8.2.4-д мэргэжлийн байгууллага, 17 дугаар зүйлийн 17.4-д Энэ хуулийн 8.2.2-т заасан шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргасан тохиолдолд дүгнэлтэд гарын үсэг зурж, хувийн тэмдгээр, 8.2.1, 8.2.3-т заасан этгээд дүгнэлтийг гарын үсгээр, 8.2.4-т заасан этгээд шинжилгээ хийж, дүгнэлт гаргасан бол дүгнэлтийг гарын үсэг, байгууллагын тэмдгээр баталгаажуулна гэж заасан бөгөөд Усны газрын хувьд Газрын доорх усны нөөц, чанарын хяналт шинжилгээ, гадаргын болон газрын доорх усны итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээ хийх, усны бохирдлыг бууруулах, ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлэх, нэгдсэн удирдлагаар хангах замаар усны нөөцийг хомстож, бохирдохоос сэргийлэх үйл ажиллагаа явуулдаг нь нийтэд илэрхий бол Н******* к******* ХХК-ийн хувьд Байгаль орчны үнэлгээ, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компани буюу шинжилгээ хийх мэргэжлийн байгууллагууд байх бөгөөд дүгнэлтийг тухайн байгууллагын удирдлага гарын үсэг зурж хүргүүлсэн нь хууль зөрчөөгүй.

Иймд дээрх үндэслэлүүдээр Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Т.Э*******ийн дүгнэлттэй, Нийслэлийн Байгалд орчны газрын хяналтын улсын ахлах байцаагч М.Бы 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 00 дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэх шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Усны тухай хуулийн 161 дугаар зүйлийн 161.4.7, Зөрчлийн тухай хуулийн 4.3 дугаар зүйлийн 1, 7.15 дугаар зүйлийн 2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.8 дугаар зүйлийн 1, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дах хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Т.Э*******ийн дүгнэлтийг хангаж, нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын улсын байцаагчийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 00 дугаартай шийтгэлийн хуудасны шийдвэрлэх нь хэсгийн 2 дахь заалтад ... хохирол шимтгэл, алдангийн нөхөн төлбөрийн 526,072,320 төгрөг гэснийг 16,767,041 төгрөг гэж өөрчилсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар прокурор улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ

ШҮҮГЧ Э.АЗБАЯР

ШҮҮГЧ Д.ОДОНТУЯА